Шинэ мэдээ

Содон, сонирхолтой загвар шийдэл бүхий эд зүйлс

Өдөр тутмын хэрэглээний зүйлс нь хэрэглэхэд хялбар, үүргээ сайн гүйцэтгэдэг байх нь чухал. Түүнтэй зэрэгцээд сонирхол татахуйц хэлбэр хийц, загвар шийдэлтэй байвал бүр янзтай. Мэдээж хэрэг хэрэглэгчид хэзээний танил болсон, уйтгартай загвартайгаас илүү онцгой содон загвартайг сонгоно. Хэрэглэгчийн энэхүү сонирхлыг дараах эд зүйлсийг бүтээсэн бүтээгдэхүүний загвар зохион бүтээгчид ихэд анхааран ажилласан нь харагдаж байна. 1.   2.   3.   …

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд

80-аад оныг инээдмийн киноны үе гэж байсан бол 90-ээд оныг сонгомол тулаант киноны үе гэж хэлж болно. 20-р зууны 90-ээд оны кино гэж тусдаа киноны төрөл, жанр гаргахад нэг их буруудахгүй бөгөөд учир нь одоо болон хойшид дахиж тийм кино хийгдэхгүй билээ. Тухайн үеийн кинонууд одоогийн блокбастерууд шиг толгой эргэм их төсөвтэй байгаагүй боловч олныг байлдан дагуулж байсан төдийгүй зарим нэг …

Таныг гайхашруулах гайхалтай гэрэл зурагнууд

Та бидний оршин амьдарч буй орчлон ертөнц үнэн хэрэгтээ хамгийн шилдэг уран зөгнөлт кинонд дүрслэгддэгээс ч илүү гайхалтай, илүү баялаг. Оюун ухаант хүн төрөлхтний бүтээлүүд, байгаль эхийн гараар бүтсэн зүйлс гээд маш олон гайхамшгууд та биднийг хүрээлэн байдаг. Магадгүй тэр бүхнийг үзэж, харж, мэдэж, мэдрэхэд бидний нас хүрэхгүй ч байж мэднэ. Тоолж нэрлэж барамгүй тэрхүү олон гайхамшгуудын зах зухыг энэхүү …

Дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүй

Америкийн Калифорни мужийн иргэн 22 настай Chase Kennedy гэгч энэ бүсгүй өөрийгөө дэлхийн хамгийн урт хөлтэй хүн хэмээн нэрлэж байгаа юм. Тодруулбал тэрээр насандаа баймгүй урт хөлтэй бөгөөд дэлхийн дээд амжилтыг эвдэхэд ердөө 2,2 см л дутуу байгаа гэнэ. Тэрээр өөрийн хөлний уртыг 129,54 см хэмээн мэдэгдэж байгаа ба одоогийн АНУ-ын хамгийн урт хөлтэй хүн гэсэн цолыг 125,73 см урт …

Нохойнуудынхаа хамтаар цахим ертөнцийг байлдан дагуулж байгаа Аляскийн шүдний эмч

Tooth Ninja хэмээх содон хочтой Аляскийн шүдний эмч Timothy нь ердийн нэгэн шүдний эмч хүн. Гэхдээ тэрээр цахим ертөнцөд ялангуяа Instagram-д чамгүй алдартай нэгэн. Тэрээр нохойнд маш их хайртай гэдэг нь түүний профайл дахь зургуудаас илт мэдрэгдэнэ. Учир нь Timothy өөрийн Instagram хуудаснаа нохойнуудтайгаа хөгжилдөж байгаа янз бүрийн зурагнуудаа байнга нийтэлдэг. Түүний нохойнууд болон Timothy нар цахим ертөнцийн алдартай хэрэглэгчдийн …

Загвар дизайн, архитектурын хөгжилтэй алдаанууд

Аливаа зүйлийг хийхэд их бага янз бүрийн хэмжээгээр алдаа бүтэлгүйтэл тулгардаг. Гэвч тэр бүхний эцэст хэрэглэгчдийн таалалд бүрэн нийцсэн бүтээгдэхүүнийг бүтээх нь зохион бүтээгчдийн зорилго. Хэдийгээр зохион бүтээгчид бүтээгдэхүүнээ бүрэн баталгаатай болгож байж, үйлдвэрлэлд нийлүүлэх учиртай ч зарим бүтээгдэхүүний загвар зохион бүтээгчид, зар сурталчилгаа бүтээгчид энэ тал дээр анхаарал тавихгүй байх явдал гардаг байна. Түүний жишээ бол дараах зурагнууд юм. …

Өглөө амнаас үнэртэх эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Өглөө амнаас таагүй үнэр үнэртэх нь цөөхөн хэдэн хүмүүсийн асуудал биш, олонх хүмүүсийн алга болгохыг хүсдэг асуудал юм. Орой унтахын өмнө шүдээ сайтар сойздож, амаа зайлаад унтдаг амны хөндийн эрүүл ахуйг ягштал сахидаг хүнд ч энэ асуудал тулгарах талтай. Гэхдээ энэ таагүй үнэр их эсвэл бага байх нь хүн хүнд харилцан адилгүй байдаг. Өглөө амнаас эвгүй үнэр үнэртэх шалтгаан Оройн …

Зөгийнд хатгуулсан муурнууд

Амьтад голдуу өөрсдийн сониуч зангаасаа болж асуудалд ордог. Жишээ нь муурнууд хорхой шавьж гэх мэт ямар нэгэн хөдөлж байгаа зүйлсийг мөрдөх дуртай. Түүгээр ч зогсохгүй тэд хөлөөрөө тухайн зүйлд хүрч, барьж, тоглох дуртай. Гэвч энэ тоглоом нь уг шавьж хорхойд хазуулж хатгуулснаар дуусгавар болдог талтай аж. Хохирогч болсон тэднийг харахад хөгжилтэй боловч зөгийд хатгуулсан бол хатгуурыг нь авч хаяад эмнэлэгт …

Амьд байгалийн гэрэл зурагчин байх 33 шалтгаан

Амьд байгалийн зураг авдаг гэрэл зурагчид гэдэг амьд байгалийн өнгө үзэмж, гоо сайхныг үзэгчдэд харуулж, байгаль дэлхийг хайрлах сэтгэлийг төрүүлж байдаг онцгой үүрэгтэй хүмүүс. Энэ онцгой мэргэжил, мэргэшил нь тэдэнд байгаль дэлхийн салшгүй нэг хэсэг гэдгийг мэдрүүлэхийн хамт амьд байгалийн хосгүй агшныг гэрэл зургийнхаа дуранд буулгах гайхалтай боломжийг олгодог. Доорх хөгжилтэй, сэтгэл татам басхүү айдас хүргэм зургууд нь тэдний ажил …

Кино зураг авалтын үеийн ховор нандин фото агшнууд

Аливаа томоохон зүйлийг хийж бүтээх үед хөгжилтэй, гунигтай гээд л янз бүрийн үйл явдлууд тохиодог. Энэ үед хүмүүс танилцаж, харилцан санал бодлоо солилцож, хөгжилдөж, маргалдаж зарим тохиолдолд санал зөрөлдөх нь ч бий. Гэвч хийж бүтээж дууссаны дараа тэр бүхнээ эргэн дурсахад хамгийн сайхан, хамгийн амттай үе байсан байдаг. Дараах зурагнуудыг харсан үзэгчдийн хувьд кино зураг авалтын үеийн бидний мэдэхгүй сонирхолтой …

Instagram-д өглөө бүрийн амтлаг цайны зургуудаа оруулдаг залуу

Өглөө бүр өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулж өглөөний цай бэлтгэдэг олон хүмүүс бий. Тэдний дундаас Michael хэмээх залуугийн бэлтгэсэн өглөөний цайнуудыг харахад өөрийн эрхгүй арааны шүлс асгарч, атаархах сэтгэл төрөхөөр ажээ. Тэдний энэхүү Symmetry Breakfast нэртэй өглөөний цайны төсөл 2013 оны 4-р сараас эхэлсэн бөгөөд дэлхийн хоолны соёл, гоо сайхны ойлголтыг өглөөний цайгаар дамжуулан харуулсан төсөл болтлоо өргөжсөн байна. Төсөл …

Гарын доорх материалаар шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлцгээе!

Зул сарын баяр, Шинэ жилийн баярын хамгийн гол зүйл бол мэдээж хэрэг мөнх ногоон гацуур мод. Гэрлэн чимэглэл, өнгө өнгийн шилэн бөмбөлгүүдээр чимсэн гацуур мод айл бүрийн хойморт сүндэрлэх энэ гайхамшигт баярууд улам бүр ойртсоор. Зарим улс орнуудад шинэ жилээр гэртээ амьд гацуур засдаг уламжлал байдаг. Харин зарим газарт хиймэл гацуур модыг чимэглэн тавьдаг. Та хаана ч амьдардаг байлаа гэсэн …

Бүх мөнгөө золбин нохдод зарцуулсан Хятадын саятан залуу

Энэ бүхэн 2012 онд түүний нохой нь алга болсноос эхэлсэн байна. Тэрээр бусдын зөвлөснөөр золбин нохдыг авч яван нядалдаг мах бэлтгэгчдээс очиж нохойгоо сурагласан боловч олоогүй юм. Гэхдээ тэнд золбин нохдыг хэрхэн мах болгодгийг харсан нь тэднийг аврах юмсан гэсэн бодлыг төрүүлжээ. Yan чадах хэмжээгээрээ олон тооны нохдыг худалдан авсан төдийгүй асран хамгаалах болсон байна. Түүгээр ч зогсохгүй үйлдвэрийнхээ тоног …

Зангианы талаарх ерөнхий ойлголтыг эвдсэн хүмүүс

Жинхэнэ эрчүүдийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой зүйлийн нэг бол зангиа. Зангиа нь зөвхөн бизнес гоёл чимэг болоод зогсохгүй хувь хүний хэв маягийн нэг хэсэг болдог. Хувцасны дизайнерууд, стилистүүд албан ёсны хурал, уулзалт, хүлээн авалтанд зангиаг заавал байх ёстой зүйл гэж олонх тохиолдолд зөвлөдөг. Эр хүний хувцаслалтанд онцгой байр суурь эзэлдэг энэ хэрэгслийн талаарх ерөнхий ойлголтыг эвдэж, онцгойрч чадсан хүмүүсийн …

1...1,2601,2611,262...2,067Хуудас 1,261 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох