Герман хүүгийн булчингууд зогсолтгүй өссөөр байна. Энэ нь маш ховор тохиох генийн мутацитай холбоотой ажээ

0

2000 онд Берлиний нэгэн төрөх эмнэлэгт бяцхан хүү мэндлэхэд эмнэлгийн ажилтан нялх хүүг бусдаас өөр байгааг шууд л анзаарчээ. Түүний булчин насандаа байхааргүй маш хүчтэй хөгжсөн байв.

Уг үзэгдэл нь хүний булчин өөрөө хөгжих маш ховор генийн өөрчлөлтийг бүртгэх анхны тохиолдол болсон юм.

Төрөлт

Хүүг дөнгөж төрсний дараа үзсэн Берлин хотын Шарит эмнэлгийн хүүхдийн мэдрэлийн эмч Маркус Шуэлькийн ярьснаар бол хүү төрснийхөө дараа яг л “бяцхан Халк” шиг харагдаж байжээ. Хүүхдийн булчин өөрөө чангарч суларч байсан гэдэг. Хүн унтаж байхад булчин нь өөрөө таталддаг шиг.

“Эхлээд бид үүнийг эпилепси гэж бодож байлаа” гэж эмч Шуэльке ярьсан байна.

dzeninfra.ru

Хоёр сарын дараа булчингийн таталтууд өөрөө больсон, гэхдээ хүүгийн зангирсан булчин оньсого хэвээр л байв. Шуэльке эмч хүү яагаад ийм их булчинтай байгаагийн учрыг ямартай ч олохоор шийджээ. Ингээд түүний биеийн байдлыг, эрүүл мэндийг нарийн хянах болов.

 

Мутаци/өөрчлөлт

Эмч юуны түрүүнд хүүгийн гэр бүлийнхнийг ихэд анхаарч ажиглажээ. Хүүгийн ээж нь буухиа гүйлтийн тамирчин байж, тэрээр 100 метрийн зайнд илүү мэргэшсэн тамирчин. Хүүгийн аав мөн л спортоор хичээллэдэг тул хэн ч харсан атаархмаар зангирсан булчинтай нэгэн. Хүүгийн өвөө барилгачин байсан бөгөөд гараараа 150 кг жинтэй чулуу өргөж дийлдэг нэгэн байжээ.

Ингээд ямар нэгэн байдлаар зарим зүйл тодорхой болж эхэлсэн гэдэг. Бүх шалтгаан генетикт байна. Тиймээс эрдэмтэд хүүгийн ДНХ-г судалж эхэлжээ. Тэдний ч зөв байлаа. Генетикийн өөрчлөлтөөс болоод хүүгийн миостатин уураг ялгарахаа больжээ. Уг уураг нь булчингийн өсөлтийг хязгаарлах үүрэгтэй эд.

dzeninfra.ru

Энэ нь түүний булчин зогсолтгүй хөгжинө гэсэн үг биш, ямар нэгэн байдлаар зогсонги байдалд хүрэх нь хүрнэ. Гэхдээ баримт баримтаараа л байдаг – хүүгийн булчин ямар нэгэн биеийн идэвхтэй хөдөлгөөнгүйгээр ч хөгжих чадвартай.

“Миостатин хүмүүст ч тэр, амьтанд ч тэр мөн адил үйлчилгээ үзүүлдэг болохыг бид энэ тохиолдлоос л мэдэж авсан. Бид энэ мэдлэгээ булчингийн эсийн гэмтэл зэрэг өвчнүүдийг анагаахад ашиглах болно” гэж эмч Шуэльке хэлсэн байна.

 

Туршилтууд

Мал аж ахуйн салбарт генетикийн эрдэмтэд хэдэн арван жилийн турш миостатин дээр туршилт хийж байгаа билээ. Жишээ хэлэхэд л, бельгийн хөx гэх нэртэй махны чиглэлийн шинэ үүлдрийн үхэр бий болсон байдаг.

Миостатины ялгаруулалтыг зогсоосноор энэ амьтан хоёрдмол булчинтай юм шиг хөгждөг. Тэд булчин нь хэт хөгжсөн бух шиг л харагдана.

dzeninfra.ru

Үхрийн нэг үүлдэр болох бельгийн хөx

dzeninfra.ru
dzeninfra.ru

Мөн адил төстэй хөгжлийг махны чиглэлийн тахиа, нохой зэрэг өөр бусад төрлийн амьтдаас ч харж болох юм. Хүн дээр мэдээж ийм төрлийн туршилт хийхгүй нь ойлгомжтой. Хүнлэг талаасаа угаасаа боломжгүй зүйл.

 

Эмийн салбар

Спортын хооллолт болон эмийн үйлдвэрийн салбар асуудлыг мөн хөндөхөд хүрнэ. Уг салбарт миостатиныг блоклох олон төрлийн бүтээгдэхүүн улам л эрэлт хэрэгцээтэй болж байна. Зарим нэг нь бүр “булчингийн массаа нэмэгдүүлэх хамгийн аюулгүй мөн найдвартай арга” гэж батлан хэлэх ажээ. Гэхдээ яаран эмийн сан гүйх хэрэг үнэндээ байхгүйг танд анхааруулъя.

“Миостатин блоклох үйлчилгээтэй бэлдмэлийг сонирхогчийн спортод л хэрэглэж байна, мэргэжлийн спортод уг бүтээгдэхүүнийг допинг гэж үзэх болсон. Бүх зүйлд өөрийн гэсэн үр дагавар байдгийг бас мартаж болохгүй, иймэрхүү бэлдмэл нь хүнийг улам илүү эрүүл болгож чадахгүй, ялангуяа булчингийн эсийн гэмтлийн эмчилгээний тухайд ярьж байгаа бол шүү дээ” гэж эмч МакНалли бичсэн байна.

dzeninfra.ru

Миостатиныг хиймлээр бууруулах нь хүний эрүүл мэндэд яав ч сайнаар нөлөөлөхгүй болохыг судалгаанууд баталсаар байна. Энгийн үгээр хэлбэл, булчингийн хөгжилд ямар нэгэн байдлаар гаднаас нөлөөлөхөд хүний бие махбод хурдан хөгширч, илүү хурдан сулардаг ажээ. Тиймээс аль нэг тал руу явахаар шийдсэн бол юуны түрүүнд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг хичээж сайтар бодож байж шийдвэр гаргаарай.

 

Өнөөдөр

Тус нийтлэлийнхээ эзэн рүү эргэж ирцгээе – Германы булчинлаг хүү өнөөдөр 23 нас хүрчээ, тэрээр эрүүл саруул залуу явна. Хүү 4 настай байхдаа шулуун байрлалтай гар дээрээ 3 килограммын туухай өргөж дийлдэг байв, насандаа байхгүй хүч. Харин түүний булчин ердийн хүнийхээс 2 дахин их ажээ.

Өөрийнхөө нэрийг нууцалсан залуу эцэг эхийнхээ мэргэжлийг сонгоогүй, тиймээс түүнийг спортод ямар амжилт гаргаж болохыг байсныг бид таашгүй. Эмч Шуэльке залуугийн биеийн байдлыг одоогоороо хянаж байгаа бөгөөд санаа зовох зүйлгүй болохыг мэдэгджээ.

dzeninfra.ru

“Бяцхан Геркулес” гэх хочтой Ричард Сандарк багадаа болон одоо үед. Түүнд генетикийн өөрчлөлт байхгүй, эцэг нь л их бэлтгэл сургуулилт хийлгэдэг байсан юм.

“Спортоор идэвхтэй хичээллээд тодорхой амжилтад хүрсэн л байх, гэхдээ түүний эрүүл мэндэд бас сөргөөр нөлөөлсөн нь ч мэдээж. Зүрх, судас … Тиймээс түүний тохиолдолд бие махбодын хэт их ачаалал авахаас татгалзсан нь зөв хэрэг болсон юм” гэж Шуэльке ярьжээ.

7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *