Нүүр Таг: гэрэл

Таг: гэрэл

Тэдний хувьд час өдөр нь байжээ гэдгийг илтгэх 24 хөгжилтэй зураг

Барьсан болгон нь унаж, алхам бүрдээ л бүтэлгүйтээд байдаг өдөр хүн болгонд тохиолдсон байдаг. Хэрвээ час өдрөө мэдэж байгаа бол орноосоо босолгүй хэвтэж байсан нь дээр ч юм шиг, энэ өдөр бушуухан дуусаж маргааш болохыг хүлээгээд л… Үнэндээ, санаагаар унах зүйлгүй, хүн болгонд л хэзээ нэгэн өдөр ганц биш хэд хэдэн удаа ийм өдөр тохиолдоно шүү дээ. Муу өдөр нь …

Гэрэл зурагчин устан үгүй болж буй үндэстнүүдийн зургийг авч хагас жил аялжээ. Эдгээрээс хамгийн сонирхолтой хөрөг зургуудыг танилцуулъя

Гэрэл зурагчин Александр Химушин 10 жилийн өмнөөс энэ дэлхийн хамгийн алслагдсан газруудаар явж жижиг үндэстэн ястнуудын хөрөг зургийг авч эхэлсэн байна. Өөрийн авсан зурагаараа The World in Faces төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сүүлийн гурван жилд Сибирийн уугуул иргэдийн төлөөлөгч нарын зургийг авсан бөгөөд эдгээр үндэстэн угсаатны зарим нэг овог аймаг устаж үгүй болохын даваан дээр ирээд байгаа билээ. Гэрэл зурагчны хэлснээр бол ингэж …

Холливудын киноны зураг авалтын нууцуудыг харуулсан 20 гэрэл зураг

Кино хийнэ гэдэг шидэт зүйл бүтээхтэй адил мэт. Энэ салбар сайхан хүмүүсийг хамгийн аймшигтай, муухай амьтан болгож, аварга том гориллыг хиймэл нэмэлт хөлтэй хүн орлон тоглож, харин дэлгэц дээр жижигхэн санагдах зүйл маань бодит байдал дээрээ маш том байх эсвэл эсрэгээр нь ч болгож болдог байна. Энэ бүхний дундаас аль нь компьютер график, аль нь жинхэнэ гэдгийг ялгана гэдэг бүр …

Одон орон судлал гэрэл зургийн хальснаа – 2018 оны шилдгийн шилдэг 10 гэрэл зургийг танилцуулж байна

Оны шилдэг одон орон судлалын гэрэл зурагчин шалгаруулах тэмцээн Грийнвич дэх Одон орон судлалын газраас зохион байгуулагдаж, 2018 оны тэмцээний шилдэг зургуудыг танилцууллаа. Эдгээр зургууд гариг ертөнц болон одон орон судлалтай холбоотой бөгөөд таны мэлмийг баясгах болно. Энэ жилийн тэмцээнд 91 орны мэргэжлийн гэрэл зурагчид оролцож, 4200 зураг тэмцээний шалгаруулалтанд өрсөлджээ. Ингээд эцсийн шатанд үлдсэн гэрэл зургуудыг хүргэж байна: Нарны толбоны дунд …

Таны машин шар гэрэл ассанаас хойш хэдэн километр явах боломжтой вэ?

Бид замын хөдөлгөөнд оролцож яваад гэнэт шатахуун дуусаж байгааг анзаардаг. Энэ зүйлтэй жолооч бүр л тулгарсан байх. Гэнэтийн ийм байдалд бид яахаа мэдэхгүй сандрах нь элбэг. Магадгүй та яаралтай уулзалтанд явж байхдаа шатахуун тань дуусаж байгааг мэдвэл, бас шатахуун түгээх цэг ойр хавьд байхгүй тохиолдолд яах вэ? Шөнө болчихсон, гудамжинд эл хуль, аль эсвэл өвөл ийм зүйлтэй учирвал та ямар …

Сайн сайхан зүйл хийх хүслийг тань бадраах 15 гэрэл зураг

Хувь заяандаа гомдож хэн нэгнийг буруутгах амархан. Харин хүний сайхан сэтгэлийг олж харах, сайн үйл хийж бусдад үлгэр дуурайл болох нь тийм ч амаргүй юм. Хүн төрөлхтөний бахархалыг төрүүлсэн тийм сайхан хүмүүс олон бий гэдгийг та дараах гэрэл зурагнуудаас үзэж сонирхоорой. Бяцхан охин зурагтаар нулимс дуслуулж байгаа хүний нулимсыг арчиж байгаа нь   Хүүхдүүд анх удаа уулзаж байгаа юм. Танилцсаны …

Гэрэл зурагт буусан эгзэгтэй агшнууд

Үйл явдлын хамгийн эгзэгтэй агшныг алдалгүй ‘олзолж’ чадна гэдэг гэрэл зурагчнаас багагүй тэсвэр тэвчээр, хурд, чадварыг шаарддаг. Гэтэл заримдаа зүгээр л аз түшсэнээр гайхалтай гэрэл зураг бий болдог. Дараах зурагнуудын хувьд үнэхээр цагийг нь олж авч чадсан төгс гэрэл зурагнууд бөгөөд үзэж байгаа хүнд онцгой сэтгэгдлийг төрүүлж чадах ажээ. Энгийн нүдэнд баригдаж буухын аргагүй хурдан хугацаанд болж өнгөрдөг маш олон …

Гэрэл зураг сонирхогчдын авсан 2016 оны шилдэг гэрэл зургууд

Дэлхий дээр авьяаслаг, чадварлаг гэрэл зурагчид маш олон бий гэдэгт итгэдэг. Итгэл найдвар маань ч талаар болсонгүй, гэрэл зургийн уг уралдаанд 4419 гэрэл зураг ирснээс хамгийн шилдэг 36 гэрэл зургийг сонгон шалгаруулсан юм. Шилдэг гэрэл зургийг шалгаруулахад амаргүй байсныг хэлэх хэрэгтэй. Уралдааны эзэддээ баяр хүргэж дараагийн уран бүтээлд нь амжилт хүсье. Энэ удаад сэдэв тус бүрийн 1, 2 дугаар байр эзэлсэн …

Томчуудын төсөөлөлд өөрөөр буух гэрэл зургууд

Заримдаа бидний нүд төөрөлддөг. Харж байгаа зүйл маань үнэн хэрэгтээ бидний бодсоноос өөр зүйл байх тохиолдлууд цөөнгүй. Иймээс санамсаргүй, хальт харах бус анхааралтай ажиглах хэрэгтэй. Эс тэгвэл та буруу бодолтой үлдэх магадлалтай. Ямартай ч дараах зургуудыг нэг хараад өнгөрөх бус хоёр дахь удаагаа анхааралтай хараарай. Таны харааны чадварыг шалгасан эдгээр зургууд хэсэг хормын зугаацлыг авчрах болно. Нэг хөлөө нугалаад зогсож …

Фотошопгүйгээр гайхамшгийг бүтээж болно гэдгийг нотлох гэрэл зургууд

Авсан гэрэл зургаа төгс болгохын тулд заавал фотошоп ашиглах шаардлагагүй. Толгойгоо өргөөд л эргэн тойрноо хар, гайхамшигтай зүйл эргэн тойрон дүүрэн бий. Та зөв цаг хугацааг л олж дарах хэрэгтэй, магадгүй урлагийн сор бүтээл ч болох юм билүү. Ногоо үрэгч дотроосоо ингэж харагддаг Сүүдэр Фламинго. Өөр өнцгөөс авахад Элсэн эрэг, өндөр нь бараг 10 м Давалгаа Copy – paste Шатаж …

Эгзэгтэй мөчид авсан хөгжилтэй гэрэл зургууд

Хамгийн тохиромжтой, эгзэгтэй, зөв агшныг алдалгүй барьж авах чадвар гэрэл зурагчин болгонд байдаг зүйл биш. Энэ нь нэг талаар тэсвэр тэвчээрт суурилсан авхаалжтай чанар, чадвар мэт боловч нөгөө талаар тэр бүр тохиогоод байдаггүй аз билээ. Тийм ч болохоор хамгийн оновчтой үед нь авч чадсан гэрэл зураг хамгийн үзүүштэй, хамгийн сонирхолтой, хамгийн үнэ цэнэтэй байдаг биз. Бултаж булзахын аргагүй ямар нэгэн …

Зөв өнцгөөс дарсан сонирхолтой гэрэл зургууд

Аливаа юмс, үзэгдлийг тухайн үед тэнд байгаагүй, тухайн зүйлийг үзэж харж амжаагүй хэн нэгэнд ил тодоор, алган дээр тавьсан мэт харуулж чаддаг нэг зүйл бол гэрэл зураг. Маш олон хүмүүс гэрэл зургийн урлагт дурлаж, сайн гэрэл зурагчин болохыг хүсдэг. Гэхдээ сайн гэрэл зурагчин болохын тулд авьяас, мэдрэмж, авхаалж самбаа чухал. Учир нь агшин хором дахин давтагдашгүйгээр урсан өнгөрдөг. Нүд ирмэх …

Кино ба тоглоом сонирхогчдын өвөрмөц хуримын зургууд

Хуримын зураг бол хуримлагч хосуудын хувьд амьдралынх нь хамгийн онцгой үеийн дурсамж байдаг бол бусдын нүдэнд гайхамшигтай сайхан хайр дурлалын зураглал болон буудаг. Хурим гэдэг бол хүний амьдралд ганцхан тохиох бас дахин давтагдашгүй гайхалтай мөч. Энэ онцгой мөчийг ер бусын байлгахыг сүйт бүсгүй, сүйт хархүү хоёулаа хүсдэг. Магадгүй тийм ч учраас эсвэл хуримаа хийж байгаа хосууд бусдаас өвөрмөц сэтгэхүйтэй болохоороо ч …

Байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг харуулах 44 өнгөлөг гэрэл зураг

Хүмүүс биднийг, адгуусан амьтдыг, хүрээлэн буй орчныг бүтээсэн байгаль эхийн сүр хүчийг бахдан бишрэхгүй байхын аргагүй. Нэг нь нөгөөгөөсөө харилцан хамаарал шүтэлцээтэй, нэг нь нөгөөгүйгээрээ оршин тогтнохын аргагүй энэхүү цогц ертөнцийн нүд сэтгэл баясгам гайхамшигтай гоо үзэсгэлэнг хүмүүс бид өнөөгийн зав чөлөөгүй, технологиор ‘амьсгалсан’ амьдрал дундаа тэр бүр анзаарахгүй өнгөрүүлэх нь олонтаа. Тийм ч учраас дараах фото багцыг онцгойлон үзэж …

123...12Хуудас 1 - 12

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох