Өндгөвчний хорт хавдрын эхэн үед илрэх 5 шинж тэмдэг: эдгээрийг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй!

3

“Өндгөвчний хорт хавдрын тархалт чимээгүй нэмэгддэг болох нь батлагдсан ба хүмүүс энэ үед юу ч хийж чадахгүй, энэ бол үнэн.” хэмээн доктор Barbara Goff хэлжээ.

Хэн ч хорт хавдрын талаар боддоггүй. Харамсалтай нь энэ өвчнөөр олон хүн өвчилдөг. Өндгөвчний хорт хавдар олон эмэгтэйн амьдралд учирч болох аюултай өвчин юм. Аз болоход энэ өвчний эхэн үед илрэх хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Олон хүн өндгөвчний хорт хавдрыг чимээгүй aлуурчин гэж нэрлэдэг ба яагаад гэвэл шинж тэмдгүүд нь эмч болон өвчтөний аль алиныг нь төөрөлдүүлж, өөр өвчний шинж тэмдэгтэй ижил хэлбэрээр илрэх тохиолдол байдаг байна.

 

Өндгөвчний хорт хавдрын эхэн үед илрэх 5 шинж тэмдэг

1. Хэвлийгээр өвдөх

Энэ шинж тэмдгийг бусад асуудлаас ялгахад амархан. Хэвлий хэсэг томрох, өвдөх болон даралт мэдрэгдэх нь хоол боловсруулах эрxтний замын асуудлуудтай холбоотой байдаг. Гэвч зарим тохиолдолд энэ шинж тэмдэг өндгөвчний хорт хавдар туссан болохыг илэрхийлж байж болно. Хэвлий хэсгээр хэвийн бус өвдөх, сарын тэмдэг ирээгүй байхад зовиур мэдрэгдэх үед санаа зовох хэрэгтэй.

2. Сeксийн үеэр өвдөх

Хэрэв таныг сeкс хийх үед тогтмол өвдөлт мэдрэгдэж байвал энэ нь өндгөвчний хорт хавдрын нэг шинж тэмдэг байх магадлалтай. Учир нь өндгөвчний хорт хавдар өндгөвч доторх уйланхайд нөлөөлж, улмаар үтpээ болон умайн хүзүүг эмзэг болгодог байна. Өөр бусад олон шалтгаанууд сeкс хийх үед өвдөлт мэдрэхэд хүргэж болох ба ихэнх тохиолдолд мөөгөнцрийн хавдартай холбоотой байх нь бий. Хэрэв танд сeкс хийх үед өвдөлт мэдрэгдэх болсон бол мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэйг анхаарна уу.

3. Сарын тэмдгийн мөчлөг алдагдах

Ихэнх эмэгтэйчүүдэд сарын тэмдэг нь 25-28 өдрийн дотор ирдэг. Түүнчлэн 3-7 өдөр үргэлжилдэг байна. Насанд хүрэгчдийн хувьд сарын тэмдгийн мөчлөгөө хуанли дээр тэмдэглэх хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч өндгөвчний хорт хавдрын эхэн үед илрэх нэг шинж тэмдэг бол сарын тэмдгийн мөчлөг алдагдах явдал юм. Энэ нь сарын тэмдэг цагтаа ирэхгүй байх, ирэх цагаасаа хоцрох эсвэл өмнө ирнэ гэж ойлгож болно. Мөн удаан хугацаанд хэвийн бус үргэлжлэх эсвэл сарын тэмдгийн үеэр их хэмжээний цус алдах гэх мэтээр мөчлөг алдагдана.

4. Үтpээнээс цус гарах

Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд цус гарах бол гэнэтийн үзэгдэл биш. Гэсэн хэдий ч умайн салс буюу гялтан хальс болон үтрээнээс цус гарах нь хоорондоо эрс ялгаатай. Сарын тэмдгийн үеэр өтгөн болон бараан өнгийн цус гардаг. Үтрээнээс цус гарах нь магадгүй өөр зүйлтэй холбоотой байж мэднэ. Хэрэв таны сарын тэмдэг ирээгүй эсвэл дуусчихаад байхад үтрээнээс цус гараад байвал, тэр тусмаа цусны өнгө өөр байгаа нөхцөлд яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.

 

5. Хоолны дуршил буурах

Олон хүн хоолны дуршил буурах нь өндгөвчний хорт хавдартай холбоотой гэдгийг мэддэггүй. Энэ бол яагаад өндгөвчний хорт хавдар эмэгтэйчүүдийн хувьд мэргэжлийн эмчийн үзлэггүйгээр уг өвчнөөр өвчилсөн эсэхээ мэдэх боломжгүй болохын гол шалтгаан юм. Хоолны дуршил буурах нь өндгөвчний хорт хавдар туссаныг илтгэх нууц шинж тэмдэг байж болно. Хоолны дуршил буурснаар эмэгтэй хүн маш хурдацтай урвагар болж хувирдаг. Үүний дараа ихэнх эмэгтэйчүүд хэвлий хэсгээрээ хавагнаж байгааг анзаардаг байна. Хэрэв энэ шинж тэмдэг танд илэрсэн бол та яаралтай мэргэжлийн эмчид хандаж, үзлэг оношилгоо хийлгэх хэрэгтэй юм.

42
ГайхмаарГайхмаар
28
ХарамсалтайХарамсалтай
21
ГоёГоё
21
ХөөрхөнХөөрхөн
18
ТэнэглэлТэнэглэл
15
БурууБуруу
13
Ха ХаХа Ха
12
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Gantuya Myagmarjav

    Gantuya Myagmarjav

    2019/04/01 at 22:18

    Tsolmon Myagmarjav

  2. Надиа Н.

  3. Э. Оюун

    Э. Оюун

    2019/04/02 at 07:37

    Anzaarahgui yvj boldoggui yum shu 1udaa eho haruulaarai ohid busguichuud min

  4. Ariuka Ariunbold Ariuka Ariunbold

    Ariuka Ariunbold Ariuka Ariunbold

    2019/04/02 at 07:40

    Batbaatar Oyungerel

  5. Gereltuyaa Badarch

    Gereltuyaa Badarch

    2019/04/03 at 08:49

    Otgoo Oogii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *