Зөвлөлтийн үеийн “Муравей” буюу Шоргоолж хэмээх гурван дугуйт хуучин мотоциклыг гар болон ухааны уртай Британи эр зөөврийн авсаархан сууц болгож хувиргасан байна. Удаан хугацаагаар эзэнгүй хаягдаж, зэвэнд идэгдэн, хаа сайгүй цоорсон байсан мотоциклын моторыг сольж, зэвийг зүлгүүрдэн арилгаж буджээ. Харин тээшний төмөр чингэлэг нь янзлахад нилээд төвөгтэй байсан учир бүрмөсөн авч хаяад оронд нь бөмбөгөр хэлбэрийн хөөрхөн битүү чингэлгийг урлан босгосон байна. Хэнд ч хэрэггүй болж хаягдсан байсан зэвэрсэн хуучин гурван дугуйт мотоцикл бяцхан гал тогоо болон унтаж амрах хэсэгтэй авсаархан сууц болж хувирах юм гэж хэн санах билээ. Ямартай ч эндээс бүтээлч сэтгэлгээ, шантаршгүй хөдөлмөр байхад хүн юуг ч бүтээж чаддаг гэдэг нь харагдах бизээ.




























Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




Mandii_0224
2013/10/04 at 23:31
Халуунд орон зардалгүй л амьдрах хаус байна даа.