Хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх шилдэг шөлнүүд: таныг ходоод яг л цаг шиг ажилладаг болно

2

Шөл – үндсэн хоол болгон хэрэглэдэг шингэн хоол юм. Шөл – дүрэм ёсоор 50-иас багагүй хувь нь уснаас бүрдэнэ. Шөл илүү залуу хоол хэмээгддэг нь сонирхолтой – 400-500 жилийн тэртээ анх үүссэн гэж үздэг, өөрөөр хэлбэл бат бөх, хүчил агуулаагүй сав суулга гарснаас хойш бий болжээ.

Өнөөдөр дэлхий дээр үндсэн 150 гаруй нэр төрлийн шөл байх бөгөөд цаашид хэдэн мянган хувилбар болон салаалдаг гэсэн тооцоо гарчээ. Шөл ашиг тустай юу? Өдөр болгон шөл идэх ёстой юу? Эмээ нар сайн мэднэ дээ, ач зээ нар нь шөл идэхгүйгээр хүн болохгүй гэж. Харин зарим нэг судлаачдын үзэж байгаагаар бол шөлний ашиг тусыг бид хэтрүүлэн ойлгодог гэж үзэж байна.

Шөл өег, хөнгөн хоол бас бие махбодид амархан шингэдэг. Жингийн дутагдалтай эсвэл хоолны дуршил муутай хүмүүст шөлийг түлхүү идэхийг зөвлөдөг, мөн хүнд өвчний дараа тэнхэрч байгаа хүмүүст шөл уулгахыг зөвлөдөг байна. Жишээ нь тахианы шөлөнд ханиад томууны шинж тэмдгийг дарах чадалтай бодис агуулагддаг.

Шөлөнд агуулагдах калори нь хуурч хайрсан хоолтой харьцуулахад илүү бага байдаг, гэхдээ шим тэжээлээрээ огт дутахгүй. Тиймээс илүүдэл жинтэй тэмцэж байгаа хүмүүст тохиромжтой хоол болно.

 

Өдөр болгон хийж идэж болох амттай шөлний жор

Хэрвээ та шөлөнд дуртай гэхдээ өдөр болгон л ямар нэгэн шинэ амтыг мэдрэхийг хүсэж байдаг бол энэхүү нийтлэл танд зориулагджээ. Та бүхний зөв хооллолтыг дэмжих шилдэг шөлнүүдийн жорыг түүвэрлэн хүргэж байна.

Бөөрөнхий махтай шөл

Орц:

  • 2 л ус
  • 200 г татсан мах
  • 100 г лууван
  • 300 г төмс
  • 100 г будаа
  • 40 г ногоон сонгино
  • Давс, перец өөрийн хүслээр
  • Лаврын навч
  • Ногоон навчит ногоо

Бэлдэх арга:

  1. Усаа буцалгаад үрүүлээр үрж жижиглэсэн лууван болон төмсөө хийнэ.
  2. Татсан махаараа бөөрөнхий мах бэлдэнэ.
  3. Төмс хагас болохоор нь бөөрөнхий мах, будаа, лаврын навч, давс, перецээ хийж амтална.
  4. Шөл болохоос хэдхэн минутын өмнө ногоон навчит ногоо, сонгиноо хийнэ. Сайхан хооллоорой.

 

Бяслагтай шөл

Орц:

  • 1,5 л ус
  • 1,5 хайлуулдаг бяслаг
  • 1 дунд зэргийн лууван
  • 1 дунд зэргийн сонгино
  • 4 дунд зэргийн төмс

Бэлдэх арга:

  1. Төмсөө арилгаад жижгэвтэр хэмжээтэй хэрчинэ, дээрээс нь ус хийгээд буцалгаарай.
  2. Луувангаа үрж жижиглэнэ, сонгиноо жижиглэн хэрчээд халаасан ургамлын тосонд шарна.
  3. Сонгинотой шарсан луувангаа дөрвөлжин хэрчсэн бяслагтайгаа цуг шөлөндөө хийнэ.
  4. Бяслаг хайлтал шөлөө хутгаад байна. Давсаар амтална. 30 минут шөлөө буцалгаад л болно. Сайхан хооллоорой.

 

Тахианы махтай бяслагны шөл

Орц:

  • 400 гр тахианы цээж мах
  • 2 төмс
  • 1 том лууван
  • 180 г хайлуулдаг бяслаг
  • 2 л шөл эсвэл ус
  • Ногоон навчит ногоонууд
  • Лаврын навч, бөөрөнхий перец
  • Давс, перец – өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

  1. Тахианы махаа дунд зэргийн хэмжээтэй дөрвөлжин хэрчинэ.
  2. Арилгаж цэвэрлэсэн төмсөө дөрвөлжин, луувангаа тал цагираг байдлаар хэрчинэ.
  3. Тахианы махаа халаасан чидун жимсний тосонд шарна.
  4. Шөлөө буцалгаад лаврын навч болон перец, шарсан тахианы махаа нэмнэ.
  5. Галаа бага зэрэг багасгаад 7-10 минут чанана.
  6. Ногоонуудаа нэмээд дахин 10-15 минут буцалгана.
  7. Шөлөндөө хайлуулдаг бяслагаа хийгээд сайтар хутгаад бяслагаа хайлуулна.
  8. Давс, перец бас жижиглэн хэрчсэн ногоон навчит ногоонуудаа хийнэ. Сайтар хутгаад шөлөө галаас аваарай. Сайхан зооглоорой.

 

Ногооны шөл

Орц:

  • 1 лууван
  • 1 сонгино
  • Овоолон бөөрөнхий цагаан байцаа
  • 1 шинэ өргөст хэмх
  • 3-4 улаан лооль
  • 0,5 чинжүү
  • Давс – өөрийн амтанд тохируулна

Бэлдэх арга:

  1. Ногоонуудаа хальсалж сайтар цэвэрлэнэ.
  2. Дараа нь хэрчсэн ногоонуудаа дараах давхаргаар савандаа хийгээрэй: эхний давхарга – лууван, 2 дахь давхарга – сонгино, 3 дахь давхарга – байцаа, 4 дэх давхарга – өргөст хэмх, 5 дахь давхарга – улаан лооль, 6 дахь давхарга – чинжүү.
  3. Саваа таглаад ногоонуудаа өөрийнх нь шүүсэнд 25-30 минут зөөлөн гал дээр жигнэнэ. Хэрвээ шаардлагатай бол багахан ус хийж болно. Үе үе саваа зөөлөн сэгсрээрэй.
  4. Дараа нь ус хийж давслаад буцалгана.
  5. Шөл бэлэн. Яншуй зэрэг ногоон навчит ногоо, цөцгийтэй шөлөө таваглана. Сайхан хооллоорой.

 

Ногоотой сүүн шөл

Орц:

  • 1 л сүү
  • 400 г ус
  • 400 г төмс
  • 400 г өнгөт байцаа
  • 100 г лууван
  • 300 г ногоон вандуй
  • 20 г цөцгийн тос
  • Давс – өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

  1. Луувангаа жижиглэн хэрчээд бага зэргийн тосонд шаргал өнгөтэй болтол шарна.
  2. Байцаагаа навч болгоноор нь салгаарай.
  3. Төмсөө арилгаад жижиг дөрвөлжин хэрчинэ.
  4. Сүүгээ хөөрүүлээд хөөсийг нь авна.
  5. Усаа буцалгаад давсаа хийнэ, дээрээс нь төмс, байцаагаа хийж шарсан луувангаа нэмээрэй.
  6. Зөөлөн гал дээр ногоонуудыг хагас болтол нь чанаад дээрээс нь сүүгээ хийж ногоо болтол буцалгана.
  7. Сүүлд нь ногоон вандуйгаа хийж дахин 15 минут буцалгана.
  8. Шөлөө таваглаад дээрээс нь жижигхэн зүсэм цөцгийн том хийнэ. Сайхан хооллоорой.

Шөлний жор маш олон, тийм учраас өдөр болгон шинэ амтыг мэдэрч чадна. Ялангуяа өвлийн хүйтэнд сайхан халуун шөл идээд суухад ямар таатай байдаг билээ. Эдгээр жоруудыг өөрийн болгоод аваарай, өвлийн хүйтэнд таны гэр бүлийнхнийг дулаацуулаг.

6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Цахилгаан Зараа

    Цахилгаан Зараа

    2018/12/23 at 18:18

    Lhamaa Lana

  2. Saraa Enkhee

    Saraa Enkhee

    2018/12/23 at 18:26

    Saran Zaya

  3. Batbayar Dambajamts

    Batbayar Dambajamts

    2018/12/24 at 00:03

    Б. Ундрал

  4. Б. Нямка

    Б. Нямка

    2018/12/24 at 12:07

    Udval Uka

  5. Togmid Soyolmaa

    Togmid Soyolmaa

    2018/12/24 at 20:54

    Tserenlkham Bumchin eniig hiij uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *