Нүүр Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний ерөнхий нөхцөл
[ XopoM.com ] сайтын хэрэглэгч, гишүүд энэхүү нөхцөл, журмыг дагаж мөрдөн вэб сайтаар үйлчлүүлэх үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөлд ямар нэгэн өөрчлөлт орсон тохиолдолд хэрэглэгч болон гишүүд үйлчилгээний нөхцөлийг хамгийн сүүлийн байдлаар www.xopom.com вэб хуудаснаас уншиж тухайн нөхцөлийн дагуу үйлчлүүлнэ.

Үйлчилгээний зорилго
[ XopoM.com ] сайт хэрэглэгч, гишүүддээ өөр хоорондоо танилцах, найз нөхөд болох, бусдад өөрийгөө таниулах, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих, мэдээлэл, мэдлэгээ солилцох болон залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шинэ соргог мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэх зорилгоор ажиллаж байгаа бөгөөд цаашид залуусын сонирхол, санал хүсэлт, цаг үеийн нөхцөл шаардлагын дагуу бусад олон шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх юм.

Бүртгэлийн зарчим
Хэрэглэгч [ XopoM.com ] сайтын үйлчилгээг хэрэглэхээр бүртгүүлэхдээ бүртгэлийн хуудсанд өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулж бусад гишvvдтэй давхардаагvй [ XopoM ID ] авах ба бүртгэлийн мэдээллийн өөрчлөлтүүдийг цаг тухайд нь хийж байх үүрэгтэй. Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг руу хэрэглэгчийн бүртгэлийг идэвхижүүлэх линк бүхий мэйлийг явуулах учраас хэрэглэгч өөрийн и-мэйл хаягаа үнэн зєв, алдаагүй оруулах шаардлагатай. Бүртгүүлсэн хэрэглэгчийн и-мэйл хаягаар очих тухайн мэйлд байгаа идэвхижvvлэх линкийг дарсанаар хэрэглэгчийн бүртгэл бүрэн идэвхижиж [ XopoM.com ] сайтын бүхий л үйлчилгээнүүдийг чєлєєтэй ашиглах боломжтой болно. Хэрэглэгчийн заавал оруулсан байх шаардлагатай мэдээлэл ямар нэгэн байдлаар худал хуурмаг, дутуу, алдаатай мэдээлэл оруулахыг завдсан нь тогтоогдвол сүлжээний админ нь тухайн хэрэглэгчийг бүртгэхээс татгалзах эсвэл бүртгэлээс түр болон бүрмөсөн хасаж, цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

Нууцлалын баталгаа
Гишүүний бүртгэлийн мэдээлэл болон бусад хувийн нууцад хамаарах мэдээлэл нь холбогдох хуульд заасан журмын дагуу хамгаалагдсан болно. [ XopoM.com ] сайт үйлчүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд чухалчлан үзэж халдашгүй байдлыг бүхий л сүлжээний хэмжээнд бүрэн хангана. Хэрэглэгч [ XopoM.com ] сайтад нэгдэн орсноор дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрнө. Үүнд:

1. Хувийн мэдээллийн нууц хадгалалт
Хэрэглэгчдийн [ XopoM.com ] сайтад оруулсан мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Хэрэглэгч өөрөө хүсвэл зарим нэг мэдээллийг оруулахгүй байж болох бөгөөд энэ нь тухайн хэрэглэгчийн манай сайтын бүхий л үйлчилгээнүүдийг ашиглахад саад болох магадлалтай. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг зөвхөн хэрэглэгчид тустай нөхцөлөөр буюу хэрэглэгчийн оруулсан хүсэлтэд хариулах, үйлчилгээнд шинэчлэл хийх, хэрэглэгчтэй холбоо барих, сайттай холбогдолтой мэдээллийг хүргэх зэрэгт ашиглана. Мөн хэрэглэгч өөрөө оруулсан мэдээллээ хэдийд ч өөрчлөх боломжтой.

2. Мэдээлэл аюулгүй байдал
– Хэрэглэгч өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, нийтийн интернэт ашиглах бол дуусахдаа вэб хуудаснаас заавал гарч (logout) байх хэрэгтэй.
– Хэрэглэгч нь өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үг, бусад холбогдох мэдээллүүдийг бүрэн хариуцах бөгөөд тухайн хэрэглэгчийн эрхээр үйлдэгдсэн бүхий л үйлдэлд хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээх болно.
– Хэрэв хэрэглэгч өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгийг бусдад алдсан гэж үзвэл энэ тухайгаа [email protected] хаягаар зөвхөн сайтад бүртгүүлсэн мэйлнээсээ мэдэгдэж үйлчилгээний эрхээ түр хаалгуулах эрхтэй. Үйлчилгээний эрхээ түр хаалгуулсан хэрэглэгч нээлгүүлэх хүсэлтээ [email protected] хаягаар зөвхөн сайтад бүртгүүлсэн мэйлнээсээ мэдэгдэж үйлчилгээний эрхээ нээлгүүлнэ.

Хэрэглэгчийн хариуцлага
– Хэрэглэгч нь ямар нэгэн хууль бус, зохиогчийн эрх зөрчсөн мэдээлэл (бүх төрлийн файлууд)-ыг оруулах эрхгүй бөгөөд энэ нөхцөлийг зөрчсөнөөс үүдэн гарах аливаа үр дагавар, хариуцлагыг тухайн хэрэглэгч хариуцна.
– Манай үйлчилгээг хууль бус зүйл, улс төрийн сурталчилгаа, айлган сүрдүүлэх, алан хядах үйл ажиллагаа, бусдын нэр хүндийг гутаах, хувийн нууцад халдах, ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох, хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх, зохиогчийн эрх зөрчих, зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор бөөнөөр сэтгэгдэл, бичлэг илгээх, бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх, санаатай болон санамсаргүйгээр хууль тогтоомжийг зөрчихийг хатуу хориглоно.

Yйлчилгээг зогсоох талаар
Дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрэглэгчийн үйлчилгээний эрхийг түр хугацаанд хэсэгчлэн эсвэл бүрмөсөн хаах буюу зогсоох болно. Yүнд:
1. Хэрэглэгч [ XopoM.com ] сайтын нөхцөл, журмыг зөрчсөн тохиолдолд бүрмөсөн хаана.
2. Хэрэглэгч хууль зөрчсөний улмаас хууль хяналтын байгууллагаас хүсэлт тавьсан тохиолдолд түр хаана.
3. Хэрэглэгч хүсэлт гаргасан тохиолдолд үйлчилгээг бүрмөсөн хаана.

[ XopoM.com ] сайтын өмчлөгчийн эрх
[ XopoM.com ] сайтын үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа программ хангамж худалдааны тэмдэг, загвар дизайн, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно. Эдгээр үйлчилгээний нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдлыг хэрэглэгч [email protected] хаягаар мэдэгдэх боломжтой бөгөөд сүлжээний админ мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авна.