Гэрийн тэжээвэр амьтантайгаа ярьдаг хүмүүс бусдаас илүү ухаантай байдгийг шинжлэх ухаан баталжээ

3

Хэрвээ та нохойтойгоо ажлын газрынхаа таагүй түүх эсвэл мууртайгаа оройн хоолондоо юу хийж идэх, сайн сайхан мэдээгээ хуваалцдаг бол танд дуулгах сайхан мэдээ байна. Энэ бол таны ойр дотнын хүмүүсийн сэжиглээд байгаа галзуурлын шинж тэмдэг биш. Судалгаанаас харахад, гэрийн тэжээвэр амьтантайгаа ярьдаг хүмүүст гайхалтай сайхан зан чанар байдгийг олж тогтоожээ.

Бид уг судалгааны үр дүнг сонирхож үзсэн бөгөөд хэд хэдэн сонирхолтой баримтуудыг олж мэдлээ. Та бүхэнтэйгээ олж мэдсэн мэдээллээ хуваалцахаар шийдсэн минь энэ.

© elena_shumilova / Instagram

Гэрийн тэжээвэр амьтан – бидний хамгийн үнэнч анд нөхөр. Тэд биднийг байнга дэмжиж тусална. Тийм учраас бид өөрсдийнхөө үзэл бодол, сэтгэл хөдлөлөө өөрийн эрхгүй хуваалцаж байгаад гайхах зүйлгүй. Гэрийн тэжээвэр амьтантайгаа ярьдаг хүмүүсийг зөвтгөх шинжлэх ухааны тайлбар байгааг танд дуулгая.

© Beethoven / Universal Pictures

Уг үзэгдлийг шинжлэх ухааны талаас нь антропоморфизм гэж нэрлэдэг. Аз болж, танай гэр бүлийн хэн нэгэн гэрийн тэжээвэр амьтантайгаа яриад байдаг бол эмч дуудах огт шаардлагагүй гэдгийг хэлье. Хүнийн сэтгэл хөдлөл байхгүй ч амьтантай адилхан хэмжээнд харьцаж байгаа нь тухайн хүний тэнэглэл бус харин оюун ухаан, уран бүтээлч сэтгэлгээг илтгэдэг гэж шинжлэх ухаан үзэж байна. “Үнэн хэрэгтээ энэ бол бидний оюун ухааны чадвар, энэ чадвар биднийг бусдаас онцгой, гайхалтай болгож байгаа юм” гэж судалгааны багт багтсан эрдэмтдийн нэг Николас Эпли батлан хэлжээ.

© Christopher Robin / Walt Disney Pictures

Уг чадварыг бид гүн гүнзгий ухаарч анзаарвал уг дадал зуршил бүр бага байхаас л суусан байгааг ойлгоно. Хүүхдүүд хий хоосон зүйлээс найз нөхөдтэй болсон байдаг шүү дээ. Та бага байхдаа хэнийг ч гомдоохгүйн тулд бүх тоглоомуудаа өвөртлөөд эсвэл халааслаад гардаг байснаа санаж байна уу?

© Hachi: A Dog’s Tale / Stage 6 Films

Биднийг том болох явцад уг зуршил өөрчлөгдөнө. Амьгүй эд зүйлстэй харьцаж байгаагаа тэнэг зүйл гэж бодож эхэлдэг юм. Жишээ нь өөрийн утас, компьютертэйгээ ярьж байгаа насанд хүрсэн хүнийг хараад энэ одоо галзуурч байгаа юм байх даа гэсэн бодол зурсхийдэг.

© Cars 3 / Walt Disney Pictures

Амьгүй зүйлтэй ярьж байгаа хүн болон гэрийн тэжээвэр амьтантайгаа ярьж байгаа хүний хооронд угтаа ямар ч ялгаа байхгүй юм. Жишээ нь машиндаа их хайртай хүмүүс илүү их анхаарал тавьж аливаа зүйлд ухаалаг хандахыг хичээдэг болохыг судалгаагаар тодорхойлжээ.

© elena_shumilova / Instagram

Хэрвээ та гэрийн тэжээвэр амьтантайгаа ярьдаг бол санаа зовох зүйлгүй боллоо. Хайртай амьтандаа өдрийг хэрхэн өнгөрөөсөн эсвэл өөрийн бэрхшээлээ дэлгэн ярьж байгаа нь хэвийн үзэгдэл буюу таны тархины үйл ажиллагаа доголдоогүй гэж ойлгоорой. Тийм учраас, дараа удаа гэрийн тэжээвэр амьтнаа гадаа салхилуулж байхдаа түүнтэйгээ ичих зоволгүй харилцан ярилц. Хажуугаар өнгөрөх хүмүүс таныг галзуурч гэдэг харцаар бус харин таны оюун ухаанд атаархах харцаар харж байгааг та мэдрэх болно.

© girlsandtheircats / Instagram

Та гэрийн тэжээвэр амьтантайгаа ярилцдаг уу?

13
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Norjin Tsolmon

    Norjin Tsolmon

    2019/04/09 at 22:32

    Yondon lkhagva

  2. Gunjee Baigalmaa

    Gunjee Baigalmaa

    2019/04/10 at 17:03

    Гадаа нохойтойгоо ярсн чинь хажуугаар өнгөрч байсн эрэгтэй наадах чинь ойлгодог юм уу гэж хэлээд өнгөрч байж билээ.Би нохойгоо миний хэлснийг маш сайн ойлгосн гэднийг мэдэж байсн харин тэр хүн тэгж хэлснд би гайхаад үлдэж билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *