Үүнийг уншсаныхаа дараа та өглөө бүр сэрээд үзэмний шүүс уудаг болно! Яагаад гэвэл…

3

Хүмүүс МЭӨ 2000 онд анх удаагаа үзмийг дарсанд ашигладаг байсан хатаасан усан үзмээс санамсаргүй олжээ, энэ нь хамгийн хоол хүнс дотроос хамгийн чухалд тооцогдох нээлт байсан юм. Витамин, эслэг чанар болон эрдэс бодисоор баялаг энэ хатаасан жимсийг эмч нар болон хоолны мэргэжилтнүүд өвчтөнүүддээ үргэлж санал болгодог. Хэрэв бид үзмийг шөнийн цагаар усанд дэвтээж хэрэглэвэл бүр ч илүү ач тустай. Ус нь үзэмний бүх эрдэс болон тэжээллэг чанарыг шингээж авах ба энэ нь эрүүл мэндийг нөхөн сэргээх гол үндэс болох юм.

Бид өнөөдөр танд үзэмний шүүсний гайхалтай ач тус болон хэрэв өглөө босоод уувал таны биеийн эд эрхтэнд хэрхэн нөлөөлдөг талаар хүргэхээр бэлтгэлээ.

Таны элэг болон гэдэс доторх их хэмжээний хортой бодисыг маш амархан зайлуулна

Эртний уламжлалт аргыг дагагчид үзэмний шүүсийг элэг болон гэдэс дотроо цэвэрлэхэд хэрэглэсээр иржээ. Үнэн хэрэгтээ үзмэнд агуулагдах цэвэрлэх найрлага нь их хэмжээний антиоксидант болон эрүүл эслэг чанараас бүрддэг байна.

Антиоксидант нь элгийг зөв ажиллахад туслахаас гадна хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмждэг бол эслэг чанар нь өтгөн хаталтыг зогсоож, хэвлийн гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Өлөн ходоодон дээрээ үзэмний шүүс ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн бүр ч илүү хурдан болно, гэхдээ усанд дэвтээсэн үзмийг усыг нь уусны дараа идэж хэрэглэхийг бүү мартаарай.

© Shutterstock.com © Depositphotos.com

 

Эрч хүчтэй болж, удаан хугацаанд ядрахгүй

Эрдэмтэд болон спортын мэргэжилтнүүд үзмийг энерги нөхөгч хэмээн үздэг. Үзэм найрлагандаа их хэмжээний эслэг чанар болон микро шим тэжээлийг агуулдаг ба сахар эсвэл сахар орлуулагч зэрэг эрүүл мэндэд хор хөнөөлтэй нэмэлт бүтээгдэхүүн агуулаагүй. Үзэмний шүүсийг өглөө уух юм бол дараагийн өдрүүдэд эрч хүчээр дүүрэн байх ба хэрэв та дасгал хөдөлгөөн хийдэг бол бэлтгэлийнхээ өмнө уух нь тохиромжтой.

© sour_bred/instagram

 

Муу холестеролын түвшин буурч, цусны даралт тогтворжино

Судалгаа болон эрүүл мэндийн чиглэлийн ажлын үр дүнгээс харахад, үзэм нь эслэг чанар, кали, фито шим тэжээл болон антиоксидантаар баялаг учир бусад энерги нөхөгч бүтээгдэхүүнтэй адилхан гэж ойлгож болно. Тогтмол үзэм иддэг хүн систолик болон диастолик цусны даралт багатай байдаг бол иддэггүй хүнийх харьцангуй өндөр байдаг байна. Мөн үзэм идсэнээр исэлдсэн холестеролын хэмжээ буурч, зүрх судасны өвчин тусахаас сэргийлдэг.

© gkfooddiary/instagram

Үзмийг усанд дэвтээж, шүүсийг нь уух олон жор байдаг. Судалгаа болон хүмүүсийн туршлагаас үзэхэд, тогтмол үзэм идэх нь эрүүл мэндийн хувьд олон ач тустай болох нь батлагдсан. Санаж аваарай, хэдийгээр үзэмтэй ус уух нь эрүүл мэндэд хэрэгтэй боловч, энэ нь ямар нэгэн эм бэлдмэл гэсэн үг биш юм шүү.

© Shutterstock.com

Хэрэв та элэг, зүрх, цусны даралт эсвэл бусад эд эрхтэнтэй холбоотой ноцтой өвчтэй бол яаралтай мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг хийлгүүлэх эсвэл ямар хоолны дэглэм баримтлах ёстойгоо мэдэж аваарай.

Та урьд нь өглөөний цагаар үзэмний шүүс ууж байсан уу? Үр дүн нь ямар байв? Бидэнтэй өөрийнхөө туршлага, мэдлэгээс хуваалцаарай.

28
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *