Хүний оюун ухааныг богино хугацаанд мэдэх боломжтой маш энгийн 5 асуулт

3

Дурын хүний оюун ухааныг хормын дотор мэдэх боломжтой.

Хэрвээ та ярилцаж байгаа хүндээ дараах 5 асуултын аль нэгийг тавьж юу гэхийг нь сонсвол их зүйлийг мэдэж чадна. Хэрвээ түүний бодол таныхтай нийцэж байвал та санаа нэгтнээ олжээ.

1.

Та яаж зугаацдаг вэ?” – энэ энгийн асуултаар та дараах зүйлийг мэдэж чадна:

  • Нөгөө хүний дадал зуршил, хэвшил
  • Зан чанар (жишээ нь: залхуу, оптимист, яншаа зэрэг)
  • Орлогын түвшин
  • Найз нөхдийн тоо (үүнтэй уялдаад нөхөрлөж найзлах чадвар)
  • Түүний сонирхдог зүйлсийг бүхэлд нь

 

2.

Хэрвээ танд 1 тэрбум төгрөг байсан бол хэрхэн зарцуулах вэ?” – дараах зүйлийг мэдэж авна:

  • Амьдралын үнэ цэнэ, хувь хүний онцгой шинж
  • Амьдралд юу дутагдаж байгаа
  • Хувиа хичээх түвшин
  • Амбиц
  • Зарчим, оюун ухааны түвшин

 

3.

Дараа нь өдөөн хатгах асуулт тавина. Маргаан үүсгэх асуулт тавь. Жишээ нь: улс төрийн нам, бэлгийн гаж хөгжлийн талаар эсвэл цагаан хоолтон, феминист үзлийн тухай ямар бодолтой явдгийг нь асуу. Түүний үзэл бодлын эсрэг үзэл бодол түүнийг ямар байдалд оруулж байгааг ажиглаарай. Ингэснээр та дараах зүйлийг мэднэ:

  • Дэлхий дахиныг хүлээн авах ерөнхий үзэл
  • Түүний оюун ухаан ямар хүчтэй байгааг
  • Эсвэл ямар нэгэн зүйлд дүгнэлт өгөх чадвартай эсвэл чадваргүй эсэх
  • Бусдын үзэл бодолд хэрхэн хандаж байгааг
  • Өөрийн зарчимдаа хандах хандлага
  • Өөрийн дүгнэлтэндээ итгэлтэй байгаа эсэх
  • Тэднийг дарамтлах амархан эсэх
  • Өөрийн гэсэн үзэл бодол байгаа эсэх

 

4.

Дараагийн шатанд ухамсрын түвшинг тогтоох асуулт тавина. Жишээ нь: “Хэрвээ та үл үзэгдэгч байсан бол өөрийгөө нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг дагаж мөрдөх ёстой гэж бодож байна уу?”

  • Түүний баримталдаг зарчмыг олж мэднэ. Ихэвчлэн ухамсар талаасаа ямар хүн бэ гэдгийг нь ойлгох боломжтой.

 

5.

Энэ дэлхийд та юуг өөрчилмөөр байна вэ?” – энэ жагсаалтын сүүлчийн асуулт. Харилцан ярилцаж байгаа хүн хэрхэн “өөрчлөгдөж” байгааг анзаарна. Тэрээр – өнгөрсөн, одоо болон ирээдүйд хэрхэн хандаж байна вэ? Ингэснээр та:

  • Түүний хувиа хичээх чанар
  • Түүний үзэл бодлын цар хүрээг үнэлэх боломжтой.

Эдгээр асуултуудын тусламжтайгаар хэн нэгнийг бүрэн ойлгох боломжтой гэж та үзэж байна уу?

28
ГайхмаарГайхмаар
11
ХарамсалтайХарамсалтай
9
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *