“Аав болох амархан. Харин эцэг байх хэцүү” гэж үг байдаг. Эр хүн бүр аав болж болох ч, тэдний цөөн хэд нь л эцэг хүнийхээ үүргийг ухамсарлаж чаддаг. Үүнд магадгүй тухайн хүний ямар зурхайн ордод төрсөн нь нөлөөлдөг бололтой. Тэгвэл хамгийн сайн аавууд ямар зурхайн ордод төрдөг вэ? Хамтдаа асуултын хариултыг мэдэж авцгаая.
1. Үхэр
Үхрийн ордод төрсөн аавуудын өвөрмөц онцлог бол тэвчээртэй, үр ашигтай болон оновчтой байдал бөгөөд энэ нь тэд хүүхдийнхээ хачин жигтэй ямар ч явдлыг хөнгөхөн шийдвэрлэж чадна гэсэн үг юм. Тэд яг л хатуу төмөр шиг. Хэр баргийн зүйл тэднийг бөхийлгөхгүй. Ямар ч үед тайван байж чадна. Амьдралын туршлага болон зөн совин нь тэдэнд хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд нь тусалдаг. Үхрийн ордод төрсөн аавууд охидууддаа илүү эелдэг, тайван ханддаг бол, хөвгүүдэд бага зэрэг хатуу хандах хандлагатай байдаг. Гэхдээ тэд үр хүүхдийнхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн байдгийг дурдах хэрэгтэй болов уу.

2. Охин
Охины ордод төрсөн аавуудын гол мөн чанар нь тэд хүүхдүүдийнхээ төлөө хүсвэл уулыг ч хөдөлгөнө. Түүнд гэр бүл нь юу юунаас илүү чухал. Гэр бүлтэй нь холбоотой ямар ч асуудлыг аль болох зөөлнөөр шийдвэрлэхийг хүсдэг. Заримдаа тэд шаардлага өндөртэй мэт боловч, үр хүүхдээ хэрхэн гомдоохгүй байх вэ гэдгээ сайн мэддэг. Хүүхдүүдийнхээ ирээдүйд ухаалгаар анхаарал хандуулдаг. Аюулаас урьтаж, хүүхдүүдийнхээ бамбай нь болж чадна.

3. Жинлүүр
Жинлүүрийн ордод төрсөн аавууд бол жинхэнэ гоо сайхныг таашаагчид билээ. Тиймээс тэд хүүхдүүдээ бага балчир наснаас нь авахуулаад урлагт хайртай, дуртай болгож өсгөхийг хүсдэг. Тэд шийдэмгий бус, сул дорой мэт харагддаг боловч, хэзээ ч хүүхдийг нь өвтгөх зүйл хийхийг хэнд ч зөвшөөрөхгүй.
4. Матар
Тэд хүүхдүүдээ маш зөв арга барилаар өсгөж, хүн болгодог. Матрын ордод төрсөн аавууд ихэвчлэн оновчтой шийдвэр гаргадаг, туршлагатай хүмүүс байх нь бий. Хүүхдийнхээ зорилгыг эрт тодорхойлж, зорилгодоо хүрэхэд нь өөрийн чадах чинээгээр туслахыг хүсдэг. Хүүхдүүд нь ч аавдаа маш их хайртай байдаг. Матрын ордын эрчүүд хүүхэдтэй болохын өмнө ширүүн, чанга эрс байдаг боловч, үрийн зулай үнэрлэснийхээ дараа сайхан сэтгэлтэй, уян зөөлөн хүмүүс болж хувирдаг.
View this post on Instagram
5. Хумх
Хумхын ордод төрсөн аав нар төлөвлөгөөний дагуу амьдрахгүй бол байж яддаг. Тэглээ гээд тэд сайн аав байхаа мартдаггүй. Адал явдалд дуртай учир ууланд авирах, аяллаар явах, явган аялал хийх хобби нь түүний хүүхдэд өвлөгдөхийг үгүйсгэхгүй. Хумхын ордод төрсөн аав нар гэртээ байгаад байхыг хүсдэггүй бөгөөд хүүхдүүдээ ч гэсэн буйдан дээрх төмс болгохыг хүсэхгүй. Хумхын ордод төрсөн аавтай хүүхдүүд хэзээ ч уйддаггүй!

Бусад аав нарыг муу аав нар гэж хэлээгүй юм шүү. Эр хүн бүр л сайн аав байхыг хичээдэг нь лавтай. Таны хувьд сайн аав гэж ямар хүнийг хэлэх вэ?
Гоё
Буруу
Бахархмаар
Ха Ха
Гайхмаар
Хөөрхөн
Харамсалтай
Тэнэглэл




Bayr Batsukh
2020/05/01 at 22:18
Та тэгээд ямар орд юм бэ? Охин мөн биздээ
Ганаа Ганаа
2020/05/02 at 10:35
Эцэг болох амархан, аав байх хэцүү.
Bolor-Erdene Ochirjav
2020/05/02 at 19:18
Jinluuruuded aluulwaa ain
Baxat Dinga
2020/05/02 at 20:11
Жардембек Шоферхан Ұлы
Ука Ука
2020/05/02 at 23:41
Etseg boloh amarhan harin aav boloh hetsvvdee soliod bichsiimuuda
Zam Mor
2020/05/03 at 13:25
Wo bas tsoxij l yawna Oyun Oyuka