Хаврыг гэртээ авчрах 15 гайхалтай санаа

Comments Off on Хаврыг гэртээ авчрах 15 гайхалтай санаа
2
8,142

Хаврын улирал аль хэдийн айлчлан иржээ. Нарны дулаан илч, салхины зөөлөн сэвшээ, цээж дүүрэн амьсгалах цэвэр агаар. Өвлийн тоос тортогийг сойздон арилгаж найрсаг хаврын энэ сайхан мэдрэмжийг өрөө тасалгаандаа бий болгох 15 хялбархан боловч гайхалтай санааг “Nomuda Home”-оос хүргэж байна.

1. Цэцгийн баглаа

Тасалгааны ургамал гайхалтай ч хавар бол шинэхэн цэцгийн баглаа өрөө тасалгаандаа тавихад яг тохирох улирал. Өнгө алгалсан цэцэгсийн анхилам үнэр нь таны сэтгэлийг гарцаагүй сэргээх болно.

2. Ханы цаас

Өрөөнийхөө аль нэг тохиромжтой хэсэгт хөгжилтэй, тод өнгөтэй ханын цаас наагаарай. Ханын цаасаа бүхэлд нь солихгүйгээр хэсэгхээн газрыг шинэчлэхэд орчны уур амьсгалд ямар том өөрчлөлт авчрахыг та харах болно.

3. Нарны тухай бодоорой

Шар өнгө таны гэрт наран авхай зочилсон мэт гэрэл гэгээ, баяр хөөрийг нэмэх болно. Гал тогоо, зочны өрөөнийхөө хөшийг, буйдангийн дэрээ энэ өнгөөр сольж болох юм.

4. Сайн чанарын хөвөн даавуун эдлэл сонгоорой

Ширээний бүтээлэг, аяга тавагны суурь, сандлын зөөлөвч зэргээ шинэчлэх бол таны гэрт байгалийн органик мэдрэмжийг бий болгох жинхэнэ хөвөн даавуун эдлэл сонгохыг зөвлөж байна.

5. Зураг, ханын чимэглэл нэмээрэй

Орны толгой, үүдний өрөөний хана, хоолны ширээний ард гээд хаа нэгтээ шинэ зураг эсвэл ямар нэг сонирхолтой ханын чимэглэл өлгөөрэй. Тайвшрал, эрч хүч, бүтээлч байдал, тав тухыг танд мэдрүүлнэ.

6. Эмх цэгц

Жилийн турш хуримтлагдсан хэрэгтэй, хэрэггүй зүйлсээ цэгцэлж гэртээ, оффисдоо хаврын их цэвэрлэгээ хийж шил толь мэт цэвэрхэн тунгалаг болгоорой. Бүх зүйл байр байрандаа эмх цэгцтэй байх нь бидний цагийг хэмнэж, стресс үүсэхээс хамгаалдаг юм шүү.

7. Шинэ ургацын жимс, ногоогоор хөргөгчөө дүүргээрэй.

Хаврын улирал бидэнд шинэ хүнс хэрэглэх таатай боломжийг олгодог. Тиймээс бүсгүй минь монгол гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль, салатны навч, ногоон сонгино, алим жимс гээд гээд шинэхэн бүхнийг цуглуулахаар гараарай.

8. Ор, дэрний хэрэгслээ илүү өнгөлөг, гэгээтэй болгоорой

Гэртээ шинэ уур амьсгалыг бий болгох хамгийн таатай бөгөөд үр дүнтэй арга бол ор дэрний хэрэгслээ хаварт зориулж шинэчлэх юм.

Нимгэн, зөөлөн, цагаан цайвар өнгө сонгосноор цонхоор орж ирэх тунгалаг агаар мэт, хөнгөн, цэвэр ариун, тааламжтай мэдрэмж, гэрэл гэгээг гэрт тань нэмэх болно.

9. Хөг аялгуу

Хаврын мэдрэмжийг төрүүлэх хөнгөн аялгуугаар дууны жагсаалтаа шинэчилж гэртээ хөг нэмээрэй. Сэтгэл санаа шууд сэргээд л ирнэ. Орон гэр тань сайхан энергиэр дүүрэх болно.

10. Хаврын үнэр

Жүрж, лавендэр, сарнай цэцэгсийн үнэрээр өрөө тасалгаагаа дүүргэж гэртээ хаврыг авчраарай. Таны сэтгэл санаа жинхэнэ тайвшралыг мэдрэх болно.

11. Цонхоо нээ бүсгүй минь

Цаг агаар сайхан тогтуун өдөр цонх, хаалгаа нээж цэвэр агаарыг хангалттай оруулаарай.

12. Ширээгээ шинээр чимэглээрэй

Хаврын уур амьсгалыг гэртээ бүрдүүлэх хамгийн хялбар бас хурдан арга. Цэцгэн хээтэй эсвэл тод өнгөтэй аяга тавагны суурь, ширээний бүтээлэг, гоёмсог цэцгийн ваар зэрэг жижиг зүйлсийг шинэчлэхэд л ургаад ирнэ.

13. Гар нүүрийн алчуур

Бүсгүйчүүдийн маань хамгийн ойр ойрхон сольж шинэчилж байдаг зүйлийн нэг шүү дээ. Хаварт зориулж илүү зөөлөн, өнгөлгийг сонгоорой.

14. Өөрийгөө мартаагүй биз

Сэтгэлийг тань сэргээдэг хавар, зуны өнгөлөг хувцаснуудаа гаргаж гарын дор нүдэнд ил харагдах газар байрлуулаарай.

15. Хаврыг тэмдэглээрэй

Шинэ улирлыг угтах хамгийн сүүлийн шилдэг санаа бол өнгө, хөг аялгуу нэмсэн тохилог сайхан гэртээ найз нөхөд хайртай хүмүүсээ урьж нэг өдрийг хамтдаа хөгжилдөж өнгөрөөх юм. Туршаад үзэхэд иүүдэхгүй, гарцаагүй сайхан дурсамж үлдэх болно.

Та эдгээр санааг хэрэгжүүлэхийг хүсвэл Монголын хамгийн анхны “Home fashion” брэнд болох Номудагийн урлан, салбар дэлгүүрүүдээр зочлоорой.

Nomuda home” брэнд нь айл өрх бүрд тав тух, баяр жаргалыг бэлэглэхээр таны хүссэн орчин, уур амьсгалыг бүрдүүлэх иж бүрэн “home fashion” бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн зах зээлд гаргадаг.

Бид хэрэглэгчиддээ “Номуда” брэндийн хөшиг, ор дэрний хэрэглэл, бүтээлэг, гэрийн чимэглэл зэрэг оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг орчин үеийн трэнд загвараар урлан өөрийн нэрийн дэлгүүрүүд болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан хүргэж байна.

🏫 Салбар-1: ХУД, Мишээл С-22 тоот павильон утас: 94009555

🏫 Салбар-2: СБД, Циркийн зүүн талд зам дагуу , утас: 94049555

🏭 Салбар-3: БЗД офицеруудын ордны зүүн талд УРЛАН ТӨВ 5 давхар. /үйлдвэр/

Утас: 99049555, 99079555, 75004444

Facebook хуудасhttps://www.facebook.com/NomudaHome/

ИНЭЭМСЭГЛЭЛИЙГ УРЛАНА – НОМУДА

4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.