Гич + сахар = Таны үсийг танигдахын аргагүй сайхан болгох супер маск!

2

Өтгөн бас бат бөх үстэй болмоор байна уу? Гич, сахартай энэхүү супер маскыг туршиж үзээрэй

Гич нь халуун чанарын хүнс хэмээгддэг бөгөөд цусан хангамжийг сайжруулах үйлчилгээгээрээ үсний ургалтыг эрчимжүүлдэг. Маш хүчтэй бүтээгдэхүүн тул болгоомжтой хэрэглэхийг анхааруулдаг: арьсыг хуурайшуулах, түлэх мөн хуурай хаг үүсэхээс болгоомжилно. Тийм ч учраас гичтэй масканд байнга тос нэмэлтээр хэрэглэнэ: тараг, өндөг, чидун, бүйлсэн самрын, репийн эсвэл дурын тос байж болно.

Маскыг бэлдэхэд маш амархан, гэхдээ үр дүн өндөртэй. Үсний уутанцарт шим тэжээл өгч ургалтанд сайнаар нөлөөлнө. Сонирхолтой баримт: сахар хэдий хэр хэмжээгээр хийнэ төдий чинээ гичний үйлчилгээ нэмэгдэнэ.

Маскыг бэлдэхэд танд хэрэг болох зүйлс:

  • 2 х.х хуурай нунтаг гич
  • 2 х.х халуун ус
  • 1 өндөгний шар
  • 2 х.х чидун, репейн эсвөл өөр төрлийн гоо сайхны тос
  • 2 ц.х сахар

Гич, сахартай маскыг зөвхөн хуйх болон үсний уганд түрхэнэ, үсний үзүүрт хүргэхээс болгоомжлоорой. Хуйхандаа түрхээд гялгар уут углаад дээрээс нь хөвсгөр алчуур эсвэл боолтоор боож бигнэнэ.

Маскыг 15 минутаас 1 цаг хүртэл байлгана. Маскыг байлгах хугацаа нь маскны орцоос хамаарах юм, өөрөөр хэлбэл таны хуйхыг хэдий хэр “түлж” байгаагаас шалтгаална гэсэн үг юм. Хэрвээ тэвчиж чадвал 1 цаг байлгавал илүү үр дүнд хүрнэ. Гич, сахартай гэхдээ өндөггүй маск – үсний ургалтанд бас л сайнаар нөлөөлдөг. Уг орцыг өөр бусад төрлийн бүтээгдэхүүнээр орлуулах боломжтой – тараг эсвэл татсан сонгино.

Маскыг хэрэглэхэд анхаарах зүйл:

Уг маскыг анх удаа тавихдаа эхлээд 15 минут байлгаарай, толгой түлэгдэж байгаа мэт мэдрэмж төрж байсан ч хамаагүй тэвч. Энэ богино хугацаанд таны хуйханд ямар ч гаж нөлөө үзүүлэхгүй. Маскыг тавих тоолонд байлгах хугацааг уртасгана, ингээд 30 минут байлгаж чаддаг болно, дараа нь 1 цаг – ингээд хуйханд үзүүлэх үйлчилгээ бүрэн болох боломжтой. Үсний үзүүрт тос түрхэж хамгаалаарай, яагаад гэвэл маск үзүүрийг хатаах гээд байдаг юм.

Гич, сахартай маскыг долоо хоногтоо нэг удаа бэлдэж тавина. Хэрвээ таны үс тослог ихтэй бол долоо хоногтоо 2 удаа тавьж болно – тосны ялгаруулалт багасахад нөлөөлдөг. Нэг сар нь бүтэн курс эмчилгээ болно.

Бүтэн сарын турш долоо хоногтоо 1-2 удаа маскыг тавьснаар та мэдэгдэхүйц үр дүнг гаргана. Маскыг түрхсэний дараа хуйханд бага зэрэг түлэгдэх мэдрэмж мэдэрсэн бол маск зөв үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд та тун удахгүй өтгөн эрүүл үстэй болохын шинж юм. Хэрвээ маш ихээр түлэгдэж байгаа мэдрэмж төрөөд тэсэхийн аргагүй болж байвал аль болох хурдан үсээ угааж маскыг цэвэрлээрэй.

14
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *