Дэлхийн олон улс оронд худалдаалахыг хориглосон чихэрнүүд. Та бидний сайн мэдэх өндгөн шоколад хүртэл энд багтжээ

6

Чихэр – дэлхийн олон хүн идэх дуртай амттан. Гэхдээ өөрийн орц эсвэл хэлбэрээсээ болоод дэлхийн олон улс оронд хориглогдсон тодорхой нэр төрлийн чихрүүд байдаг ажээ. Харшлын урвалд хүргэх орцтой, химийн хорт нэгдэлтэй, тэр ч бүү хэл хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх чихрүүд ажээ.

Киндер-сюрприз өндгөн шоколад

dzeninfra.ru

Италийн “Ферреро” компани дэлхийд алдартай өндгөн шоколад зах зээлд гаргадаг бөгөөд энэ амттанд зөвхөн хүүхдүүд төдийгүй томчууд ч дуртай. Гэхдээ АНУ-ын иргэд уг өндгөн шоколадыг худалдан авч чадахгүй. Учир нь тус улсын хилээр нэвтрэн орж ирдэггүй чихэр юм. 1938 онд батлагдсан Хоол хүнс, эм, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан борлуулах Америк улсын хуулиар дотроо тоглоомтой эсвэл жижиг иж бүрдэлтэй чихэр худалдаалахыг хориглосон байдаг. Энэ л шалтгааны улмаас Киндер-сюрпризийг АНУ-аас авч чадахгүй. 2012 онд Сиэтлийн 2 иргэн АНУ-ын хилээр 6 ширхэг өндгөн шоколад авч орох гэж байгаад саатуулагдан өндгөн шоколад болгондоо тус бүр 2,5 мянган ам.долларын торгууль төлжээ. 1974 онд Киндер-сюрприз зах зээлд гарч ирсэн цагаас хойш ердөө хоёр хүүхэд л өндгөн шоколаданд хийсэн байсан тоглоомыг нь залгиж хахаж байжээ.

 

Дайруулсан мэт амьтны хэлбэр дүрстэй резинэн чихэр

dzeninfra.ru

Бамбарууш, өтний хэлбэртэй резинэн чихэр олон жилийн турш алдартай байлаа. Гэхдээ машинд дайруулсан амьтны хэлбэртэй резинэн чихэр худалдаанд гарч ирэхэд байгаль хамгаалах идэвхтнүүд шууд анхааралдаа авч, уг чихрийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохоор тэмцэж эхэлжээ. “Milka” шоколад үйлдвэрлэдэг Kraft Foods компани Troli Road Kills резинэн чихрийн үйлдвэрлэлээ зогсооход хүргэсэн юм. Учир нь машинд дайруулсан амьтны хэлбэр дүрстэй чихэр хүүхдүүдэд хэрцгий зан авир, байгаль хамгаалах чиглэлээр буруу ойлголт төрүүлж байна гэсэн эсэргүүцэлтэй нүүр тулгарсан юм.

 

Смартис

dzeninfra.ru

Америкийн нийгмийн бас нэгэн шийдвэртэй арга хэмжээний талаар мэдэхийг хүсвэл та үүнийг уншаарай. АНУ-ын өсвөр насны хүүхдүүд ямар нэгэн байдлаар мaнсуурлын нөлөөг мэдрэхийг хүсэх сонирхолдоо автан уг чихрийг нунтаглаж хамраараа татдаг болжээ. Үүнтэй холбогдуулан, Мичиган мужийн нэгэн сургууль сурагчдын дунд “Смартис” чихрийн хэрэглээг хориглосон байна.

 

“Лоллипайп” иштэй хатуу чихэр

dzeninfra.ru

Гаанс хэлбэртэй уг чихэр угтаа бол зөвхөн томчуудад л зориулагдсан байжээ. Гэсэн хэдий ч өсвөр насныхны дунд алдаршсан юм. Өвc тaтаж байгаа мэт утга агуулгатай уг чихрийг эцэг эхчүүд таашаагаагүй юм. Ингээд “Лоллипайп” чихэр худалдаалахыг эрс хоригложээ.

 

Хиппи-сиппи

dzeninfra.ru

Тaмхи хэлбэртэй чихэр хараад дургүй хүрдэг бол 1960-аад оны үед дэлгүүрийн лангуун дээр ямар чихэр зардаг байсныг мэдээд бүр гайхах биз ээ. “Хиппи-сиппи” чихэр нь хуванцар тариурын хэлбэртэй, дотроо өнгө өнгийн хатуу чихэртэй. Хүүхдүүдээ Хиппи-сиппи идэж байгааг харсан эцэг эхчүүд эсэргүүцсэн тул тун удалгүй лангуунаас алга болжээ.

 

Хятадын эмчилгээний чанартай чихэр

dzeninfra.ru

Хятад маш олон төрлийн амттан, чихэр үйлдвэрлэдэг. Тус улсын бүтээгдэхүүн зөвхөн Хятадыг эзлээд зогсохгүй дэлхийн олон улс оронд ихээр зарагддаг билээ. Нэг удаа Хятадад хуурамч эм гарч ирсэн юм – депрессийг анагааж, бэлгийн ажлын хүч чадлыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Уг эмийн бэлдмэл нь ердийн чихэр болох нь тодорхой болжээ. Хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналтын байгууллага хяналтаа чангатгасны ачаар уг чихэр зах зээлээс алга болсон гэдэг. Ард иргэд ч “эргэлзээ төрүүлмээр шидтэй эм”-ийн нөлөөнд орсонгүй.

 

Гэгээн Валентины өдөрт зориулсан зүрхэн хэлбэртэй чихэр

dzeninfra.ru

Зүрх хэлбэртэй энэ өхөөрдмөөр чихэр богино хугацаанд эрэлт хэрэгцээтэй болох нь дамжиггүй. Ялангуяа АНУ-д, америкчууд Гэгээн Валентины баярыг зүрхэн хэлбэртэй чихэргүйгээр төсөөлөхөө больсон улс. Гэхдээ Коннектикутын нэгэн сургууль Гэгээн Валентины баяраар сурагчдаа өөр хоорондоо чихэр бэлэглэхийг нь хоригложээ. Сургуулийн удирдлага эрүүл хооллолтыг ухуулан сурталчлах зорилгоор ийм хориг тавьсан байна. Тун удалгүй сургууль дээр бүх төрлийн чихэр авчрахыг ч хоригложээ.

 

Тaмхин хэлбэртэй чихэр

dzeninfra.ru

Энэ чихэр тaмхийг санагдуулна, тийм учраас олон улсад зарахыг хориглосон байдаг. Хүүхдүүдийг ирээдүйд тaмхи татахад “алхам алхам”–аар сургаж байна гэж үзжээ. Хориглосон улс орнуудаас дурдвал, Бразил, Финлянд, Норвег, Ирланд, Саудын Араб, Турк зэргийг дурдаж болно. Канадад уг чихрийн хайрцаг нь тaмхинаас тэс өөр байх ёстой, харин Канадын Нунават мужид уг чихрийн худалдааг бүр хориглосон байдаг. Тaмхи хэлбэртэй чихрийн хамгийн алдартай брэнд “Папаяийн амттай тaмхи”, өөр нэршил нь “савхан чихэр” – өөрөөр хэлбэл тaмхитай холбоогүй гэсэн утгыг илэрхийлжээ. Олон улсуудад хориглосон ч зарим нэг улс орнуудад эрэлт хэрэгцээ ихтэй хэвээр л байна.

 

Хар тугалгын агууламжтай Мексикийн чихэр

dzeninfra.ru

Тамариндаар амталсан эсвэл нунтаг халуун чинжүүтэй мексикийн чихрийг АНУ-д худалдахыг хориглосон байдаг. Уг чихрийн орцонд хар тугалганы агууламж байгааг илрүүлсэн цагаас хойш уг хоригийг хэрэгжүүлж эхэлжээ. Хар тугалга – маш хортой бодис, багахан хэмжээтэй байсан ч хүний бие махбодод маш аюултай юм.

328
ХарамсалтайХарамсалтай
129
ГайхмаарГайхмаар
79
БурууБуруу
70
ТэнэглэлТэнэглэл
65
ГоёГоё
30
Ха ХаХа Ха
29
ХөөрхөнХөөрхөн
28
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *