Та эдгээр 20 алдартныг шоронд орж байсан гэдгийг мэдэх үү?

0

Яаж мэдэх вэ дээ? Оддыг хууль дагаж мөрдөхдөө асуудал гаргадаг гэхэд итгэмээргүй мэт. Линдси Лохан, Марты Стюарт мэтийн байгалиасаа сүр дуулиан тарьдаг одууд бол өөр хэрэг. Улаан хивсээр зам гарган явсан одууд бас өөр замаар буюу шүүхээс хараа хяналтан дор ичгүүртэйгээр явсан байна. Доорх жагсаалтыг хараад гайхах боловч та нэг зүйлийг ойлгох болов уу. Хүн баян, алдартай байсан ч хууль адилхан үйлчилнэ.

20. Robert Downey, Jr.

Одоо түүний амьдрал тэгширч сайхан хангалуун амьдарч байгаа, харамсалтай нь дандаа тийм байсангүй. 1999 онд 3 жилийн хорих ял сонсож байлаа. Шалтгаан? Хар тамхи. Хар тамхинд донтож шүүхээс тодорхой нөхцлөөр засан хүмүүжих хугацаанд байхдаа удаа дараа хууль дүрэм зөрчиж байжээ.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 1

19. Wesley Snipes

Тэрээр бас л 3 жилийн хорих ялтай, гэхдээ татварын хууль зөрчсөн хэргээр. 2010-2013 онд Пенсильванийн хорих ангид ялаа эдэлжээ. Шоронд байхдаа алдаагаа ойлгож, бүрэн хүмүүжсэн байна.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 2

18. Don King

Америкийн боксын промоутр нилээд ноцтой хэргээр шоронгийн хаалга татсан: 1967 онд санамсаргүй байдлаар хүний амь егүүтгэжээ. Тэрээр 1971 онд шоронгоос суллагджээ. Шоронгоос гарснаас хойш түүний ажил төрөл амжилтаар дүүрэн, нэр хүндийг олж авчээ.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 20

17. Tim Allen

Үзэгчдийг “Санта Клаус” киногоороо татсан жүжигчин, мөн “Toy Story” хүүхэлдэйн кинонд Баззын дууг оруулсан юм. Хар тамхи хадгалсан хэргээр 1970-аад онд шоронд сууж байсныг нь та мэдэх үү? Бүх насаараа ч хоригдох магадлал өндөр байлаа, хөөрхий.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 3

16. Lil’ Kim

Репэр дуучин шоронд нэг жил нэг хоног суусан. 2005 онд болсон явдал юм, санаатайгаар худал мэдүүлэг өгсөн хэргээр ял сонсжээ. Түүнд 50,000 долларын торгууль ногдуулж, 3 жилийн тэнсэн авчээ. 20 жил торны цаана сууснаас ялаа хөнгөвчилсөн нь дээр биз дээ.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 4

15. Paul McCartney

Юу? Пол шоронд уу? Тийм ээ, тэр шоронд сууж байсан, гэхдээ удаан хугацаагаар биш, долоо хоног гаран л… Биедээ марихуан авч явсан хэргээр Токиогийн онгоцны буудлаас 1980 онд баригджээ. Дашрамд дурдахад The Beatles-ийн дуунууд хар тамхины тусламжтайгаар төрсөн гэхэд эргэлзээ төрүүлэхгүй болов уу.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 5

14. Paris Hilton

Өөрийнхөө тэнэгээс болж шоронд суусан гэж хэлж болно: согтуугаар жолоо барьжээ, гэхдээ өмнөх хэргийн засан хүмүүжих хугацаа дуусаагүй байхад шүү. Пэрис олны өмнө буруугаа хүлээж уучлал гуйжээ (үнэндээ бидэнд юуны хамаа байна). Эмэгтэйчүүдийн засан хүмүүжих газар 45 хоног хоригджээ. Сонирхолтой нь өөрийнхөө шүүх хурал дээр хоцорсон гэхээр бүр ч хэлэх үг алга.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 6

13. Lil Wayne

Өөрийн сонин содон хоолой, бие дээрх этгээд шивээсээр торны цаана суухаар нөхөр. 2009 онд хууль бусаар галт зэвсэг биедээ авч явсан хэргээр буруутгагдаж баригдсан ч удалгүй батлан даалтаар суллагдсан. Удалгүй галт зэвсэг дээр хар тамхины хэрэг нэмэгдэж хууль сахиулах байгууллагын үүдийг татжээ. За ер нь л репэрийн хэв маяг юм дөө.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 7

12. Christian Slater

Хар тамхи алдартнуудын дунд бас алдартай бололтой. 1997 онд 3 сарын хоригдох ял авчээ. Кокаин, хар тамхи хэрэглэсэн үедээ бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг, Лос-Анжелесийн нэгэн шөнө болсон явдал юм. Цагдаагийн ажилтнууд гэмт хэргийн газар түргэн шуурхай очиход жүжигчин эсэргүүцэн буун дуун хүртэл гаргаад авсан байна. Зөвхөн кокаин татаад зогсоогүй, героин, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байснаа жүжигчин дараа нь хүлээн зөвшөөрчээ.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 8

11. T.I.

Сүүлийн жилүүдэд маш их өөрчлөгдсөн тэрээр реалити шоу хийж, дуу хөгжмөө оролдож байна. 2009 онд нэг жил нэг хоногийн хорих ял авч байлаа, дээрээс нь 100,300 долларын торгуулийг хууль бусаар галт зэвсэг авч явсан хэрэгтээ төлж байжээ. Өөрийгөө хамгаалах зорилгоор автомат бууг дуу намсгагчийн хамт худалдаж авсан хэмээн тайлбарлаж байв. 1998 онд хар тамхи хэрэглэж байсныг нь үндэслэж буу эзэмшихийг нь хорьсон байжээ.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 9

10. James Brown

1988 онд хүний амь егүүтгэхийг санаархсан хэргээр 6 жил хорих ял сонсож байв. Эхлээд 30 жилийн ял төлөвлөж байсан бөгөөд 6 жил болсон нь яамай даа.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 10

9. Vince Neil

Бараг 30 жилийн өмнөх хэрэг: Motley Crue хамтлагийн хөгжимчин Винс Нилийг Hanoi Rocks-ийн бөмбөрчний үхэлд буруутгаж байлаа. 1984 оны 12-р сарын 8-ны өдөр болсон хэрэг. Винсийн машин осолд орж цуг сууж явсан бөмбөрчин нас баржээ. Мэдээж согтууруулах төрлийн ундааны нэмэр байлгүй яах вэ. Аль аль талаараа хохиролтой хэрэг, бөмбөрчин 24-хөн настай залуу байв.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 11

8. Michelle Rodriguez

Энэ жагсаалтад багтсан хамгийн ялдамхан, дур булаам хоригдол болов уу. Лос-Анжелес хотын шоронд 180 хоног хоригдсон. Өмнөх хэргийн засан хүмүүжих хугацаанд согтуугаар жолоо барьжээ. Түүний суусан шоронд Линдси Лохан, Николь Ричи нар мөн сууж байсан.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 12

7. Danny Trejo

Тэрээр “Machete” мэтийн киноны ширүүн дүрээр олноо алдаршсан жүжигчин Калифорны хэд хэдэн шоронгийн хаалга татаад авсан. Хар тамхинд донтож тамхины мөнгө олох зорилгоор дээрэм тонуул хийсэн хэргээр ял сонсож байв. Шоронд байхдаа өөрийнхөө дүрийг олж авсан болов уу.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 13

6. Ja Rule

Одоо түүнийг тоодог хүн байхгүй болсон биз дээ, зарим нь хэн гэдгийг нь ч мэдэхгүй биз. Хууль бусаар галт зэвсэг авч явсан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр Нью-Йоркийн Рэй Брук шоронд ял эдэлсэн. Шоронгоос суллагдаад гэрийн хорионд байсан.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 14

5. Kiefer Sutherland

Согтуугаар жолоо барьсан хэргээр 40 насандаа 48 хоногийн ял сонссон. Хэрэг бүртгэлийн явцад үнэнчээр хандаж, хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласныг нь үнэлж нэг хүний камерт оруулжээ. Шоронд сууж байхдаа бусад хоригдлуудад хоол хийх, хувцас угаахад нь тусалдаг байв. Хийсэн хэрэгтээ гүнээ харамсаж, шоронгоос гарахдаа бүрэн хүмүүжсэн байв.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 15

4. Richard Hatch

Survivor теле шоугаар үзэгчдэд танил болсон тэрээр 1 сая долларын шагналаасаа татвар төлөөгүй хэргээр 3 жилийн хорих ял авчээ: дээрээс нь олсон орлогын 25 хувийг торгуульд тушаах шүүхийн шийдвэр гарсан байна.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 16

3. Lauryn Hill

“Грэмми” шагнал эзэддээ муу нөлөө үзүүлдэг бололтой. Татвар төлөөгүй хэргээр хоригдох ял авч, гэрийн хорионд байж үзжээ. 3 сар шоронд суугаад дараа нь гэрийн хорионд орсон, дээрээс нь олсон орлогоосоо багагүй торгууль төлжээ. Аз болж дуу хөгжмийн карьер нь амжилттай үргэлжилж татвараа төлдөг шударга иргэн болжээ.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 17

2. Mike Tyson

Энэ хүний 1990-ээд оны үеийх нь амьдралыг мэдэхгүй бол хүчингийн хэргээр 6 жилийн ял сонсож байсныг мэдэхгүй байх нь аргагүй. Анх 10 жилийн ял төлөвлөж байснаа 6 жил болгон багасгасан. Тайсон шоронд биеэ зүй зохистой авч явсан гэж шүүх үзсэн тул 3 жил суугаад суллагджээ.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 18

1. Jamie Waylett

“Харри Поттер”-ийн Винсен Крэббийн дүрийг бүтээсэн залуу Лондонд болсон эмх замбараагүй үймээнд оролцсон хэмээн 2 жилийн хорих ял авсан. Танхайн хэрэг, хулгай (эмх замбараагүй байдлын үеэр хэдэн согтууруулах төрлийн ундаа хулгайлжээ) хэрэг, дээрээс нь бусдын өмч хөрөнгөнд халдсан хэрэг нэмэгджээ. Аз болж сүүлийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

Та эдгээр 20 алдартныг шоронд сууж байсан гэдгийг мэдэх үү? 19

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/03 at 02:25

    Ja Rule-г яаж байгаам бээ хөөрхий минь :)) Нэрийг нь хараал хоолой нь санаанд орж ирж байнашд

  2. Зочин

    2015/09/05 at 01:43

    Utga nairuulgiin huvid baga saga aldaatai ch gsn dajgu niitlel bn shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *