
Бүсгүйчүүд туршилт хийх дуртай, ялангуяа үснийхээ өнгийг өөрчлөх. Энэ туршилт нэг бол баяр хөөр авчирна эсвэл удаан хугацаагаар сэтгэл санаагаар унагана. Үсний шинэ өнгө зохихгүй, гадаад үзэмжийг эвдэх нь олонтой. Энэ алдаанаас зайлсхийхийн тулд үсний будгийн өнгийг зөв сонгох хэрэгтэй. Та бүхэндээ энэ тухай өнөөдөр танилцуулах гэж байна.
Үсний өнгөө хэрхэн сонгох вэ?
Үсний өнгийг арьсны өнгийн дагуу сонгох хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ бас нүдний өнгөөр сонгож болохыг ч мартаж болохгүй. Энд баримтлах гол дүрэм – зөв зохицуулахад оршино. Хүйтэн өнгийг хүйтэнтэй нь, зөөлнийг зөөлөнтэй нь. Цэнхэр, бор, шар нүдтэй хүмүүст чухам ямар өнгийн үс зохихыг сонирхоцгооё.
Зөвлөгөөг цэнхэр нүдэт бүсгүйчүүдээр эхлэе. Тэдний хувьд зөөлөн шаргал, буудайн туяатай өнгө зохино. Энэ л өнгө цэнхэр нүдтэй бүсгүйчүүдийг чимэх ажээ.
Зоригтой сонголт хийхээр шийдсэн бол мөсөн цагаан өнгөөр будуулаарай. Бас хар өнгө ч цэнхэр нүдтэй бүсгүйчүүдэд зохих талтай. Эдгээр бүсгүйчүүд шаргал өнгөөр үсээ будуулахаас эрс татгалзах хэрэгтэй.
Хэрвээ та саарал нүдтэй бол нэг л шалтгаанаар зохимжтой өнгөө сонгоно – ер нь бүх төрлийн өнгө зохимжтой. Цайвар нүдтэй бүсгүйчүүд үсний будагны өнгө сонгохдоо нэг их зовоод байхгүй. Гэхдээ тэд гал-шаргал, гүн хар болон цагаан үснээс татгалзвал зүгээр.
Үсээ шаргал өнгөөр будуулахаар шийдсэн бол буудайн өнгийг сонгоорой, цайвар өнгөөр будуулах бол алтан гэхээсээ илүүтэй үнсэн саарлыг сонго. Шоколад, кофе, коньяк, самрын өнгөнүүд бас тохиромжтой – таны нүдний өнгийг улам чимж өгнө.
Одоо бор нүдтэй бүсгүйчүүдийн тухай танилцуулъя. Хамгийн түрүүнд баримтлах дүрэм – нүдний туяатай адилхан өнгөнөөс эрс татгалзана. Өөр өнгийг сонгоорой.
Гил хар өнгө тэдний нүдийг тодосгож өгнө, мөн, капучиногийн өнгө ч эрс өөрчлөлтийг илтгэнэ. Улаан, зэсэн, гал шар – зохино, харин хүйтэн өнгөнөөс зайлсхийгээрэй.
Ногоон нүдтэй бүсгүйчүүдэд ямар үсний өнгө зохих вэ? Шаргал өнгийн бүх туяа зохино – зэсэн шаргалаас гал шаргал өнгө ч мөн адил. Зөвхөн шаргал өнгө л зохих юм байна гэж ойлгож болохгүй, шаргал, хар өнгө ч мөн зохино.
Үнсэн саарал өнгө ногоон нүдэт бүсгүйчүүдэд гайхалтай зохидог. Шоколадан эсвэл бүлээн бор өнгө ч бас эмэгтэйлэг харагдуулах ажээ.
Зөвлөгөө
Хэрвээ имижээ эрс өөрчлөхөөр шийдсэн бол зөвхөн үсний өнгөө өөрчлөөд зогсохгүй хувцасны загвараа эрс өөрчлөх хэрэгтэй болно, энэ өөрчлөлтийг дагаад нүүр будалт ч мөн адил өөрчлөгдөнө. Шинэ үсний өнгийг дагаад хувцас, нүүр будалт бас зохицох ёстой.
Нүүрний будгаар үсний өнгөө илүү тодосгож өгөх нь зүйн хэрэг. Жишээ нь, “хүйтэн цайвар” өнгөд шаргал өнгө (цэнхэр нүдтэй), тод ягаан өнгө (бор нүдтэй бол)-ийн хувцас болон уруулын будаг зохино. Зөөлөн хар өнгөөр үсээ будуулсан бол цайвар ягаан цамц өмс, цагаан алтан эсвэл мөнгөн гоёл чимэглэл зүүгээрэй. Энэ мэт туршилт хийхээс айх огт хэрэггүй.
Та үснийхээ өнгийг зөв сонгож байсан байна уу? Алтан дүрмийг найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаа мартаж болохгүй шүү.







