Нүүр Таг: 10 (Хуудас 30)

Таг: 10

Хүн төрөлхтний тухай гайхмаар бөгөөд сонирхолтой 10 баримт

Дэлхий ертөнц дээр үүсэн бий болсноосоо хойш хэдэн зуун мянган жилийг туулан ойролцоогоор 200,000 жилийн тэртээ орчин үеийн хүний үүсэл тавигдсанаар өнөөгийн хүн төрөлхтөн оршин амьдарч байгаа билээ. Бие организм, байгаль нийгмийн амьдрал, хувьсал хөгжлийн олон янзын үе шатуудыг дамжиж өнөөгийн төрх байдлаа олсон хүн хэмээгч амьтны тухай сонин хачин баримтууд цөөнгүй. Эдгээрээс бид цөөн заримыг та бүхэнд сонирхуулан хүргэж …

Хялбараар шийдэгдсэн задгай сансарын 10 асуудал

Ямар нэгэн зүйлийг сансарт илгээхийн тулд олон сая долларын хөрөнгө, олон хүний хэдэн мянган цагийн хөдөлмөр зарцуулагддаг. Харин нэгэнтээ түүнийг сансарт илгээсэн бол тэнд ямар нэгэн асуудал тулгарсан ч дэлхий дээрээс хийж чадах зүйл тун хомс. Гэхдээ задгай сансарт тохиосон дараах 10 асуудлын үед санаанд оромгүй хялбар шийдлээр асуудлыг шийдэж чадсан байна. 10. Skylab-ын халалтын хамгаалалт Skylab бол дэлхийн анхны …

Худалчийг таних 10 хялбар арга

Хүн бүрт худал хэлэх үе байдаг. Гэхдээ энэ нь тэр худал хэлэх урлагт хэр чадваржсан гэдгээс хамаараад түүнийг танд худал хэлж байгаа эсэхийг мэдэх нь төвөгтэй болж ирдэг. Тэгвэл хэн нэгэн танд худал хэлж байгаа үгүйг та мэдэж чадах уу? Хүн худал хэлэх үедээ өөрийн мэдэлгүй зарим үйлдлүүдийг хийдэг бөгөөд хэрвээ та анзаарч ажиглаж чадвал үүнийг мэдэх боломжтой юм. Энд …

Амжилттай харилцаанаас суралцах ёстой 10 зүйл

Жинхэнэ амьдралын хань, сүйт бүсгүй эсвэл сүйт хархүүгээ олох хүртлээ цөөнгүй харилцааг туулж, магадгүй дандаа шархтай төгсөж байсан хүн бүр яаж төгс хос байх ёстой юм бол гэж боддог. Жинхэнэ хайр нь ердийн нэг харилцаанаас өөрөөр мэдрэгддэг, бүр тэр харилцаа чинь хэдэн жил үргэлжилсэн ч байсан хамаагүй. Ердийн гэж буй тэрхүү харилцаанд дуусах өдөр ирдэг. Харин жинхэнэ хайртай учирснаар хүн …

Амжилтанд хүрэхийг хүсдэг хүн бүрийн үзвэл зохих 10 кино

Бидэнд бүгдэд нь кино үзэх гэж кино театр руу ороод гарахдаа өөрийгөө огт өөр хүн шиг мэдэрч гарсан тохиолдлууд байдаг. Кинонд биднийг урамшуулан өдөөх, бидний шийдвэрт нөлөөлөх чадвар бий. Бид бүгд Woody Allen, James Cameron, Quentin Tarantino нарын бүтээлүүдээс мэднэ. Энэ агуу гурван уран бүтээлчид үзэгчдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлөхөө мэддэг. Заримдаа кино бидний жинхэнээсээ хүсэж тэмүүлж байсан амжилт өөд хөтлөх …

Теннисний бөмбөгний үр ашигтай 10 хэрэглээ

Харьцангуй хямд төсөр энэ зүйл таны эргэн тойронд хэд хэдээрээ хэвтэж байж ч магадгүй. Хэрвээ та нохойтой бол тэдгээр бөмбөгнүүд нохойны чинь хамгийн дуртай тоглоом нь байх. Гэхдээ теннисний бөмбөгийг нохойгоо эрхлүүлэхээс арай өөрөөр ашиглаж болох санаанууд бас байнаа. Олон хүний хувьд мэддэггүй эдгээр аргуудыг эргэн тойронд чинь хөглөрөх теннисний бөмбөгүүдийг үр ашигтай ашиглахад хэрэглээд үзээрэй. 10. Эсэн бусын юм …

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс илүүрхдэг 10 зүйл

Хүн төрөлхтний тасралтгүй оршин байх үндэс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс билээ. Яг л өдөр шөнө шиг, арга билиг шиг, хар цагаан шиг хослон орших энэ хоёр бодгалийг эрх тэгш, харилцан адил гэх нэгэн байхад эрчүүд илүү эсвэл эмэгтэйчүүд илүү гэх хүн ч бий. Ямартай ч нэгэндээ байхгүй зүйлийг нөгөө нь нөхөж байдаг хорвоогийн тэнцвэрт байдлын хуулийн хүрээнд орших энэ хоёр …

Ширээн дээрх зүйлсийн зургийг авах 10 зөвлөгөө

Ямар ч бүтээлч блогчин хүн сайн гэрэл зураг бүх зүйлд гэрэл нэмдэг гэдгийг мэднэ. Гэтэл танд гэрэл гэгээ татсан мэргэжлийн хэмжээний студи байхгүй бол сайн зураг авах нь жинхэнэ сорилт болж хувирна. Ширээн дээрх өөрийн гараар хийсэн гоёмсог жимстэй бялуу, дэгжин гоёл чимэглэлийнхээ зургийг үнэхээр ‘cool’ авахын тулд сандал дээр зогсох, шалан дээр хэвтэх, хүзүүгээ ерийн бишээр эргүүлж нугалах зэргээр …

Дэлхийн хамгийн шилдэг 10 хөлбөмбөгчин

Хөл бөмбөг бол манай гаригийн хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүдийн нэг. Магадгүй энэ спорт нь маш олон домогт тоглогчдыг төрүүлсэн болохоороо дэлхийн хамгийн алдартай спортын төрөл ч байж болох юм. Тэрхүү гайхалтай тоглогчид нь энэ спортод шинэ утга учир, шинэ сүнс сүлдийг нэмж байдаг. Доорх жагсаалт нь хөл бөмбөгийн спортоор хичээллэж, алдар нэрээ бүх дэлхий даяар домог болгон дуурсгасан шилдэг …

Ирэх 10 жилд роботуудад байр сууриа алдах 10 ажил мэргэжил

Техник технологийн хурдацтай хөгжил хүн төрөлхтний амьдралд асар их өөрчлөлт авчирч байгаагийн илрэл нь хүний гараар хийгддэг зүйлс улам бүр хомс болж байгаа явдал юм. Жишээ нь урьд нь ямар том барилга байгууламжийг олон зуун мянган хүний хөлс хөдөлмөрөөр барьдаг байсан бол өргөгч цамхаг болон бусад техникүүд бүтээгдсэнээр хүний хөдөлмөрийг харьцангуй хөнгөвчилсөн. Гэтэл одоо бүр байшин барилгыг 3D технологи ашиглан …

Бидний биеийн хиймлээр орлуулан сольж болох 10 хэсгүүд

Хүн бол үнэндээ хэврэгхэн бодгаль. Бидний биеийн олонх эрхтнүүд өөрийгөө сэргээн сэлбэх чадваргүй байдаг. Хэрвээ бид өөрсдийн эд эрхтнийг нөхөн сэргээх ямар нэгэн чадвартай байсан бол анагаах ухааны салбарт гайхамшгуудыг бүтээж чадах байсан бизээ. Үндсэндээ хөгжлийн бэрхшээлтэй олон хүний амьдралыг өөрчилж чадах байсан. Гэхдээ эрдэмтэд урт хугацааны турш эд эрхтнийг нөхөн сэргээхээр ажиллаж байгаа. Инженерийн шинжлэх ухаан болон анагаахын шинжлэх …

Ажилтнуудаа алдахгүй барих 10 зөвлөгөө

Бүхий л хэлбэрийн бизнест ажилтнуудаа алдчихалгүй барьж байх гэдэг хэцүүхэн үүрэг тулгардаг. Томоохон, шилдэг компаниудад ч ажилтнууд нь богинохон хугацаанд ажиллаад ажлаас гарах өргөдлөө өгөх явдал асуудлууд байдаг. Муу менежмент, өөр газраас санал болгосон илүү боломж, хувийн шалтгаан гээд янз бүрийн шалтгаанууд байж болно. Ингэхэд ажилтнуудын толгойд ажлаасаа сайн дураар гарах тухай бодол оруулахгүй байх боломж бий юу? Тэднийг сандалтай …

Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга

Зун цаг бол жилийн дөрвөн улирлын хамгийн гайхалтай нь гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Голын эрэг, шорлог, зайрмаг, аялал зугаалга гээд дурлахгүй байхын аргагүй сайхан зүйлсээр дүүрэн зуны улиралд мэдэж байх ёстой зарим зүйлсийн талаар уншигчидтайгаа хуваалцъя. Эдгээр аргууд нь зуны улирлыг улам ч зугаатай болгоход тань туслах учир алгасалгүй уншиж, мэдэж аваарай. 10. Нарны шилнүүд Зуны хурц наранд …

Монгол улс ирэх 10 жилд аялал жуулчлал өндөр хэмжээнд хүрэх орнуудын нэг болжээ

Парис, Нью Йорк зэрэг аялал жуулчлалын шилдэг газруудад жил бүр маш олон тооны жуулчид зочилдог ч дэндүү ихээр цугларсан жуулчид, өндөр үнэтэй зочид буудал, үйлчилгээ муутай зоогийн газруудаас үүдэн аялалын сэтгэгдэл тааруухан байх болжээ. Үүнээс улбаалаад жуулчид дараагийн аялах газраа сонгохдоо хүмүүсийн тэр бүр мэддэггүй газруудыг сонгох нь их болсон байна. World Travel and Tourism Council (WTTC)-ээс гаргасан тоо баримт …

1...282930Хуудас 30 - 30

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох