Таны гарын арьсыг хүүхдийнх шиг зөөлхөн болгох 8 маск. Эдгээр маскыг гэртээ гарын доорх материал ашиглан хийгээрэй

2

Биеийн хэм буурах үед арьс хамгийн эхэлж зовиур мэдрэх хандлагатай байдаг, тэр тусмаа гарын арьс. Хуурайшиж, амархан хагарч гэмтдэг. Чийгшүүлэгч тоснуудыг бид ихэвчлэн арьсаа хамгаалах зорилгоор хэрэглэхээс гадна мөн бээлий өмсдөг билээ. Гэхдээ эдгээрийн тусламжтай гарынхаа арьсыг хамгаалж чадах болов уу? Арьсаа чийгшүүлж, нөхөн төлжүүлж, зөөлрүүлэх боломж бидэнд бий. Энэ бол гарын маск. Гарын маск үнэхээр гайхалтай үр дүнтэй. Та хүүхдийнх шиг зөөлхөн гартай болмоор байгаа биз дээ? Үүний тулд та гэртээ гар доорх материалуудаар гарын маск хийхэд л хангалттай.

1. Хүйтний улиралд гарыг аврагч

Орц: 2 хоолны халбага сахар, 1 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага оливын тос, 1 хоолны халбага тос

Энэ маск бол амьдралыг аврагч бөгөөд таны гарын арьс хуурайшсан байвал асуудлыг тэр дор нь шийдвэрлэхэд тусална. Мэдээж танай гэрт дээрх орцууд бүгд байгаа гэдэгт итгэлтэй байна, орцуудыг хооронд нь сайтар хольж, дараа нь гартаа түрхэнэ. Үрэхдээ уутан бээлий өмсөх хэрэгтэй бөгөөд түрхэж дууссаныхаа дараа 15 минут хүлээнэ. Тэгээд бүлээн усаар угаана.

 

2. Төмстэй гарын маск

Орц: 2 ширхэг төмс, сүү

Та урьд өмнө төмсийг нухаж, гарын маск хийж болдог талаар сонсож байгаагүй байх, гэхдээ энэ маск арьсанд гайхалтай тэжээл өгнө. Төмсийг буцалгаж, дараа нь сайтар нухаж, дээр нь сүү хийгээд зуурна. Бэлэн болсных нь дараа гартаа түрхэх бөгөөд энэ үед зуурмаг халуун хэвээрээ байна. Хөртөл нь хүлээгээд гараа угааж, араас нь тогтмол хэрэглэдэг тосоо түрхээрэй.

 

3. Шөнийн эмчилгээтэй тос

Орц: таны хэрэглэх дуртай тос (авокадо, кокос, оливын тос, буйлсын тос гэх мэт)

Тосыг халаана, ингэхдээ хэт халаахгүй байхыг анхаараарай. Мөн өөрийгөө түлэхээс болгоомжилно уу. Халаасан тосыг гартаа түрхэх ба энэ үед танд хэрэггүй болсон уут байх ёстойг санаарай. Тос түрхсэн гараа уутанд хийж байлгана. Өглөө таны гар гайхалтай чийглэг болсон байхаас гадна илүү гоё, цэвэрхэн болсон байна.

 

4. Авокадотой гарын маск

Орц: 1 ширхэг авокадо, 1 хоолны халбага оливын тос, 2 хоолны халбага зөгийн бал

Авокадо дан ганц амттай бас шим тэжээлтэй хүнс биш, мөн арьс арчилгаанд гайхалтай үр нөлөө үзүүлнэ. Гэрийн нөхцөлд энэ маскыг хийхдээ бүрэн боловсорсон авокадо ашиглана. Үрийг нь авч, оливын тос болон зөгийн балтай хольж, сайтар нухах бөгөөд дараа нь гартаа түрхэнэ. Үүнийхээ дараа гараа гялгар уутаар боож, 15 минут байлгана. Сүүлд нь бүлээн усаар гараа угаана.

 

5. Ирланд овьёостой гарын маск

Орц: 2 хоолны халбага овьёос, 1 хоолны халбага зөгийн бал, 2 хоолны халбага тараг

Энэ маскыг хийхийн тулд танд кофе бутлагч хэрэгт болно. Гол зорилго нь овьёосыг нунтаг болгох юм. Дараа нь бусад орцтой хамт хольж гараа сайтар үрэх бөгөөд 20 минут дараа бүлээн усаар гараа угааж тос түрхэнэ.

 

6. Луувангийн маск

Орц: 1 ширхэг лууван, 1 хоолны халбага цөцгийн тос, 1 хоолны халбага оливын тос

Лууванг хальсалж, дараа нь зуурмаг болтол нь нухна. Дээр нь оливын тос болон цөцгийн тосоо хийж холих бөгөөд гартаа түрхэж 20 минут байлгана. Лууван бол витаминаар баялаг хүнсний ногоо учир хуурай арьсыг богино хугацаанд дэвтээх ач тустай. Гараа бүлээн усанд угаахаа мартав аа.

 

7. Гарын гуужуулагч

Орц: 1 хоолны халбага сахар, 1 хоолны халбага оливын тос, 1 хоолны халбага аньсны шүүс

Таны гарын арьс хуурайшсан үед эхлээд хийх ёстой алхам бол гуужуулах явдал юм, гэхдээ жигд гуужуулах хэрэгтэй. Энэхүү гуужуулагч нь хийхэд маш амархан – дээрх орцуудыг холиод л болох нь тэр. Бэлэн болсон зуурмагийг гартаа түрхэнэ. Нэрс болон бор сахар нь үхэжсэн арьсыг гуужуулахад туслах бол оливын тос нь гуужуулах явцад сөргөөр нөлөөлөхгүй. Дараа нь бүлээн усанд гараа сайтар хөөсрүүлж угаагаарай.

 

8. Өндөгний шартай гарын маск

Орц: 1 ширхэг өндөгний шар, 1 хоолны халбага оливын тос, 1 хоолны халбага нимбэгийн шүүс

Холигч ашиглан энэ гарын маскыг хийнэ. Өөрөөр хэлбэл майонез шиг өтгөн маск хийнэ гэсэн үг. Дараа нь бэлэн болсон өтгөн маскнаас гартаа түрхэж 15 минут байлгана. Илүү удаан байлгах тусам үр дүнтэй гэдгийг санаарай. Сүүлд нь гараа бүлээн усаар угаана.

24
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Otgon Sukhee

    Otgon Sukhee

    2019/04/06 at 21:07

    аньс уу нэрс үү

  2. Orchlon Ertonts

    Orchlon Ertonts

    2019/04/08 at 00:47

    Д. Нарантуяа

  3. Ariun Zaya

    Ariun Zaya

    2019/04/08 at 09:31

    А. Нямхүү

  4. Jiigee Demberel

    Jiigee Demberel

    2019/04/08 at 18:40

    Uyanaa NG

  5. h;ljfihpoyejrhzyi;okjrdyiozjht

    2019/04/09 at 19:02

    ☺☻♥♦♣♠•◘○

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *