Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд

0

Киноны төгсгөлийг таашгүй кино л сэтгэлд илүү удаан үлддэг. Харамсалтай нь тийм төгсгөлтэй кино олон биш юм даа. Гэхдээ заавал үзэх ёстой дараах кинонуудыг танд санал болгож байна.

1. Se7en

Нэгэн сэтгэл мэдрэлийн өвчтэй алуурчин өөрийнхөө золиос болсон хүмүүсийг хийсэн нүгэлдээ цээрлэл хүлээх ёстой гэж үздэг тухай триллер кино юм. Зураг авалтын үеэр киноны төгсгөлийг хэрхэн авах тухай маргаан удаан үргэлжилж, студийн удирдлага дахин шинээр бичихийг шаардаж байлаа. Киноны гол дүрд тоглож байсан Брэд Питт өөрийн байр сууриа бат илэрхийлж, хэрвээ киноны төгсгөлөөр оролдох юм бол би зураг авалтад үргэлжлүүлэн оролцохоос татгалзаж байна гэж асуудлыг шийдвэрлэжээ.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 1

2. Fight Club

Гол баатар нойргүйдлээр өвчилсөн бөгөөд уйтгартай нягтлан бодогчийн ажлаасаа нэгэнт залхсан нэгэн. Ухамсрын гүн доройтолд орсон савангийн худалдаачин Тайлер Дардентэй танилцсанаар гол баатрын амьдрал орвонгоороо эргэнэ.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 2

3. Angel Heart

Хувийн мөрдөгч Гарри Эйнжел дайны жилүүдэд элий балай болсон хүний байгаа газрыг олох захиалга авахдаа, харахад жирийн мөртлөө ээдрээтэй энэ даалгавар амьдралыг нь хэрхэн эргүүлэх тухай төсөөлөө ч үгүй байх.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 3

4. Shutter Island

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2 залуу Массачусетс мужийн нэгэн арал дээр байдаг сэтгэл мэдрэлийн эмнэлгээс өвчтөн сураггүй алга болсон хэргийг мөрдөхөөр очдог. Киноны төгсгөл даанч ээдрээтэй.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 4

5. The Mist

Стивен Кингийн зохиолоор сэдэвлэн бүтээсэн аймшиг, драмын кино эх зохиолоосоо ялгарах зүйл гэвэл төгсгөл. Зохиолч ч өөрөө киноны төгсгөлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 5

6. The Hitchhiker’s Guide to the Galaxy

Дэлхий дээр аварга том олон тооны сүүлт од унахад дэлхий ертөнц сүйрлийн ирмэгт ирснийг хүн төрөлхтөн ойлгоно. Кинонд инээх ч зүйл бий, бас тунгаан бодох ч зүйл бий.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 6

7. The Departed

Хэзээ нэгэн цагт цагдаагийн академид мөр зэрэгцэн суралцаж байсан хоёр залуу, одоо нэг нь хууль сахиулах байгууллагад шургасан мафийн агент, харин нөгөө нь мафид шургасан “тагнуулч” болжээ. Үнэнийг олох гэж тэдний дотоод сэтгэл өөрчлөгдсөөр л …

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 7

8. The Sixth Sense

9-хөн настай балчир хүү аймшигтай мөчийг давж туулах болно. Мэргэжилдээ гаршсан чадвартай сэтгэлзүйч хүүг сэтгэл мэдрэлийн өвчтэй биш гэдгийг нотлохыг оролддог.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 8

9. The Life of David Gale

Гол дүрийн баатар цаазын ялын эсрэг үзэлтэн, гэвч нэгэн өдөр өөрөө цаазын ял сонсоно. Шударга ёс тогтоох байгууллага бас алдаа гаргадаг тухай өгүүлдэг ажээ.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 9

10. The Best Offer

Эргэн тойрныхоо хүмүүсийг мухардалд оруулж буйг харуулсан найруулагчийн бүтээл гайхамшигтай уран бүтээлд маргаангүй орно.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 10

11. Law Abiding Citizen

Эхнэр, хүүхдийнх нь амийг хороосон алуурчныг тойргийн прокурорын шийдвэрээр шоронгоос суллагдсаныг мэдэнгүүт гол баатар өөрөө өшөөгөө авахаар шийддэг. Гол баатар өөрөө шоронд орж, хэрвээ түүний шаардлагыг хүлээж авахгүй бол шоронгийн өрөөнөөс гаралгүйгээр өшөө авалтаа үргэлжлүүлэх болно гэдгийг мэдэгддэг. Хууль сахиулах байгууллага эхэндээ түүний сүрдүүлгийг үл тоож байсан ч, тоглоом биш гэдгийг ойлгоно ….

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 11

12. The Prestige

Дэлхий даяараа зөн совингоор өвчилсөн үеийг харуулсан кино, үйл явдал нь илбэ. Киноны гол баатрууд Роберт болон Альфред нар сайн найз нараас гадна хоёулаа илбэчин, нэр алдрын хойноос хөөцөлдөх болж эхлээд өрсөлдөгч нар болж, төд удалгүй дайсан болцгооно.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 12

13. A Beautiful Mind

Жон Форбос Нэшийг математикийн гоц ухаантан хэмээдэг. Тэрээр математикийн шинжлэх ухааны салбарт нээлт хийж, олон улсын нэр хүндийг олж авсан нэгэн. Үүний хажуугаар түүний хувь тавиланг орвонгоор нь эргүүлэх амьдралын ээдрээт явдлууд түүнд тохиолдоно.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 13

14. The Others

Хэрвээ та хөнгөн шингэн, экшн кинонд дуртай бол энэ кино танд огтхон ч тохирохгүйг анхааруулъя. Оньсого мэт гогцоо ээдрээ ихтэй кино.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 14

15. The Usual Suspects

Нэгэн муу залуугийн усан онгоц дээр бас нэгэн муу залуу дайрвал яах вэ, нэг нь л амьд үлдэж таарна. Мөрдөгчийн ганц сэжүүр нь тэр амьд үлдсэн муу залуу, энэ бүхний захиалагч хэн бэ, муу санаат Кайзер Суза юу?

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 15

16. Looper

Ирээдүйд гэмт хэрэгтнүүд жагсаалаас гарсан этгээдүүдээ өнгөрсөн үе рүү илгээж хэрхэн устгадаг болсон тухай гарна. Үзэхэд үнэхээр сонирхол татах кино гэдгийг тэмдэглэе.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 16

17. Memento

Леонард Шелби ой санамжаа мартах ховорхон өвчнөөр өвчилсөн нэгэн, тодорхой мөчийн ой санамжаа мартана, тодорхой хэсэг хугацааны зүйлээ л санах боловч 15 минутын өмнөх болсон явдлаа санаж чадахгүй. Энэ өвчний улмаас эхнэрийнхээ алуурчныг олж чадахгүй, хямдхан дэн буудлуудаар тэнүүчилж ямар нэгэн сэжүүр олохыг оролдоно.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 17

18. The Game

Санаанд оромгүй үйл явдал, өөрчлөгдөж буй уур амьсгалаараа таныг татна. Хэдий киноны гогцоо эрт тайлагдах боловч уг киног үзэхгүй байх шалтгаан болохгүй.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 18

19. Lucky Number Slevin

Слевины амьдралын хар зурвас: байшинг нь битүүмжилж, найз охин нь өөр хүнийг сонгон арилж өгнө … Удалгүй тэрээр нэгэн бүтэл муутайхан түүхтэй орооцолдож салахын тулд амаргүй замыг туулна.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 19

20. Deja Vu

Бодит фантастиктай нилээд ойртсон экшн үйл явдал ихтэй сонирхолтой кино. Киноны нэр ч үндсэн сэдвээсээ хол зөрөхгүй.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 20

21. Vanilla Sky

Гол баатрын өдөр жирийн эхлэх боловч сонирхолтойгоор амьдрал үргэлжлэх болно.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 21

22. Secret Window

Стивен Кингийн зохиолоор бүтээж, гол дүрд нь Жонни Дэпп тоглосон уг кино таныг ажлаа түр хойш тавихад хүргэнэ.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 22

23. The Skeleton Key

Зарим нэг хаалга цоожтой үлдсэн нь дээр гэж киноны гол баатар эмэгтэй дүгнэдэг. Харамсалтай нь үүнийг хэзээ хойно нь ойлгоно.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 23

24. Inception

Сайн кино үзэж, нэгийг эргэцүүлэхийг хүсдэг бол энэ киног үзээрэй.

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 24

25. Moon

Сэм гурван жил цор ганцаар ярьдаг ГЕРТ хэмээх роботтой цуг Саран дээр амьдарсан. Гэрээ дуусахаас 2 долоо хоногийн өмнө өөрийн дараагийн ээлжтэй учирна …

Оньсого мэт ээдрээтэй шилдэг кинонууд 25

4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. gus

    2015/08/31 at 12:27

    the usual suspectsiig haanaas uzej boloh bee ???

  2. Мөөгий

    2015/08/31 at 16:35

    Энэ кинонуудыг үзэж болох хаягтай нь оруулвал зүгээр байна да нэт-с хайхаар дандаа устгагдсан эсвэл асуудалтай гарахгүй байхын

  3. Lol

    2015/08/31 at 17:41

    Мөөгий нэртэйгээр нь татах линк асуугаач хаха. Хүний хүч хөдөлмөрөө зарж хийсэн юмыг үнэгүй үзнэ. Үзэх үзэхдээ чи надаа олж гэж байгаад үзхийн гэнэ ххха

  4. ЗочинЗочин

    2015/08/31 at 18:11

    Сэтгэгдэл *beatiful mind төгсгөл нь тийм ээдрээтэй битүүлэг биш шүү дээ. Алдарт Жон Нэшийн тухай сайхан өгүүлсэн кино.

  5. Зочин

    2015/09/05 at 20:36

    zarim n erusuu eedretei kino bish bnaa
    kino urlag neeree unher gaihatai shu

  6. Memento

    2015/09/09 at 19:32

    Memento – Хүмүүс үнэхэээр муухай энэ залууг ашиглаад л ашиглаад л

  7. Зочин

    2015/11/14 at 17:53

    nadd bol bugd l goe kino bna bi kinond durtai sci fi kinonuud goy

  8. nymka

    2017/05/07 at 15:38

    Энэ дунд яагаад ХӨХӨӨНИЙ ҮҮРЭН ДЭЭГҮҮРХ НИСЛЭГ байхгүй байгааг ойлгосонгүй хамгийн шилдэг нь л баймаар юм

  9. Tuya

    2017/05/08 at 04:40

    Law Abiding Citizen hanaas uzeh we mongol hadmalaar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *