Шинэ мэдээ

Хоолны хэрэгслээс бүтсэн сонирхолтой бүтээлүүд [11 зураг]

Бельгийн Бруссель хотын зар сурталчилгааны гэрэл зурагчин Jean-Francois De Witte-гийн аяга, таваг, халбага, сэрээ гэх мэт хоолны хэрэгслүүд ашиглан бүтээсэн сонирхолтой бүтээлүүдийн гэрэл зургийг тухлан үзэхийг урьж байна. Хоол цай идэж уухад л хэрэг болдог халбага, сэрээ, аяга, таваг нэгдэн нийлснээр хангайн чимэг болсон халтар халиун буга, арааны шүлс асгарам амтат хоолыг бүтээгч тогооч, гол нуур, далай тэнгисийн усанд дураараа …

Шинэ содон, сонирхолтой шилдэг арван бичлэгний багц #3

Эрхэм үзэгч та бүхэнд их ажлын дараах алжаалаа тайлахад тань тус болох “Шинэ содон, сонирхолтой шилдэг арван бичлэгний багц” видео цувралынхаа хоёр дахь дугаарыг өргөн барьж байна. Шинжлэх ухаан, техник технологи, байгаль, ан амьтад, уран бүтээлч хүний бүтээл туурвил, галын наадам, икстрийм спортын гайхамшигт үзүүлбэр гэхчилэн сэтгэл сэргээх сонирхолтой видеонууд энэхүү багцад багтсан байгаа ба танд өнөөдрийн ажлын тань алжаалыг …

Зураач Dr.Pencil-ийн бүтээсэн алдартнуудын харандаан хөрөг зургууд [81 зураг]

Чикагогийн алс баруун захад 8 жилийн турш үл хөдлөх хөрөнгийн үнэлээчин хийж, түүний дараагаар 18 жил үл хөдлөх хөрөнгийн худалдаачин хийсэн Rick Fortson-ы зурсан алдартнуудын хөргийг та бүхэнд сонирхуулж байна. 30 жилийн турш дүрслэх урлагаас хол байсан тэрээр 1970-аад оны үеийн өсвөр насны хүү байхдаа тосон будгаар зөвхөн газар нутгийн байдал, обьектуудын зургийг зурдаг байсан гэнэ. Харин одоо Dr.Pencil нэртэй …

Өвөрмонголд шинээр нээгдсэн ер бусын музейн барилга [21 зураг + 1 видео]

Өвөрмонголын баруун өмнөд хэсэг дэх Ордос хотод нэгэн ер бусын барилга бүхий музей саяхан нээгдсэн байна. Бээжингийн MAD Architects студийн зураг төслөөр бүтсэн Ордос Музей хэмээх энэхүү музей бяцхан толгойн орой дээр баригджээ. Цаг агаарын өөрчлөлтөөс хамгаалах зориулалттай долгиорхог гадаргуу бүхий энэ барилгын гадна талыг металл хавтангуудаар хийжээ. Барилгын бас нэг сонирхолтой хэсэг нь гэрэл нэвт орох гөлгөр дээвэр нь …

Гэрэл зурагчин Vihao Pham-ын дуранд буусан балетчдын хөрөг [57 зураг]

Виржиниягийн Маклийн суурингийн гэрэл зурагчин Vihao Pham нь үйл явдал, хурим, хөрөг зураг авдаг нэгэн боловч бүжигчдийн зургийг авах дуртай. Энд бид түүний авсан балетчдын зургуудыг нийтэлсэн байгаа ба хамгийн сонирхолтой, онцгойлон дурдууштай нь хотын санаанд оромгүй газруудад зургуудаа авсан байгаа явдал юм. Дэлгүүр, гудамж талбай, утасны бүхээг, байшин барилгын шат, гүүр гэх мэт янз бүрийн газруудад бүжгийн гайхамшгийг харуулж …

Roger Hagadone-ийн бүтээсэн нарийн жинсэн өмдний реклам

Нью Йорк хотын зар сурталчилгааны гэрэл зурагчин Roger Hagadone нь хөгжилтэй, хошин, хачин жигтэй загварын гэрэл зургуудаараа алдартай. Тэрбээр орчин үеийн бүсгүйчүүдийн дурладаг нарийхан жинсэн өмдний сурталчилгааны видеог бүтээснийг эрхэм хэрэглэгч та бүхний мэлмийд хүргэж байна. Хөгжилтэй, хошин өнгө аясыг хадгалсан энэ сурталчилгааны видео таны нэг өдөрт чимх инээд бэлэглэж чадахуйц сурталчилгаа болсон тул заавал үзэхийг санал болгож байна. 0Гоё0Ха …

Японд тансаг зэрэглэлийн машинууд оролцсон өндөр үнэтэй авто осол болжээ

Энэ оны 12-р сарын 4-ний ням гаригт Японд болсон тансаг зэрэглэлийн спорт машинуудын аялал хурдны зам дээрх маш өндөр үнэтэй авто осол болсноор дуусгавар болсон байна. 17 тансаг зэрэглэлийн спорт машин оролцсон энэхүү аялалд оролцож байсан найман Ferrari, нэг Lamborghini, хоёр Mercedes маркын машин авах юмгүй болжээ. Цагдаа нарын хэлж байгаагаар осол Ferrari маркын машинуудын жолооч нарын нэг нь эгнээ …

Willow Smith feat Nicki Minaj – Fireball [2011 | 1080p]

Америкийн жүжигчин Will Smith түүний гэргий, жүжигчин Jada Pinkett Smith нарын охин Willow Smith хэмээх 11 настай дуучин охины дуучин Nicki Minaj-тай хамтран дуулсан “Fireball” хэмээх дууны клипийг толилуулж байна. Жүжигчин, дуучин Jaden Smith-ийн дүү, Young Artist Award хэмээх нэр хүндтэй шагналын эзэн энэ жаахан боловч авьяаслаг охин “Willow: You Think You Know Me” нэртэй цомгийнхоо гурав дахь синглээр энэ …

Найдандорж – Сэтгэлийн нандин [2011 | 1080p]

СУИС-ийн дөрөвдүгээр курсын оюутан, залуу уран бүтээлч Найдандоржийн анхны клипийг үзэгч, сонсогчдынхоо хүртээл болгож байна. Залуу дуучны “Сэтгэлийн нандин” хэмээх энэхүү дууны аяыг МУСТА Н.Баасандорж зохиож, үгийг Ж.Даваадамдин бичжээ. Харин клипийг нь Жанхай фильм студийн уран бүтээлчид бүтээсэн юм байна. Шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллах үүднээс энэхүү клипийг та бүхэнд хүргэлээ. Таалан болгооно уу. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Гантулга – Хожимдсон [2011 | 720p]

Орчин үеийн залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг Opozit хамтлаг сүүлийн үед нилээд нам жим байгаа билээ. Гэхдээ хамтлагийн гишүүн Гантулга ганцаарчилсан уран бүтээлээ сонсогчиддоо хүргэсээр байгаа. Тэрбээр шинэ оноос өмнө бас нэгэн ганцаарчилсан уран бүтээлээ туурвисан бөгөөд түүний “Хожимдсон” нэртэй шинэ дууны клипийг сайтынхаа сонсогчид та бүхэнд толилуулж байгаадаа баяртай байна. Очир фильмд бүтээсэн энэ клип та бүхэнд таалагдаж, шинэ …

Mino feat Амараа – Хатариш [2011 | 1080p]

“Sound Of Kiss” хамтлагаар овоглож явсан дуучин Mino “Хар Сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дүү, жижиг Амараатай хамтран уран бүтээл туурвижээ. Тэд Буриад ардын “Хатариш” хэмээх дууг орчин үеийн хэв маягт оруулан шинэчлэн дуулсан бөгөөд клипээ ч хийлгэсэн байна. Залуу уран бүтээлчдийн хамтын уран бүтээл ямар болсныг үзэгч, сонсогч та бүхэнд болгоон шүүх бизээ. Тухлан сууж таалан сонирхохыг урьж байна. 0Гоё0Ха …

Баярцэнгэл – Үзэсгэлэн төгөлдөр [2011 | 1080p]

Монголын урлагийн гал тогоонд цучил нэмэхээр сэтгэл зүрх, итгэл өвөрлөн алхаж яваа олон авьяаслаг залуусын нэг болох залуу дуучин П.Баярцэнгэлийн цоо шинэ уран бүтээл болох “Үзэсгэлэн төгөлдөр” нэртэй дууны клипийг үзэгч та бүхний өмнө дэлгэж байгаадаа баяртай байна. Universe Best Songs наадмын шилдэг оролцогчдын нэг болох тэрээр энэхүү дууныхаа үг, аяыг өөрөө бичсэн бөгөөд П.Баярцэнгэл нь урьд нь Crush Bash …

Mariana Braga “La Dolce Vita” загварын сэтгүүлд авахуулсан зурагнууд

Та бүхэнд оройн мэнд хүргэе. Дэлхийн загварын ертөнцийн сонин сайхнаас багахаан хэсгийг уг фото мэдээллээрээ сонордуулья. Бразилийн алдарт загвар өмсөгч 25 настай Мариана Брага (Mariana Braga) Италийн алдартай загварын сэтгүүл болох “La Dolce Vita” сэтгүүлд зориулан зургаа авахуулсныг та бүхэнд толилуулж байна. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Залуус аа, шинэ оны Happy time эхэллээ

Залуус аа, шинэ оны Happy time эхэллээ Цовоо сэргэлэн, завгүй залуу нас өөрөө “Happy Time”. Амьдралын хамгийн амттай, аз жаргалтай энэ цаг үеийг гадаа шинэхэн цастай, гэрт сүлд модтой, сэтгэлд баяр баясгалантай шинэ жилийн баяр бүр ч “Нappy” болгох нь дамжиггүй. Эх орон маань “Happy time” –аар бялхаж байна. Харин Юнителийн “Happy time” өвлийн цастай уралдсаар урьдчилсан төлбөрт “iD”, “Happy …

1...1,7761,7771,778...2,067Хуудас 1,777 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох