Манчестер Юнайтедын хуучин ахлагч газар доор амьдарч байна

0

Манчестер Юнайтедын хуучин ахлагч газар доор амьдарч байна


Английн хөл бөмбөгчин асан Гари Невиллийг арын хагас хамгаалалтын байрлалд Английн хамгийн олон гараанд гарсан тоглогч бөгөөд Манчестер Юнайтед багийн ахлагчийн үүргийг таван жил гүйцэтгэсэн гэдгээр нь хөл бөмбөг сонирхогчид андахгүй бизээ. 1986 оноос хойш Манчестер Юнайтедын дасгалжуулагчаар ажиллаж байгаа Алекс Фергусоны хэлснээр “Өөрийнхөө үеийнхний Английн хамгийн шилдэг арын хагас хамгаалагч байсан” Гари Английн Болтон хотын нутаг дэвсгэр дэх Пенниний уулсын энгэр дээр маш онцгой загвартай байшинд амьдардаг байна.Үзэсгэлэнт байгалийн дунд, уулын энгэрт, 750 метр хавтгай дөрвөлжин талбайг эзлэн байрлах энэхүү өвөрмөц байшингийн эзэн байшингийнхаа загварыг бүтээх ажилд маш идэвхийлэн оролцсон бөгөөд хамгийн шилдэг эко технологийг ашиглан бариулжээ. Дээрээс нь харахад таван дэлбээт цэцгэн хэлбэр бүхий байшингийн органик дээвэр нь халуун хүйтэн ямар ч үед доторх температур болон чийглэгийг тохиромжтой хэмжээг байлгах үүрэгтэй ба дээвэр дээрх салхин хөдөлгүүр болон нарны энерги хуримтлуулагч хавтангууд нь байшингийн цахилгааны эх үүсгүүр аж. Тус бүрдээ газар доорх зам, хонгилоор өөр хоорондоо холбогдсон зочны өрөө, дөрвөн унтлагын өрөө, гал тогоо, хоолны өрөө, цэлгэр уудам доторх хашаа тэргүүтэн бүхий уг гоёмсог байшин нь бие даасан халаалтын систем, халуун усны хангамжтай. Архитекторууд үүнийг шийдэхдээ газар доорх болон гадаргын ус, газар нутгийн шинж чанарыг ашиглаж, газар доорх дулааныг ашигласан халуун насосыг суулгасан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/12/09 at 17:42

    javascript:justretujavascript:justreturn()rn()javascript:justreturn()

  2. Зочин

    2012/12/09 at 17:50

    nice2javascript:justreturn()

  3. MuTe

    2012/12/09 at 18:04

    89

  4. mimik

    2012/12/09 at 18:04

    yuun shn yumbee ingj amidarch uzehsen

  5. Зочин

    2012/12/09 at 18:49

    wow

  6. uniQu3

    2012/12/09 at 19:07

    89

  7. avp_0227

    2012/12/09 at 19:30

    дажгүйн тэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *