Ходоод гэдэсний шимэгч хорхойноос амархан бөгөөд хурдан салгах 4 төрлийн хүнс

4

Гельминт – ходоод гэдсэнд үржсэн нэгэн төрлийн шимэгч хорхой. Ходоодны шимэгч хорхойн түгээмэл хэлбэр нь цагирган болон туузан хорхой байдаг. Эдгээр шимэгч хорхойнууд нь маш аюултай бөгөөд хэвлий орчмоор хүчтэй өвчин мэдрүүлэх, эрүүл мэндийг доголдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Тиймээс үүнээс яаралтай салах хэрэгтэй.

Энэ төрлийн шимэгч хорхой нь угтаа эмийн эмчилгээгээр устана, гэхдээ зарим нэг тохиолдолд эмийн эмчилгээ үр дүнгээ өгөхгүй, тэр ч бүү хэл гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Тиймээс эмийн эмчилгээг үр дүнтэй гэхээсээ илүү хор уршигтай гэж үзнэ. Аз болж эдгээр шимэгч хорхойг устгах чадалтай бусад төрлийн аргууд их байх ажээ, мэдээж эдгээр нь ямар нэгэн гаж нөлөөгүй аргууд болно.

Шимэгч хорхой устгaх хүнс

1. Лууван

Хоол хүнсэндээ лууванг түлхүү хэрэглэхэд ходоодны шимэгч хорхойг устгаж чадна гэдгийг та мэддэг үү? 2 лууванг бүлээсгээд өлөн дээрээ өглөө идээрэй, тун удахгүй шимэгч хорхой устаж үгүй болно. Луувангийн бас нэгэн эерэг үйлчилгээ – нүдний хараа сайжруулна.

2. Шүүс

Түүхий ногооны шүүс эрүүл мэндэд нэн тустай. Шинэхэн ногооны шинэ шүүс шим тэжээл ихтэй тул цус цэвэрлэнэ, бие махбодиос хорт бодис гаргахын зэрэгцээ шимэгч хорхойг устгадаг байна. Лууван, цоохор майлз, бууцай, өргөст хэмхийн шүүс ууж байгаарай. Хэрвээ та ходоодны шимэгч хорхойгоор шаналж байгаа бол тун удахгүй үүнээс ангижрах болно.

3. Чидун жимсний тос

Уг тос нь таны хоол боловсруулах системийн тосолгооны үүргийг гүйцэтгэнэ, мөн богино хугацаанд ходоодны шимэгч хорхойг устгадаг. Багахан хэмжээний чидун жимсний тосыг ореганогийн навчтай холиод өдөрт хоёр удаа зөгийн балаар даруулж уугаарай. Уг эмчилгээ нь ходоодны шимэгч хорхойг устгаад зогсохгүй хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулна.

4. Сармис

Сармис нь байгалийн гаралтай хүчтэй антибиотик, өвчин дарагч, антиоксидант тул ходоодны шимэгч хорхойг устгаад зогсохгүй таны ерөнхий эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Ходоодны шимэгч хорхой устгах зорилгоор сармис хэрэглэх гэж байгаа бол ганц хоёр хумс сармисыг багахан гүнждийн үртэй холиорой. Холимгийг буцалгаад өдөрт 2 удаа ууна.

20
ХөөрхөнХөөрхөн
16
ГайхмаарГайхмаар
13
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. ErdeneTsetseg Dugerjav

    ErdeneTsetseg Dugerjav

    2019/03/24 at 17:25

  2. Nominjin

    2019/07/23 at 17:42

    Ай мэдэхгүй. Өдөр болгон л эд нарыг иддэг. Одоо болтол хялгасан шимэгч хорхойтой хэвээрээ байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *