Шинэ мэдээ

Израйлийн Тель-Авив хотын гудамжин дахь зомби нар буюу Пурим 2012 наадам [70 зураг]

Жил бүрийн хавар иудей нар Пурим хэмээх нэгэн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Хоёр хоногийн турш тэмдэглэдэг энэ баярын тухайд Естерийн номонд өгүүлснээр Эртний Персийн эзэнт гүрэн дэх Еврейчүүдийг хоморголон устгах Хаманы төлөвлөгөөг нураасныг тэмдэглэн өнгөрүүлдэг Еврейн баяр юм. Энэ баярын өдрүүдэд Израйлийн хотуудын гудамжинд олон мянган зомби нар хөлхөлддөг. Энэхүү өвөрмөц уламжлал энэ жил ч давтагдсан бөгөөд Пурим 2012 баярын зургуудыг …

Элдэв сонин содон зурагнууд №14 [237 зураг]

Цонхоор харахаар гадаа хавар болж дулаарсан ч юм шиг, гараад явахаар өвөл хэвээрээ байгаа ч юм шиг эргэлзээтэй энэ өдөрүүдэд та бүхэнд элдэв сонин содон зурагнуудынхаа 14 дахь цувралыг үзэн инээд хөөр, баяр баясгаланг авч эрч хүчээ сэлбээрэй залуусаа. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн …

HoneyMoon – I Just Wanna Party [2012 | 720p]

Арван жилийн сургуулийн жаахан охид байхаасаа дотно нөхөрлөж ирсэн дөрвөн охин оюутан насны босгыг алхаад сэтгэл зүрх, хөдөлмөрөө нэгтгэн хамтлаг байгуулсан нь өдгөө байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэж байгаа “HoneyMoon” хамтлаг юм. Энэ онд анхныхаа цомгийг гаргахаар ая зохиогч, продюсер Гангтай хамтран ажиллаж байгаа тус хамтлагийн “I Just Wanna Party” хэмээх дуу клиптэй болсныг сайтынхаа үзэгч, сонсогч залуус та бүхний …

Цэлмүүн – Хариулаач надад [2012 | 720p]

Милл кино компани, Image энтертайнмент, Мөрөөдлийн театрынхны хамтын бүтээл “Ээжийн дайсан” хэмээх содон нэртэй уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байгаа ажээ. Инээдэмт, драм жанрын энэ киноны гол дүрийг Universe Best Songs дууны уралдааны тэргүүн байрын шагналт, дуучин Цэлмүүн бүтээсэн бөгөөд киноны дуу болох “Хариулаач надад” нэртэй дууг ч мөн дуулж амилуулсан байна. Энэхүү дууны үгийг дуучин ВХ, аяыг …

Ану – UB Game [2012 | 720p]

Уран бүтээлийн тал дээр нилээд хугацаагаар нам жин байсан дуучин Ану шинэ уран бүтээлээр сонсогч, фенүүдтэйгээ мэндчилжээ. Тэрээр “UB Game” хэмээн нэрлэсэн энэхүү дууныхаа клипийг Wanted студийн уран бүтээлч залуусаар хийлгэсэн бөгөөд дууны үгийг дуучин ВХ, аяыг продюсер Оки бичсэн байна. Залуу дуучин бүсгүйн энэ дуу түүний “My ABC” нэртэй сингл цомогт нь багтсан байгаа аж. Гариг эрхсийн дундуур хөөрөн …

Visual Moon – Endless [2012 | 1080p]

Jack, Kazuya, Akai, Tem, Dson нарын таван хүний бүрэлдэхүүнтэй, Японы Visual Kei стилийг гадаад дүр төрхөндөө шингээсэн Visual Moon хамтлагийнхан “Legend of the Moon” хэмээн нэрлэсэн цомогтоо багтсан “Endless…” хэмээх дуундаа клип хийлгэж, үзэгч сонсогчдын хүртээл болгосныг сайтынхаа хэрэглэгч та бүхэнд хүргэж байна. Германы Bild сонин, Италийн Colour сэтгүүлүүдэд эх орноо сурталчилан гарч байсан энэхүү хамтлагийн дээрх дууны продюсерээр Tuana …

Элдэв сонин содон зурагнууд №13 [110 зураг]

Цонхоор харахаар гадаа хавар болж дулаарсан ч юм шиг, гараад явахаар өвөл хэвээрээ байгаа ч юм шиг эргэлзээтэй энэ өдөрүүдэд та бүхэнд элдэв сонин содон зурагнуудынхаа 13 дахь цувралыг үзэн инээд хөөр, баяр баясгаланг авч эрч хүчээ сэлбээрэй залуусаа. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн …

Монгол цэргийн баярын мэндийг дэвшүүлье!

Мөнх хөх тэнгэртэй, номин ногоон талтай, намтар баян түүхтэй, их хаадын удмыг залгасан Халх Монголын ханагар сайхан эрчүүд та бүхэндээ Монгол цэргийн баярын халуун баярын мэндийг хүргэхийн ялдамд Хатуу хорвоогийн нум нь та байг Халамжит бүсгүйн хайр нь та байг Энхрий үрсийн бахархал нь та байг Энэ улсынхаа эзэн нь та байг гэсэн сайхан ерөөлийг дээш дээш нь өргөн дэвшүүлье! …

Францын нэгэн тосгоны дундуур хөтлөх гайхамшигт ногоон “жим” [15 зураг + 1 видео]

Урлаг болон жуулчлалын хөтөлбөрийн 10 жилийн ойгоо тэмдэглэж буй Францын Jaujac тосгоны ойн арга хэмжээний нэг хэсэг болгож, тус улсын Марсель хотын Gaelle Villedary хэмээх бүлэг уран бүтээлчид “улаан хивс” гэдэгтэй адил “ногоон жим”-ийг бүтээж өгсөн байна. Хуучны тосгоны төв дундуур зочдыг хөтлөх 420 метрийн урттай энэ гайхамшигт ногоон жимийг нийтдээ 3.5 тонн жинтэй, 168 ороомог зүлэг өвсөөр хийжээ. Тосгоны …

Marie Claire сэтгүүлээс тодорхойлон харуулсан “Мөрөөдлийн эмэгтэй”

Анх Франц улсад хэвлэгдэн гарч байсан сар тутмын эмэгтэйчүүдийн сэтгүүл Marie Claire нэгэн сонирхолтой нийтлэлээр сэтгүүлийнхээ хуудсыг чимсэн байна. Тус сэтгүүл гоо үзэсгэлэнтэйд тооцогддог нэр бүхий хэдэн алдартай бүсгүйчүүдийн дундаас хэний ч танихгүй нэгэн бүсгүйг бий болгожээ. Ингэхдээ бүсгүйчүүдийн мөрөөдлийг гол чиглэлээ болгон барьсан байна. Тодруулбал жүжигчин Natalie Portman-ы хамар, Anne Hathaway-н нүд, January Jones-ын хацар, Scarlett Johansson-ы уруул, Halle …

Дэлхийн хамгийн үнэтэй цаг 5 сая доллараар үнэлэгдэж байна

Эрхэм та яагаад энэ цаг 5 сая долларын үнээр үнэлэгдэж байгааг мэдэх үү? 1980 онд Карло Кроккогийн байгуулсан тансаг зэрэглэлийн цаг бүтээгч Швейцарийн Hublot компани энэ сарын 8-ны өдрийн пүрэв гаригт Baselworld Watch & Jewellery Show 2012 үзэсгэлэн дээр Дэлхийн хамгийн үнэтэй буюу 5 сая долларын үнэтэй цагаа дэлгэн харуулсан байна. 1815 компаний бүтээл дэлгэгдэн тавигдсан тус үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн …

Бүжиглэж буй Кока Кола

Литвийн нийслэл Вильнюс хотод компьютер графикын найруулагч Римантас Люкавициусын үүсгэн байгуулсан дижитал кино болон дизайны KORB студийн уран бүтээлчдийн нэгэн тэмцээнд зориулан “Dancing Coca-Cola” хэмээх сурталчилгааны киног үзэгч та бүхний хүртээл болгож байна. Киног бүтээсэн уран бүтээлчдийн хэлж байгаагаар уг киног бүтээх тал дээр ямар нэгэн зохиолын хязгаарлалт байгаагүй нь сайн хэрэг болсон гэнэ. Тиймээс тэд дотроо бор ундаа бүхий …

Нью Йоркын гэрэл зурагчин Martin Schoeller-ын авсан алдартнуудын зураг [41 зураг]

Гэрэл зурагчин Martin Schoeller-ын гэрэл зургийн стиль нь алдартнууд ч бай хэний ч үл таних энгийн нэгэн ч бай бүх субьектууд нь адилхан хандлага, харьцаатай байдгаараа ялгардаг. Адилхан гэрэлтүүлэг, ар тал, өнгө зэргээрээ танигддаг түүний хөрөг зургууд The New Yorker, Outside Magazine, Entertainment Weekly, Rolling Stone, GQ, Esquire, Vogue зэрэг алдартай сэтгүүл хэвлэлүүдэд нийтлэгддэг. Германы Мюнхен хотод төрсөн 44 настай …

Өвлийн их нойрноос сэрж, ичээнээсээ гарсан цагаан баавгайнууд [14 зураг]

Энхрий үрсдээ ухаангүй хайртай ээж рүүгээ мацан тоглох цагаан баавгайн бяцхан бамбаруушнуудын хувьд хавар цаг бол амьдралынхаа анхны адал явдлуудтай тулгарах жилийн хамгийн онцгой үе байдаг. Норвегиос Канад хүртэл цагаан баавгай амьдардаг бүс нутгаас илгээсэн эдгээр зургуудад хахир өвлийн их нойрноос сэрж, ичээнээсээ гарсан эх цагаан баавгайнууд болон тэдний бяцхан бамбаруушнуудын халуун дотно харилцааг харуулжээ. Өвөл бүр эмэгчин цагаан баавгайнууд …

1...1,7531,7541,755...2,067Хуудас 1,754 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох