Эрдэмтэд хэддүгээр цусны бүлэгтэйгээс хамаарч, ямар төрлийн хоол хүнс идвэл зохимжтойг зөвлөж байна

2

Цусны бүлгээ тодорхойлно гэдэг амархан зүйл. Үүний тулд танд 3 ширхэг сорил бүхий 3 эсрэг биетийг агуулсан 3 өөр төрлийн урвалж хэрэгтэй: A, B болон Rh. Мөн цус хэрэг болно. Цусаа сорил тус бүрт хийж бөөгнөрөхийг нь хүлээнэ. Бөөгнөрнө гэдэг нь цус эсрэг биетийн эсрэг хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг бөгөөд үр дүнд нь эрдэмтэд бидний цусны бүлгийг тодорхойлдог байна.

Одоо та цусны бүлгээ тодорхойллоо, тэгвэл бид танд хэддүгээр цусны бүлэгтэй хүмүүс ямар хоол хүнс идэх хэрэгтэй талаар хэлж өгье.

© pixabay.com

Хэддүгээр цусны бүлэгтэйгээс хамаарч, бие организм хоол хүнсийг харилцан адилгүйгээр шингээж авдаг. Иймд цусны бүлэг бүрт тохирсон өвөрмөц хоолны дэглэм байдаг бөгөөд та эрүүл, аз жаргалтай амьдрахын тулд өөрийн цусны бүлэгт тохирох хоол хүнсийг идэх нь чухал юм. Энэхүү мэдээг бид та бүхэнд доктор Петр Ж.Д’Адамогийн 1996 онд бичсэн номоос хүргэж байна. Гэхдээ энэ зөвлөгөө 100% амжилттай хэрэгжинэ гэж ойлгох хэрэггүй, яагаад гэвэл зөв эсвэл буруу болохыг нь баталсан судалгаа одоогоор хийгдээгүй байгаа юм.

А бүлэг

© pexels.com

А цусны бүлэгтэй хүмүүст хүнсний ногооны дэглэмийг санал болгож байна. Энэ цусны бүлэгтэй хүмүүсийн ходоодны хүчил бага байдаг бөгөөд амьтны гаралтай уураг болон өөх тосыг шингээж чадахгүй. Энэ бол А цусны бүлэгтэй хүмүүс илүү их жимс, хүнсний ногоо болон үр тариа идэх ёстой шалтгаан юм. Гэхдээ эдгээр хоол хүнс дараах шаардлагыг хангасан байх ёстой – шинэхэн, органик бөгөөд өөр нэмэлт орц агуулаагүй.

 

В бүлэг

© pexels.com

Дээр дурдсан номд бичсэнээр, энэ цусны бүлэгтэй хүмүүс юм юмаар хооллодог учир олон төрлийн хоол хүнс идэж чадна. Хэдий тийм боловч эрдэнэ шиш, улаан буудай, лооль болон самар зэрэг жин нэмэх, ядрах болон цусан дахь глюкозын хэмжээг бууруулдаг хоол хүнсийг идэхэд тохиромжгүй. Мөн тахианы мах идэж болохгүй. Тахианы мах хэдийгээр хар мах боловч цус харвалт болон дархлааны систем муудахад хүргэнэ. Иймд тахианы махыг хонь, ямаа эсвэл туулайн махаар орлуулах хэрэгтэй.

 

АВ бүлэг

© pexels.com

АВ бүлэг бол хамгийн ховор бөгөөд шинэ цусны бүлэг юм. А болон В цусны бүлгийн дундаас бий болсон бүлэг гэж хэлэхэд болно. Энэ цусны бүлэгтэй хүмүүс А бүлэгтэй адил ходоодны хүчил багатай, гэхдээ мөн В цусны бүлэгтэй хүмүүс шиг мах хэрэглэх боломжтой. Өндөг, далайн гаралтай хоол хүнс болон навчит ургамлууд энэ цусны бүлэгтэй хүмүүст тохирно. Түүнчлэн бага хэмжээтэй хоол идэх нь биед шингэхэд ямар нэгэн байдлаар төвөг учруулахгүй байх ач тустай.

 

0 бүлэг

© pexels.com

Энэ цусны бүлэгтэй хүмүүсийн ходоод их хүчилтэй учир амьтны гаралтай уураг болон өөх тосыг бие шингээх чадвартай. Энэ бол 0 цусны бүлэгтэй хүмүүс яагаад уургаар баялаг мах, загас, хүнсний ногоо болон жимс идэх ёстой шалтгаан юм. Үр тариа болон шош зэрэг хоол боловсруулах нүүрс усыг өөх тос шиг амархан шингээх учир аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Ном дээрх бичсэн зүйлийг харвал, үнэхээр хэрэгтэй мэт боловч бодит амьдрал дээр хэр үнэний ортой вэ? 2014 онд судлаачид хэсэг бүлэг хүмүүст дээрх хоолны дэглэмүүдийг санал болгож, эрүүл мэндийн байдлыг нь дээрдүүлсэн байна. Гэхдээ эрүүл мэндийн байдал сайжирсан нь цусны бүлэгтэй ямар ч хамааралгүй байжээ. Ямар ч нөхцөлд дээрх 4 төрлийн хоолны дэглэмийг дасгалтай хослуулбал, амьдралын эрүүл хэвшил болж хувирна гэдгийг дуулгахад таатай байна.

Та энэ хоолны дэглэмийн талаар юу гэж бодож байна? Урьд өмнө үүний талаар сонсож байсан уу? Юу гэж бодож байгаагаа сэтгэгдэл бичиж үлдээгээрэй.

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Чинбат Санжаа

    2019/01/21 at 17:54

    iim standart manaid bhgui biz dee. 1,2,3 ch biluu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *