Баатарлаг онгоцны үйлчлэгчийн сүүлчийн нислэг – тэрээр 400 гаруй зорчигчийн амь насыг аварч, өөрөө террористуудын гарт амь үрэгджээ

15
4
40,140

Ниржа Бханот 30 нас ч хүрээгүй цэл залуухан насандаа эр зоригийн тод жишээ болж чадсан юм. Энэ турьхан залуу бүсгүй 400 гаруй хүний амь насыг аварч, өөрөө террористуудын гарт амь үрэгджээ. Бүсгүйн 23 насны төрсөн өдрөөр эцэг эх нь охиныхоо цогцостой авсыг хүлээн авсан байна.

Ниржийн хувь тавиланг сонсоод бид түүний эр зоригийг хүн болгон мэдэх ёстой гэдэг үүднээс тантай хуваалцахаар шийдлээ.

© Wikipedia © Wikipedia

Ниржа 1963 оны 9 дүгээр сарын 7-нд Энэтхэгт төрсөн юм. Тэрээр гоо үзэсгэлэн төгс байсан тул 16 настайдаа л загвар өмсөгч төдийгүй орон нутгийн хэд хэдэн брэндийн нүүр царай болсон байв. Гоо үзэсгэлэн байлаа гээд гэрлэлт нь түүнд аз жаргал авчирсангүй: гэрлэснээс хойш 2 сарын дараа нөхөр нь хангалттай инж ирсэнгүй хэмээн Ниржаг төрхөмд нь буцаажээ. Ингээд 21 настай бүсгүй онгоцны үйлчлэгч болохоор шийдэв. Угийн үзэсгэлэнтэй бас сэргэлэн цовоо тэрээр Pan American-ийн анхны шалгаруултаар л тэнцжээ. Зохих сургалтыг дүүргээд онгоцны ахлах үйлчлэгч болсон байна.

1986 оны 9 дүгээр сарын 5

© startv

“Ниржа” киноны хэсгээс

Онгоцны ахлах үйлчлэгч болоод анхны нислэгээ Мумбайгаас Нью-Йорк чиглэлд үйлджээ. Уг нислэг Карачи болон Франкфуртэд түр зогсолт хийх ёстой байв. Өглөөний 5 цагт Пакистаны Карачи хотод түр зогсолтоо хийв. Онгоцны бүх хаалга нээлттэй, яг энэ үеэр Абу Нидаль бүлгэмийн дөрвөн террорист ачааны тэрэгтэй онгоцны буух, нисэх талбай дээр гарч иржээ. Тэд гадаа байгаа бүх хүмүүсийг буудаж алаад онгоцыг эзэлж авсан байна. Ингээд бараг 400 орчим хүн барьцаанд оржээ.

Ниржа протоколын дагуу нисгэгч нарт террористууд дайрсныг мэдэгдэж амжсан бөгөөд нисгэгч нар бүхээгээ мөн л протоколын дагуу орхиж зугтааж амжжээ. Ингээд террористууд онгоцыг газраас хөөргөх боломжгүй болсон юм. Тэд Киприйг зорьж палестиний хоригдсон террористуудыг суллах төлөвлөгөөтэй байжээ. Нисгэгч нар бүхээгээ орхин зугтсан гэдгийг сонссон террористууд үхтлээ уурлаж нэгэн америк иргэнийг буудан хороож онгоцноос цогцсыг нь гарган хаяжээ. Нисгэгч гаргаж өгөхгүй бол барьцааны хүмүүсийг буудаж ална гэдгээ ч тэд ойлгуулсан байна.

 

Ниржа Бханотын зоригтой алхам

© startv

“Ниржа” киноны хэсгээс

22 настай Ниржа онгоцонд үлдсэн ажилтнуудын хувьд дээд албан тушаалтан тул удирдлагыг гартаа авчээ. Террористууд зорчигчдын паспортыг хураах үүрэг өглөө, тэр дундаас америкчуудыг ялгаж алахаар шийдсэн байв. Онгоцны үйлчлүүлэгч нар америк паспортуудыг суудал дороо нуужээ. Үүнээс гадна онгоцны гарах хаалганы хажууд сууж байгаа эрэгтэй хүнд хаалгыг нээх зааврыг Бханот нууцаар өгч чадсан байна.

17 цагийн дараа онгоцны аккумулятор дуусаж гэрэл нь унтарсан байна. Онгоцыг барьцаанд авсан этгээдүүд сандралдаж эмх замбараагүй буудаж, гранатууд дэлбэлж эхэлжээ. Үүгээрээ тэд бүх зорчигчдын амийг егүүтгэх санаатай байсан бололтой. Энэхүү эмх замбараагүй байдлыг ашиглан Ниржа нэг хаалгыг онгойлгож зорчигчдыг гаргаж эхэлсэн байна. Бас нэг үйлчлэгч болон хаалганы хажууд сууж байсан эрэгтэй хүн хоёр Ниржагийн удирдамжаар хоёр ч хаалгыг нээж чаджээ. Энэ үеэр Пакистаны арми онгоцонд дайралт хийв. Бханот онгоцыг орхиж болох байсан уу гэвэл болох байсан. Гэхдээ тэр ингэсэнгүй, тэрээр зорчигчдыг аварсаар л байв.

© startv

“Ниржа” киноны хэсгээс

Суудал дор гурван хүүхэд нуугдсан байгааг тэр олж харжээ, ингээд хүүхдүүдийг хаалган дээр хүргээд яг гарах гэж байхад нь нэг террорист тэднийг олж харжээ. Ниржа хүүхдүүдийг хамгаалж өөрөө бууны суманд өртжээ. Бүсгүй Карачи хотын эмнэлэгт хүрэх замдаа өөд болсон юм. Гурван хүүхдийн амийг тэрээр аварч чадсан. Тэдний бага нь 7 настай байсан гэдэг, одоо онгоцны нисгэгч болсон бөгөөд үүгээрээ Нираж Бханотын дурсгалыг хүндэтгэж талархаж явдгаа илэрхийлэх нэгэн боломж гэж үздэг байна.

 

Ниржа Бханотын дурсгалд зориулж

Тэр өдөр 20 гаруй энгийн ард иргэдийн амь нас эрсэдсэн гэдэг. Амьд гарч чадсан хүмүүсийн ихэнхийнх нь амийг Нираж аварсан ажээ. Түүнийг «Ашока Чакра» одонгоор нөхөн шагнасан нь уг одонг хүртсэн анхны эмэгтэй бөгөөд хамгийн залуу нь ажээ.

Охиноо өөд болсны дараа эцэг эх нь Neerja Bhanot Pan Am Trust сан байгуулж жил болгон зуны нислэг үйлдэж байгаа баг болон эр зориг гаргасан эмэгтэйчүүдийг шагнадаг уламжлалтай болжээ.

© Wikipedia

Эрэлхэг бүсгүйн дурсгалыг хүндэтгэн сургууль, их сургуулийн дотуур байрыг бүсгүйн нэрээр нэрлэх болсноос гадна 2004 онд Энэтхэгийн шуудан дурсгалт марк хүртэл гаргажээ.

2016 онд “Ниржа” нэртэй уран сайхны кино бүтээсэн байна.

Террористуудад цаазын ял оноосон боловч дараа нь бүх насаар нь хорих ялаар өөрчилжээ. Тэдний нэгийг нь АНУ-д хүлээлгэсэн өгсөн бөгөөд гэмт этгээдэд 160 жилээр хорих ял оногдуулсан гэдэг. Бусад гэмт этгээдүүд Пакистанд ял эдлэхээр үлдсэн бөгөөд ялаа эдлээд шоронгоос гарах нь гарч, зарим нэг нь 2008 онд оргосон байна.

Ниржа Бханот гоо үзэсгэлэнтэй бүсгүй байсан, тэр турьхан бүсгүйн дотор ямар их эр зориг нуугдаж байсан юм бэ? Бүсгүйн эрэлхэг үйлдэл түүнд нэр алдар авчирсан боловч харамсалтай нь 22-хон настай залуу бүсгүйг эргэж амьдруулахгүй юм даа.

74
ХарамсалтайХарамсалтай
28
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

15 Сэтгэгдэл

  1. Batmunkh Besvd

    Batmunkh Besvd

    2019/05/23 at 16:46

    Baatarlag ongots bish.baatarlag vilchlegch ym bishvv

  2. Lhagvaa Luvsanbaldan

    Lhagvaa Luvsanbaldan

    2019/05/23 at 17:00

    Ямар хумуус ингэж бичдэг байнаа торлох хэл бичиг усгийн чадвараа дээшлуулж байж юм бичмээр юм

  3. Bolor Bolor

    Bolor Bolor

    2019/05/23 at 19:45

    gaihaltai!

  4. Ганаа Чимэг

    Ганаа Чимэг

    2019/05/23 at 21:59

    kino kino

  5. Батдаваа Б.

    Батдаваа Б.

    2019/05/23 at 22:03

    ene kinono link bnu

  6. Erdenechimeg Jugdernamjil

    Erdenechimeg Jugdernamjil

    2019/05/23 at 23:03

  7. Enkhchimeg Chimgee

    Enkhchimeg Chimgee

    2019/05/24 at 08:36

  8. Ш. Булган Эмч

    Ш. Булган Эмч

    2019/05/24 at 10:14

    Бахархалтай

  9. Tsetsegmaa Sandagdorj

    Tsetsegmaa Sandagdorj

    2019/05/24 at 11:20

    baharhaltai

  10. Уранбилэг Авирмэд

    Уранбилэг Авирмэд

    2019/05/24 at 12:40

    Mundag

  11. Нина Нина

    Нина Нина

    2019/05/24 at 13:01

    Зоригтой бүсгүй

  12. Gerelee Venadlu

    Gerelee Venadlu

    2019/05/24 at 13:29

  13. Ariunaa Khurgan

    Ariunaa Khurgan

    2019/05/24 at 19:19

    Estoi gaihaltai

  14. Myagmarsuren Gan-Ochir

    Myagmarsuren Gan-Ochir

    2019/05/25 at 09:30

    kinog ni uzmeer l bn

  15. Naidandorj Oyuntuya

    Naidandorj Oyuntuya

    2019/05/25 at 16:51

    Киног нь үзчих юмсан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.