Шинэ мэдээ

Ухаалаг утасны цэнэглэгч кабел + флаш хамтдаа

Өнөөгийн олонх хүний түлхүүрнүүд дунд эсвэл халаасанд флаш байх нь зэгсэн түгээмэл зүйл болсон. Гэхдээ үнэхээр өргөн хэрэглээ болсон энэхүү бяцхан төхөөрөмж зөвхөн мэдээллийг санах, хадгалах л үүрэгтэй. Харин доор танилцуулж буй SYMLIS Sparrow флаш нь өгөгдмөл нэмэлт үйл ажиллагааг агуулсан гэдгээрээ онцгой юм. Уг флаш нь 16, 32, 64GB багтаамжийг санал болгоод зогсохгүй төхөөрөмж цэнэглэх, файл шилжүүлэх боломжийг олгох …

Супер баатруудын нууц амьдрал

Hrjoe Photography-гийн хөгжилтэй, мэргэжлийн хэмжээнд гүйцэтгэгдсэн дараах зургуудаас харахад супер баатрууд нь зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан зүйл биш гэдэг нь харагдах аж. Энэхүү төслийн ард байгаа гэрэл зурагчин Edy Hardjo супер баатруудын дүр бүхий тоглоомнуудыг үйл явдал, дүрслэлд оруулан өрж байрлуулсны дараа зургийг нь авч, шаардлагатай тохиолдолд амьд мэт харагдуулахын тулд зарим нэг фотошоп засвар хийснээр эдгээр зургууд бий болсон байна. …

80 кг жинтэй аварга том питбул

Энэхүү аварга том питбул нохой Нью Хэмпширт амьдардаг. Ердөө 18-хан сартай ч аль хэдийнээ 80 кг жинтэй болсон энэ амьтан одоо ч өссөөр байгаа нь түүнийг дэлхийн хамгийн том питбулуудын нэг болгож байгаа аж. Hulk нэртэй энэ нохойг эзэд нь болох Marlon, Lisa Grannan нар мэргэжлийн хамгаалагч нохой болгон сургаж байгаа юм байна. Хэдий харахад айж сүрдэм том биетэй ч …

Бодит мэт модон сийлбэр баримлууд

Италийн уран бүтээлч Peter Demetz яг л амьд хүн мэт, ер бусын өө сэвгүй модон баримлууд бүтээдэг гэдгээрээ гайхагддаг. Хүний биеийн ерөнхий бүтэц хийгээд өмссөн хувцасны нугалаа үрчлээ зэргийг төгс нарийвчлалтай дүрслэн сийлсэн түүний баримлуудыг харахад өнгө будгийн хувьд л гэхээс бус жинхэнэ хүн хэмээн андуурмаар. Уран гартай, бурхан ухаантай сийлбэрч эрхмийн онцгой ур чадвар шингэсэн бүтээлүүдийн зургуудыг тухлан сууж …

Хүүхдүүд ба гэрийн тэжээмэл амьтад

Бага балчраасаа эхлэн гэрийн тэжээмэл амьтантай байсан хүүхдийн сэтгэлзүй илүү уян хатан байдаг төдийгүй дархлалын хувьд ч илүү сайн байдаг гэдэг нь батлагдсан. Мөн гэртээ амьтан тэжээдэг хүүхдүүд уян зөөлөн, сайхан сэтгэлтэй болдог. Хүний суурь хүмүүжил, зан авирт онцгой сайн нөлөөтэй гэрийн тэжээмэл амьтад болон тэдгээрийн бяцхан эздийн хайр татам дараах зургууд танайд ч бас гэрийн тэжээмэл амьтан хэрэгтэйн жишээ …

Нурууны үс босмоор панорам зургууд

Технологи маш хурдацтай хөгжиж байна. Харин зарим хүмүүсийн зураг авах чадвар үүнтэй адилаар хөгжиж чадахгүй байгаа ажээ. Шинэ iPhone чинь панорам зураг авах боломжтой болсон гэхээр л та ч бас энэ зургийг авч чадна гэсэн үг биш юм. Панорам зураг бол үнэхээр ярих юмгүй гайхалтай зүйл. Гэхдээ гартаа панорам зураг авах чадвартай төхөөрөмж барьсан болгон нүд хужирлам зураг авдаг гэвэл …

Үл анзаарагдах бичил ертөнцийн гайхмаар агшнууд

Та бид өдөр тутмын үйл хэрэгтээ анхаараад тэр бүр анзаарч хардаггүй, зарим тохиолдолд энгийн нүдэнд үл үзэгддэг боловч үнэхээр ер бусын гайхалтай ертөнц бидний дэргэд байж байдаг. Хүн хамар доорхоо анзаараад харвал энэхүү бичил ертөнц ямар агуу гайхамшигтай мөнхүү өөрийн гэсэн дахин давтагдашгүй үзэсгэлэнтэй болохыг ойлгох болно. Дараах 20 макро зургийг харахдаа таны өмнө бүхэл бүтэн ертөнц байгааг та мэдрэх …

Таныг гайхашруулах 45 сонирхолтой зураг

Интернэт бол маш олон төрлийн гайхалтай зургуудыг олж үзэх онцгой талбар. Мөн маш олон хүмүүст сошиал медиа ашиглан зураг түгээж болно. Гэхдээ зэгсэн түгээмэл зурагнуудын дунд тэр бүр хүмүүст хүрээгүй зурагнууд ч олон. Магадгүй доорх 45 зургуудыг та урьд нь харсан байж болох ч олонх хүний хувьд эдгээр зурагнууд үнэхээр гайхашруулсан сэтгэгдлийг төрүүлж чадах юм. Сүүн шүд нь унахаас өмнөх …

Зангиаг сайхан зангидах 7 арга

Энэхүү нийтлэл зөвхөн эрчүүдэд төдийгүй хайртай хүндээ халамж анхаарал тавихыг хүсдэг эмэгтэйчүүдэд ч хамаатай юм. Зангиаг зөв, сайхан зангидаж чаддаг байна гэдэг жинхэнэ эр хүний хувьд мөн халамжтай гэргий нарын хувьд чухал чадваруудын нэг. Зангиаг хэрхэн сайхан зангидахыг зураг схемээр харуулсан дараах 7 аргуудыг бүгдийг нь биш гэхэд ганц хоёрыг нь сурчихсан байхад илүүдэхгүй зүйл юм. Энгийн зангидалт Энэ аргаар …

Кино одууд үзэсгэлэнт ээжүүдийнхээ хамт

Хүн бүр өөрийнхөө ээжийг хамгийн ухаантай, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сайхан эмэгтэй гэдэг. Арга ч үгүй юм, энэ хорвоод тээж төрүүлэн, өсгөж өндийлгөсөн тэр л хүнийг хамгийн сайхан гэхгүй бол өөр хэнийг сайхан хэмээн бишрэх гэж? Хорвоогийн сайхан ээжүүдийн тухай дурдсаны учир нь энэхүү фото нийтлэлийн эзэд бол Холливудын алдартай одууд болон тэдний хайртай ээжүүд юм. Үр хүүхдүүдээ авьяаслаг, хөдөлмөрч, үзэсгэлэн …

Японы интернэт кафед амьдардаг кибер-орон гэргүйчүүд

Кибер-орон гэргүй хүн гэж өөрийн гэсэн гэр орон, байр сууцгүйн дээр амьдрах газар түрээсэлдэг ч үгүй, зөвхөн интернэт кафед хоног төөрүүлдэг хүмүүсийг хэлдэг. Эдгээр хүмүүс ерөнхийдөө 1-2 м.кв хэмжээтэй маш жижигхэн өрөөнд идэж ууж, унтаж, зурагт үзэж, интернэт ашиглаж, комик ном уншиж өдрийг өнгөрүүлэн амьдардаг. Японы фото сэтгүүлч Shiho Fukada “Disposableworkers” хэмээх фото төслөөрөө нийгэм дэх байр суурь, ажил, хэвийн …

Өдөр тутмын зүйлсийг ашигтай байдлаар хэрэглэх 26 арга

Аливаа зүйлсийг зөвхөн ганцхан зориулалтаар ашиглаж болно гэж бодвол эндүүрэл. Бага зэргийн анзаарал, бүтээлч сэтгэлгээ байхад бидний өдөр тутамдаа ашигладаг зүйлсийг үндсэн хэрэглээнээс нь өөрөөр, бусад олон зориулалтаар ашиглаж болдог. Энэ нь эдийн засагт хэмнэлттэйн дээр гэрт ганцхан зориулалтаар хэрэглэдэг олон зүйл хөглөрөхгүй байх боломжийг олгох юм. Хэрвээ юуг, юунд, яаж ашиглахаа мэдэхгүй байгаа бол дараах аргуудтай танилцаад аваарай. 1. …

Британи оюутнууд шээснээс цахилгаан гаргаж авч байна

Английн Бристол хотын Баруун Английн их сургуульд саяхан нэгэн үр ашигтай суултуурын загварыг суулгажээ. Оюутны баарны гадаа байрлуулсан энэхүү бие засах газрын суултуур нь шээсэн дэх микробыг өсгөснөөр цахилгаан эрчим хүч гарган авдаг байна. Дуусашгүй нөөц болох хаягдал бүтээгдэхүүнийг үр ашигтай ашиглах энэ технологи нь ‘ногоон’ байх нэг үндэс юм хэмээн Бристолын БиоЭнергийн төвийн захирал, профессор Ioannis Ieropoulos хэлжээ. Цахилгаан …

Алдартай гэрэл зургуудын ард нуугдах үнэн бодит түүх

Дараах гэрэл зургууд нь хүн төрөлхтний түүхийн янз бүрийн үед, янз бүрийн газар оронд, янз бүрийн нөхцөл байдлын дундаас дэлхийн соёл урлаг, түүх дурсгалын хуудаснаа мөнхрөн үлдсэн агшнууд юм. Түүхийн тодорхой цаг, үйл явдлын гэрч болон үлдсэн эдгээр гэрэл зургууд дэлхийн сая сая оршин суугчдад эргэн дурсах дурсамжийг авчрах ажээ. Зураг бүхэн өөр өөрийн гэсэн түүхийг өгүүлэх бөгөөд эдгээр зурагнууд …

1...1,3761,3771,378...2,067Хуудас 1,377 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох