Аз жаргалтай хосуудын таргалах магадлал өндөр байдаг байна

2

Хайртай хосуудын зүрх бие биенээсээ алс хол байхад улам хүчтэй дурлаж хайрладаг, харин хайртай хүнтэйгээ цуг байхад бэлхүүсээрээ өргөн болох магадлалтай. Магадгүй та энэ хувилбарыг урьд нь сонсож байсан болов уу – аз жаргалтай хосууд таргалдаг. Зарим нэг хүмүүс үүнийг үлгэр домог гэх байх л даа, гэхдээ орчин үеийн шинжлэх ухаан энэ баримтыг бараг л баталчихаад байна: аз жаргалтай хосуудын таргалах магадлал өндөр ажээ.

 

Гэр бүл болсноос хойш хэдэн жилийн дараа хэдий хэр хэмжээгээр жин нэмэгдэх вэ?

Энэхүү маш сонирхолтой асуултын хариултыг мэдэж авахын тулд Хойд Каролины их сургуулийн эрдэмтэд судалгаа хийжээ – уг судалгаанд 8 мянга гаруй эрэгтэй болон эмэгтэй хүмүүс оролцсон байна.

Эрчүүдийг судалж үзэхэд тэд гоонь бие амьдралаас гэр бүлийн амьдрал зохиож эхлэнгүүтээ л жин нь нэмэгдэж эхэлж байгааг тогтоосон байна. Эхнэртэйгээ цуг амьдарч байгаа эрчүүд гэхэд л эхнэрээсээ хол амьдарч байгаа эрчүүдийг бодвол 2 жилийн дотор багаар бодоход 11,5 кг-аар  нэмэгджээ, энэ нь хоёр дахин илүү гарсан үзүүлэлт юм.

Эмэгтэйчүүдийн хувьд, нөхөрт гарсан эмэгтэйчүүд эхний 5-6 жилдээ ойролцоогоор 11 кг нэмэгдсэн. Харин найз залуутай үерхэж байгаа ч тусдаа амьдарч байсан эмэгтэйчүүдийн хувьд дунджаар 6 кг орчим жин л нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ.

Эрдэмтэд өөхлөлтийн нөхцөл байдал болон романтик харилцааны уялдаа холбоог тогтоохыг зорьжээ. Үүнд амьдралын эрүүл бус хэв маяг шууд нөлөөлөхгүй байгааг ч тэд илрүүлсэн байна. Жишээ нь, он удаан жил гэр бүл байгаа хүмүүсийн дунд согтууруулах төрлийн ундаа, тамхи татах явдал маш бага байгааг илрүүлсэн нь үүний тайлбар болно.

Хамтын амьдрал зохиосноос хойж жин нэмэгдэхэд аз жаргал үнэхээр нөлөөлж байна гэж үү?

Эрүүл мэндийг хамгаалах үндэсний институтээс нэгэн судалгаа хийжээ: гадаад үзэмжээ сайжруулах үүднээс бус эрүүл мэндээ бодох үүднээс илүүдэл жингээ багасгах зөвлөмжийг хосуудад өгчээ.

Эрдэмтэд 4 жилийн турш 169 хосуудыг ажиглах явцад аз жаргалтай гэр бүлийн гишүүд аз жаргалгүй гэр бүлийг бодвол таргалах магадлал нь хоёр дахин их байгааг тогтоожээ. Аз жаргалгүй эхнэр, нөхрүүд ихэнх тохиолдолд турж байгааг илрүүлсэн байна.

Дотно, итгэл даасан харилцаатай хосууд ямар нэгэн санаачлага сулардаг буюу жингээ барих эсвэл хайртай хүндээ таалагдах санаачлага нь үгүй болдог бололтой. Харин аз жаргалгүй хосуудын хувьд стресс турах үндсэн шалтгаан болдог ажээ.

Жин нэмэгдэх явдал нь халдвартай

Хүн болгон л аз жаргал халдаасай гэж хүсдэг, харин өөхний хуримтлал мөн халдвартай гэдгийг сонсохыг хүсдэггүй. Гэр бүлийн таргалалт халдвартай болохыг эрдэмтэд онцолж байна.

New England Journal of Medicine сэтгүүлд нэгэн судалгааны үр дүнг хэвлэн нийтэлжээ: эрдэмтэд 40 гаруй жилийн турш хосуудын бие биедээ хэрхэн нөлөөлж байгааг ажигласан байна, үүнд нийгмийн харилцаа, дадал зуршил гээд хүний биеэ авч явах соёл 12 мянга гаруй хосуудад хэрхэн нөлөөлж байгааг ажигласан. Энэхүү том судалгааны үр дүнгээс харахад хосуудын нэг нь таргалж байхад нөгөө нь мөн адил жин нэмэгдэх магадлал 37%-тай байжээ.

Яагаад тэгэв?

Тайлбар маш энгийн. Аз жаргалтай гэр бүлийн хувьд хоол хүнс маш чухал асуудал болдог – тэд ихэнх цагийг цугтаа өнгөрөөдөгтэй холбоотой. Нөгөө талаасаа, аз жаргалгүй хосуудын цугтаа өнгөрөөх цаг нь бага, тийм ч учраас нөгөө хүнийхээ нөлөөнд, дадал зуршилд автах нь бага ажээ.

Миний жин нэмэгдэхгүй байгаа – тэгэхээр бидний харилцаа аз жаргалгүй гэсэн үг үү?

Дээр дурдсан судалгаа нь жин нэмэгдэх магадлалыг хосуудын харилцаатай холбон судалсан л хэрэг. Хүний амьдралыг тодорхойлох хүчин зүйлс маш их, эдгээрийн статистик мэдээлэл ч гэсэн дагаад арвин их гарч байгаа. Иймд статистик баримт болгоныг өөртөө хамруулан ойлгох нь утгагүй юм. Та хоёрын амьдрал он удаан жил үргэлжилж байгаа бөгөөд цугтаа байх хугацааг бэлтгэл сургуулилт, хоолны дэглэмд илүү их зарцуулдаг байж болно, мөн генетик онцлогийг ч анхааралдаа авах хэрэгтэй.

Энэ мэт судалгааны баримтыг хэн нэгэнд заавал тулгах хэрэггүй. Шинжлэх ухааны судалгаа нь хүмүүст тодорхой ойлголт өгөх зорилгоор хийгддэг, тэрнээс биш аз жаргалтай хосууд заавал тарган байх ёстой гэдэг ойлголтыг өгөх зорилго агуулаагүй. Жин нэмэгдээд байгаагийн нэг шалтгаан нь таны аз жаргалтай амьдрал мөн эсэх эсвэл өөр бусад буруу дадал зуршил байгаа эсэх, та хоёрын харилцаа эрүүл эсвэл эрүүл бус эсэх – энэ бүгдийг зөв талаас нь ойлгох хэрэгтэйг анхаараарай.

5
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Т. Хашлянхуа

    Т. Хашлянхуа

    2018/11/22 at 12:12

    Мөнхманлай Мандах гэнээ кк

  2. Х. Саран Цэцэг

    Х. Саран Цэцэг

    2018/11/22 at 12:19

    Төтөгийн Аав???

  3. Purevsuren Dari

    Purevsuren Dari

    2018/11/22 at 13:10

    хөвсгөр хос гэдэг юмаа аз жаргал хүсье

  4. Gvntee Gvntee

    Gvntee Gvntee

    2018/11/22 at 13:38

    ☎️Шуудтай холбоо барих: EMail: nadinegayet2@gmail. com

    ✔ 3% -ийн зээлийн бууралт ✔ ??️
    ☎️Шууд холбоо барих: E-Mail: nadinegayet2@gmail. com✅
    Зээлйн өргөдөл, санхүүжилт, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын зээл, авто зээл, өрийн нэгтгэл, зээлийн шугам, хоёрдох ипотек, эргэн төлөгдөх зээл, хувийн зээл.✅
    – ??️ € $ 3,000 -аас € $ 85,000,000 хүртэл, Сэргээгдэх зээл.✅
    ☎️Шууд холбоо барих: E-Mail: nadinegayet2@gmail. com✅
    Өдөрт 24 цаг нээлттэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *