Нүүр Нууцлалын баталгаа

Нууцлалын баталгаа

[ XopoM.com ] нууцлалын баталгаа
[ XopoM.com ] сайт хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд чухалчлан үзэж халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн хангадаг. Та манай сайтад нэгдэн орсноор дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.

Хувийн мэдээллийн нууц хадгалалт
Бид таны оруулсан хувийн мэдээллүүдийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь хорлон сүйтгэгчдээс сайтар хамгаалагдсан. Бид таны оруулсан мэдээллүүдийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны хүсэлтэд хариулах, шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх болох тантай холбоо барих зэрэгт ашиглана. Та өөрийн оруулсан мэдээллээ хэдийд ч харж өөрчлөх боломжтой. Өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, нийтийн интернэт ашиглах бол дуусахдаа бүртгэлээсээ заавал гарч байна уу! Та өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны хэрэглэгчийн эрхээр үйлдэгдсэн бүхий л үйлдэлд зөвхөн та хариуцлага хүлээх болно. Хэрвээ та өөрийн хувийн мэдээллийг бусдад алдсан гэж үзвэл энэ тухайгаа бидэнд яаралтай мэдэгдэж бүртгэлээ идэвхигүй болгох эрхтэй. Эрхээ сэргээлгэхдээ [email protected] хаягаар зөвхөн сайтад бүртгүүлсэн мэйлнээсээ мэдэгдэж үйлчилгээний эрхээ сэргээлгэнэ.

Мэдээллийн халдашгүй байдалд хандах тохиолдлууд

– Манай эрх ашигт ямар нэгэн байдлаар халдахыг оролдож, хор хөнөөл учруулахыг завдсан тохиолдолд
– Манай гишүүдийн эрх ашиг хууль бусаар хөндөгдсөн тохиолдолд
– Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага, баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцөлд

Эдгээрээс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцлалыг бид бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

Өөрчлөлт хийх талаар
Дээр дурдсан нууцлалын баталгаанд бид ямар нэгэн анхааруулгатай буюу анхааруулгагүйгээр өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд танд манай сайтаас хамгийн сүүлийн байдлаарх хувилбартай танилцах боломж байнга нээлттэй байх юм.