Kfir Schwalb, Orit Magia нарын үүсгэн байгуулсан Shulab студийн LightPot нэртэй бүтээлийг танилцуулъя. Тус студи нь олон талын ашигтай бүтээл хийхийг чухалчилдаг бөгөөд тэдний энэхүү шинэ бүтээл нь Шведийн Стокгольм хотод болсон үзэсгэлэнд оролцон хүмүүсийн талархлыг маш их хүлээсэн юм. LightPot хэмээх энэхүү ширээний чийдэн нь цэцгийн ваар болон хувирах онцлогтой бөгөөд шаардлагатай тохиолдолд эвхэх боломжтой. Хүмүүс гэр болон албан …