Далайн их усанд хайр найргүй залгиулсан, хүн төрөлхтний түүхийн нэгээхэн хэсэг болох нууцлаг 10 хот суурин

0

“Усан доорх” ямар хотын талаар ярьж байна вэ? Та магадгүй Атлантис гэх байх. Бүгд л энэ нэрийг мэднэ. Хамгийн сонирхолтой нь энэ хот байсан эсэхийг баталж чадаагүй л байгаа юм шүү. Харин түүх усанд живсэн бодит хотуудыг мэдэж байна… Сонсоход эвгүй санагдах байх. Хүн гээч амьтан байгал дэлхийн өмнө яахын аргагүй хүчин мөхөс ажээ.

Байи

Энэ хот Эртний Ромын эрин үед байсан юм. Одоогийн Неаполиос холгүйхэн оршиж байжээ. Энэ хотын нэрийг Оддисейн дурсгалд зориулж өгсөн гэдэг. Эртний судар бичгүүдээс харахад энэ хот нийтийн халуун усаараа алдартай байжээ. Бас халуун рашаанаараа ч гайхагдана. Эртний Ромын дээдсүүд энд байнга ирж рашаан усанд ордог байсанд гайхах зүйлгүй.

Харамсалтай нь энэ гайхалтай хот усанд автжээ. Галт уулын идэвхжлээс болж Неаполийн хойгт байрлах энэ хот харамсалтайгаар усанд живсэн юм.

Уг хот усанд автаад 1700 гаруй жилийн нүүр үзсэн хэдий ч тэр үеийн гоо сайхныг харж болно. Олон тооны хөшөө, шалны мозаик зэрэг нь гайхалтай хадгалагдаж үлдсэн байна.

 

Олус

Крит арал дээрх суурин газар байв. Хэдэн арван мянган хүн оршин суудаг байсан гэдэг. Уг хотыг элсэн дээр босгосноороо гайхалтай, тэр үеийн барилга зөвхөн чулуун суурин дээр л баригддаг байсан юм.

Газар хөдлөлт болж хот сүйрэхэд хүрсэн гэдэг. Шумбагчид эртний түүхэн эд зүйлс олж үзэхийн тулд байнга ийшээ шумбадаг байна.

 

Шичэн

Ойролцоогоор 1300 жилийн тэртээ одоогийн Хятадын газар нутаг дээр ийм нэгэн хот байжээ. Мин, Цин улсын үеийн архитектурын гайхалтай барилга байгууламж, хөшөө дурсгал ихтэй. Энэ хот хүний буруугаас болж живсэн гэхэд итгэмээргүй. 1959 онд усан цахилгаан станц баригдаж байхад энэ аюул болжээ. Амьдарч байсан орон гэрээ орхин нүүсэн гэхэд хүмүүс ямар их зовлон амссаныг бид үгээр илэрхийлж чадахгүй. Тэр үед 300 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байдаг.

Энэ хот шумбагч нарын диваажин болсон газар. Шичэнийн гоёмсог модон барилга байгууламжуудаар тэд нүд хужирлана. Ихэнх нь усанд ялзарч илжирсэнгүй! Усны хэм нь орчиндоо зохицож байгаатай холбоотой байх гэсэн таамгийг эрдэмтэд тавьжээ.

 

Гераклион

Домогт гардгаар бол энэ хотод Троянскийн Елена, Парис хоёр нуугддаг. Олон зууны турш Геракилоныг зөвхөн домогт гардаг хот л гэж үзэж ирсэн юм. 1999 онд уг хотын туурийг археологич Франко Годдио олж илрүүлсэн. Малтлага хийж тэр үеийн хөшөө, эртний эд хэрэгслийг олжээ.

Эрдэмтэд уг хотыг өөрийнхөө жингээс болоод усанд живсэн гэж үзэж байна. Энэ аймшигтай явдал 3 дугаар зуунд болсон хэмээн таамаглаж байгаа юм.

 

Рейвенсер Одд

Йоркшир дэх энэ хотыг “далайн дээрэмчдийн диваажин” гэдэг байлаа. Скандинавын олон усан онгоц аргагүйдэн энэ баян хотод буудаллахад хүрдэг байв. Уг хот бие даасан автономит засаглалтай байсан гэх. Амьдрахад шаардлагатай бүхий л хангамжууд байв.

Далайн дээрэмчдийн хот 1362 онд сүйдсэн. Аймшигтай хүчтэй далайн шуурга уг хотыг хүйс тэмтэрсэн юм. Хотын оршин суугчид сурсан зангаараа хотынхоо сайн сайхан, үнэтэй гэсэн болгоныг хуу хамаад амь амиа бодон зугтацгаажээ.

 

Кекова

Византийн эзэнт гүрний үед сэргэн мандаж байсан хот. Баячууд голдуу суудаг энэ газар нутаг байгалийн үзэсгэлэнт газар ихтэй. Нэг л өдөр байгаль эх өөрөө энэ хотыг сүйрүүлсэн юм. 2 дугаар зууны үед тус бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болжээ. Ингээд Кекова тэр чигтээ усанд живсэн юм.

 

Атлит Ям

Эрт дээр үед энэ хот Дундад Тэнгисийн арлыг чимж байжээ. 1984 онд хотын туурийг археологич Эхуд Галили олж илрүүлсэн байдаг. Эрдэмтэд живсэн усан онгоцны эрэлд гарч гүн усанд шумбасан гэдэг. Сөнөсөн усан онгоцны оронд харин бүхэл бүтэн хот суурин газар олж нээжээ.

Хот усанд автаад 9000 гаруй жилийн нүүр үзэж байгаа гэсэн таамгийг эрдэмтэд тавиад байна. Гэсэн хэдий ч эд зүйлс нь хэвээрээ хадгалагдаж үлдэж чаджээ. Хотын туурийг судалж байх явцад чулуугаар барьсан байшин, тэр ч бүү хэл эвдрээгүй камен зуух, шал хүртэл олджээ. Мөн оршуулгын газрыг ч ус гэмтээгээгүй хэвээр нь хадгалж үлдсэн байна. Өөд болоочид хаана тайван нойрсож байсан тэндээ л хэвээрээ үлджээ.

Харин уснаас эртний эд зүйлсийг гаргаж ирж болохгүй. Агаарт гарч ирэнгүүтээ л дахин сэргэхгүйгээр өнгө зүсээ алддаг байна.

 

Неаполис

Сүүлийн үеийн шинэхэн нээлт! Тунист байрлах хотыг 2017 онд илрүүлсэн юм. Нутгийн ард иргэд нь гарум гэх загасны соус үйлдвэрлэдэг байж, Эртний Ромд их алдартай байсан соус. Уг хот ойролцоогоор 1700 жилийн тэртээ живсэн гэсэн тооцоо гарчээ. Цунамигийн гамшгаас болж усанд живсэн гэж эрдэмтэд үзсэн байна.

 

Камбэй

Уг хотыг Камбэйн арлуудыг судалж байхад санамсаргүйгээр 2000 онд олж илрүүлсэн юм. Уг суурин газар 3,2 км өргөнтэй 8 км урт үргэлжилнэ, 37 метрийн гүн усанд автжээ.

Хот 9000-аас багагүй жилийн настай. Сүүлийн мөстлөгийн үеийн цаг агаарын өөрчлөлт буюу усны түвшин огцом нэмэгдсэнээс болоод усанд живсэн гэж эрдэмтэд үзсэн байна. Барилга байгууламж, эртний хөшөө, тэр бүү хэл хүний үлдэгдэл хүртэл энд хадгалагдан үлджээ.

 

Данвич

Английн томоохон хотод тооцогддог байв. Харамсалтай нь 13-14 дүгээр зуунд тус бүс нутагт хүчтэй далайн шуурга ар араасаа дэгдэж байжээ. Нутгийн оршин суугчид байгалийн гамшигтай эцсээ хүртэл тэмцсэн гэдэг. Хамгаалах хана босгож, шуудуу ухаад ч нэмэр болсонгүй.

Харамсалтай нь байгалийн их хүчинд хүн хүчин мөхөстөж бууж өгсөн байдаг. Ингээд хот далайн ёроолд живсэн юм. Уг хотыг археологийн малтлагаар бага багаар нээсээр байна.

36
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *