Өмнөд Африкын онгон байгаль дунд хоноглохыг урих зочид буудал

0

Өмнөд Африкын онгон байгаль дунд хоноглохыг урих зочид буудалӨмнөд Африкын онгон зэлүүд байгаль нь дэлхийн өнцөг булан бүрээс аялагч жуулчдыг соронздон татдаг. Халуун орны ургамал, зэрлэг амьтад, байгаль орчин, эртний уламжлалаа хадгалсан овог отогууд гээд энэ газарт жуулчдыг татах олон гайхалтай зүйл байдаг. Зүйл бүрийн араатан амьтад хөлхсөн энэ онгон зэрлэг бүс нутаг дунд одод түгсэн тэнгэрийн дор, архирч хүрхрэх араатны дуун дунд шөнийг өнгөрүүлэх ямар байдаг бол? Одноос өөр гэрэлтэх зүйлгүй тас харанхуй шөнө арслан барсын архирч хүрхрэх дуугаар хүрээлүүлэн унтаж амрах боломж бий болов уу? Ийм боломжийг Лайон Cэндс Гейм Резерв /Lion Sands Game Reserve/ нэртэй зочид буудал аялагчдад олгодог байна. Өмнөд Африкын хамгийн том дархан газар болох Крюгер /Kruger/ үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хил залган орших Саби Сэндс /Sabi Sands/ хувийн дархан газарт байрлах энэхүү зочид буудал нь Африкын шөнийн тэнгэр доорх хэзээ ч мартагдашгүй гайхамшигтай шөнүүдийг санал болгодог байна. Ривер Лож /River Lodge/, Айвори Лож /Ivory Lodge/, Тинга Лож /Tinga Lodge/, Нарина /Narina/, 1933 Лож /1933 Lodge/ гэсэн таван өөр хэлбэр бүхий Лайон Сэндс зочид буудал нь амьд байгаль дундах тансаг, тав тухтай орчныг жинхэнэ утгаар нь бүрдүүлжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *