Машины тань дугуйны завсар хуванцар сав хийсэн бол – та аюулд оржээ. Энэ дүрмийг санаж авахад илүүдэхгүй…

0

Машин хулгайлах – илрүүлэлт багатай, сүүлийн үед маш олноор үйлдэгдэх болсон гэмт хэргүүдийг нэг. Улсын хэмжээнд гарсан хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг автомашины хулгайн хэрэг эзэлж байгаа тухай мэдээллийг ойр ойрхон сонсох болсон.

Хулгайч нар ажлаа хийхдээ өндөр хөгжилтэй технологи ашигладаг гэж бодож байна уу? Машиныг богино хугацаанд хулгайлахын тулд гэмт хэрэгтнүүдэд ганц ширхэг хуванцар сав л байхад хангалттай. Гайхаж байна уу? Та бүхэндээ учрыг нь тайлбарлахаар бэлдлээ.

Машиныг хэрхэн хулгайлдаг вэ?

Цагдаа нарын хэлж байгаагаар хулгайч нар хоосон хуванцар савыг дугуйны дотор хэсэгт шургуулдаг гэнэ. Жолооч машинаа асаагаад хөдлөх үед маш таагүй дуу сонсоно – хоосон сав хавирч байгаа тэрхүү дууг.

Жолооч энэ дууг хаанаас гарч байгааг сайн мэдэхгүй бүр гайхаж орхих ба машинаасаа гарч шалгана. Хамгийн гол нь түлхүүр машинд зоолттой хэвээр байна. Хулгайч нарт өөр зүйл хэрэггүй. Энэ бол машин хулгайлах цорын ганц арга биш ээ.

 

Жолоочийн анхаарлыг сарниулж машин хулгайлдаг аргууд

1. Бамперт төмөр лааз уядаг, жолооч зогсоолоос хөдлөхөд эвгүй дуу чимээ машинаас гарна. Жолооч учрыг нь олохоор машинаас гарах хооронд хулгайч жолоочийн суудалд сууж машиныг авч зугтаана.

2. Гэмт хэрэгтнүүдийн түгээмэл арга – жолоочийг машинаас гаргах янз бүрийн арга заль ашиглана. Ямар нэгэн тусламж хүсч байгаа эсвэл дөхүүлж өгөхийг хүсэж гараа өргөн зам дээр зогсоно.

3. Хуурамчаар мөргөлдөж жолоочийг машинаас гаргана. Машины ямар нэгэн ослын үед яаран сандран гарах огт хэрэггүй, дотроос нь хэсэг хугацаанд нөхцөл байдлыг ажигла. Хэн машинаас гарч байна, яаж байгааг хар.

4. Гэмт хэрэгтнүүд золиосын дүрийг сайн гаргаж чадна. Гудамжны гуйлгачин жолоочийг харааж зүхэх, онгорхой цонхоор ус цацах, машиныг өшиглөх зэрэг үйлдэл гаргана. Энэ үед зарим нэг жолооч нар уурандаа хөтлөгдөн шууд гарч ирдэг.

5. Зарим нэг хулгайч нар арын толинд юм харагдахааргүйгээр шилэн дээр нь цаас наадаг.

6. Зорчигчийн талын толийг хураана.

7. Дугуйн доогуур маш их чимээтэй гэхдээ жижиг зүйл хийж орхино.

8. Хажуугаар өнгөрөхдөө арын дугуй чинь хагарсан байна энэ тэр гэж худлаа хэлж анхаарал сарниулдаг.

Өөрийнхөө машиныг хулгайчаас хамгаалагдсан гэдэгт бүрэн итгэж болохгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар хамгаалах бүрэн боломжтой. Дараах дүрмийг баримтлаарай.

1. Машины хаалгыг онгорхой орхихгүй байх, машинаас буухдаа түлхүүрээ байнга сугалж авч байх.

2. Эзэнгүй газар удаан хугацаагаар зогсоолд тавихгүй байх. Үүнд мөн гэрэлтүүлэггүй газар ч хамаарна.

3. Харуултай зогсоол эсвэл хяналтын камер суурилуулсан зогсоолд машинаа тавих.

Хэрвээ машинаа хулгайд алдсан бол шууд цагдаад мэдэгдэж, өөрийн мэдэж байгаа бүхий л мэдээллээр хангах хэрэгтэй.

11
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/12/09 at 19:51

    medmeer yum bna

  2. Bayndorj Magsar

    Bayndorj Magsar

    2017/12/09 at 23:00

    Ю

  3. Bayndorj Magsar

    Bayndorj Magsar

    2017/12/09 at 23:00

    Ю

  4. Bayndorj Magsar

    Bayndorj Magsar

    2017/12/09 at 23:00

    Ю

  5. Bayndorj Magsar

    Bayndorj Magsar

    2017/12/09 at 23:00

    Ю

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *