Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд

0

Хүмүүс эрт дээр үеэс эхлэн одоог хүртэл муу зүйлээс хамгаалдаг, аз жаргал авчирдаг, мөнгө дууддаг зүүлт, сахиус зэргийг хэрэглэсээр иржээ. Зарим нэг зүүлт, сахиус нь олон үндэстэнд түгээмэл тархсан байдаг бол зарим нэг нь зөвхөн тухайн үндэстэнд л хэрэглэгддэг байна.

Царсны боргоцой

Викингчүүд цонхны тавцан дээрээ царсны боргоцой тавихад тэнгэрийн бурхан Торын илгээсэн аянгаас хамгаална гэж үздэг байжээ.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 1

Матрын шүд

Африкын зарим нэг үндэстнүүд матрын шүд мөрийтэй тоглоомд хожил авчирна гэдэгт итгэдэг байна.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 2

Хулс

Азийн орнуудад зочилж байхад танд хулс бэлэглэж болно. Хулс эзэндээ олз омог авчирна гэж итгэдэг бол, фэн-шуйгийн номлолоор өрөөний хойд хэсэгт хулсны нунтагтай сав байрлуулахад ци энергийн солилцоог сайжруулдаг гэж үздэг ажээ.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 3

Гурвалжин

Энэ дүрс эртнээс олон зүйлийг илэрхийлдэг болжээ, хамгийн их тархсан нь – бат бэх, тогтвортой байдлын илэрхийлэл юм. Үүнээс гадна хүний амьдралын гурван үеийг харуулна: хүүхэд нас, залуу нас, өндөр нас.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 4

Царцаа

Азийн хэд хэдэн үндэстэн, америкийн индианчуудын дунд амжилтын билэг тэмдэг хэмээн үздэг. Өөрийн дуугаар муу зүйлээс хамгаалж, аюулаас урьдчилан сэргийлдэг гэж итгэдэг.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 5

Морины тах

Морь эртнээс хүний үнэнч, хүчтэй андад тооцогдож ирсэн, тийм ч учраас морины тахыг эзэндээ аз авчирдаг гэж үздэг болов уу. Олон орны үндэстнүүд өөрийн гэрийн хаалган дээрээ муу зүйлийг зайлуулж морины тах хаддаг уламжлалтай байна.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 6

Качина

Америкийн индианчуудын урласан хүүхэлдэйг ийн нэрлэх ажээ, эд зүйлсийн сүнс эдгээр хүүхэлдэйд оршино. Качины тусламжтайгаар сайн ургац авна гэдэгт тэд итгэдэг байна.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 7

Зүүд баригч

Индианчуудын бас нэгэн зөн совингийн хэрэгсэл, нойрсож буй хүнийг муу зүүднээс хамгаална. Домогт өгүүлснээр, амийг нь аварсан нэгэн аалз талархсанаа илэрхийлж индиан бүсгүй Нокомисийг энэ сүлжмэлд сургажээ. Сүлжмэлийн дунд хэсэгт жижиг нүх байх бөгөөд түүгээр нь сайн сайхан зүүд орно, харин бусад нүхээр нь муу зүүд ордог гэж өгүүлжээ.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 8

Нүд

Ойрх дорнодын бүсэд байрлах үндэстнүүд нүдний хороос зайлуулдаг гэж итгэдэг сахиус юм. Жуулчдын зарим нь энэ нүдийг бэлэг дурсгал болгон авдаг бол зарим нь үнэхээр нүдний хорноос хамгаална гэж үзэн авдаг байна.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 9

Египтчүүдийн ариун цох

Эртний Египтчүүд энэ амьтныг ариун цох хэмээн өргөмжилж, ийм дүрстэй сахиусыг дээдэлдэг байлаа. Мандаж буй нар, төрөлдөө дахин төрөх, цаг хугацааны аялалыг илэрхийлдэг байжээ.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 10

Эзэн хааны хамгаалагч – Арслан

Азийн олон оронд, ялангуяа Хятадад хамгаалагч арслангийн баримлыг олонтаа харж болно. Баячуудын байшин, эртний сүм хийд, ордонгийн орох хаалга дээр сүр хүчийг үзүүлэн эзнийхээ эд хөрөнгийг дээрэмчин, тонуулчдаас хамгаалан зогсоно.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 11

Эрээн цох

Таны гар дээр буувал танд аз жаргалыг бэлэглэнэ гэж үздэг. Хэрвээ залуу эхнэрийн гар дээр буувал нуруун дээрх хар толбоны тоогоор хүүхэдтэй болно гэж сүслэнэ.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 12

Анкх

Мөнхийн насыг илэрхийлэх Анкхийг эртний Египтийн фараонууд сахиус болгон зүүдэг байжээ. Бурхад анхкийн тусламжтайгаар хүмүүст үхлээс хойших амьдралыг бэлэглэж байгааг Эртний Египтийн ханан дээрх зурагнаас үзэж болох юм.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 13

Зоос

Зоосыг олон газар нутагт аз авчирдаг гэж үздэг. Сүлдээр унасан мөнгө олбол олз омог ихтэй болно гэж итгэн үдээснээсээ уядаг. Шинээр авсан пиджак, хүрэм, түрийвч, гуталдаа зоос хийдэг.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 14

Луу

Луун сахиус зүүж яваа эзэндээ хүчээ өгдөг хэмээн үздэг. Ялангуяа карьер хөөж байгаа хүмүүст илүү нөлөөлдөг, яагаад гэвэл луу хүчтэйгээс гадна тэргүүлэх хүсэлтэй амьтан юм.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 15

Гахай

Европын олон орнуудад, мөн Азийн зарим нэг улс орнуудад гахайг аз хийморь авчирдаг гэж үздэг. Хятадад үнэнч, хичээнгүй байдлыг гахайн шинж чанараар илэрхийлдэг байна. Мөнгө цуглуулахад энэ амьтны дүрстэй байдаг нь үүнтэй холбоотой биз.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 16

Чандаганы сарвуу

Алдартай сахиус, гэхдээ арын сарвууных байх ёстой. Чандага үр төл ихтэй тул эцэг, эх болох гэж хүсч байгаа хүмүүс сахиус болгон авч явдаг байна.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 17

Инээж буй Будда

Инээж буй Будда бурхны баримал олз омог, аз жаргалыг авчирдаг гэж үздэг. Фэн-шүйгийн сургаалаар, инээж буй Буддагийн баримлыг гэрийн баруун хэсэгт байрлуулах нь зүйтэй, ингэснээр эрүүл мэнд, эдлэл хэрэглэлээр баян байна гэж үздэг байна.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 18

Хүслийн худаг

Олон улс оронд мөрөөдөл, хүслээ хэлээд худаг, усан оргил руу зоос шиддэг. Худаг руу зоос шидэн бурханд тал засч усны эхийг ширгэхээс хамгаалдаг гэж итгэдэг байжээ. Мөн өөрийнхөө тусгалыг харж хүслээ шивнэхэд биелнэ гэж үздэг байв.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 19

Гурван хөлт мэлхий

Мөн л Азиас гаралтай сахиус. Мэлхий нь амандаа ханз үсэгтэй зоос зуусан байх бөгөөд танд тохиосон аз, олз бүү нүүрээ бууруулаасай гэсэн бэлэг тэмдгийг илэрхийлнэ. Мэлхийн амыг хаалга руу харуулж тавьж болохгүй гэж үздэг.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 20

Шат

Хананд эсвэл шонд түшүүлж тавьсан шатан доогуур гарахад аз харина гэж үздэг. Үүссэн гурвалжин нь Христийн Ариун Гурвалыг илэрхийлдэг хэмээх бөгөөд ингэж шатан доогуур гарсаар Ариун гэр бүлийг доромжилж байгаа гэж итгэнэ. Хэрвээ нэгэнт гарсан бол алдаагаа засч болноо, хуруугаа хэрээслэн, хөлнийхөө хооронд гурвантаа нулимна.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 21

Муурын нүд

Бараг үнэт чулууны тоонд орох энэ чулуу эзнээ бусдын нүдний хор, амьдралын хүнд бэрхшээлээс хамгаална. Мөрийтэй тоглоомчид их мөрий тавин тоглохдоо энэ чулууг биедээ авч явдаг ажээ.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 22

Түлхүүр

Цоожтой хаалга эсвэл хүний сэтгэлийг нээхийг хүсвэл зөв түлхүүр ашиглаарай. Японд гурван түлхүүрээр хайр дурлал, баялаг, эрүүл мэндийн үүдийг нээнэ гэж үздэг байна.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 23

Заан

Заан аз жаргалыг авчирдаг гэж Азийн олон оронд үздэг. Үүдэн дээр өөд өөдөөсөө харан урд хоёр хөлөө өргөн зогсож буй заан халуун дулаан орчинг илэрхийлэхээс гадна, зааны баримал нь саруул ухаан, урт удаан насыг илэрхийлэх ажээ.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 24

Дөрвөн навчит ургамал

Ирландаас гаралтай энэхүү сүсэл бишрэл нь гайхалтай ховор ургамалтай холбоотой юм. 10 мянгад ганц л тохиолдоно, хэрвээ та энэ ургамлыг харсан бол та маш азтай хүн. Навч нь аз, итгэл, хайр дурлалыг илэрхийлнэ.

Улс үндэстнүүдийн аз авчирдаг гэж үздэг сахиусууд 25

6
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *