Супер баатартай хамгийн муу 10 кино 

1

Сүүлийн жилүүдэд комиксоор кино хийж орлого олох нь их болсон ч саяхан гарсан “Fantastic 4” киноны шинэ хувилбар бол бас тийм ч амар ажил бишийг нотолж байгаа мэт. Дэлгэцнээ гараад үзэгчдийн талархалыг хүлээж аваагүй супер баатартай 10 киног энд танилцуулж байна.

The Green Hornet, 2011

Супер баатартай хамгийн муу 10 кино  7

Та энэ киног санаж байна уу, үйл явдлыг нь ярьж чадах уу? Францын найруулагч Мишел Гондри, инээдмийн жүжигчин Сет Роген нарын энэхүү уран бүтээл 120 сая долларын төсөвтэй байсан бөгөөд кино урлагийг шинэ төвшинд гаргана гэж найдаж байсан. Гэтэл дэлгэцнээ гарч эхэлснээсээ хойш хүүхдийн кино мэт үнэлэгдэж, инээдмийн гэх нь ч хаашаа юм нэгэн өрөвдмөөр муу санаатантай кино төдий л болжээ.

Роген зураг авалт ямар “аймшиг”-ийн байсан тухай дурьджээ: Гондри урьд нь өндөр төсөвтэй кинонд тоглож байгаагүй учраас ямар бэрхшээлтэй тулгарахаа ч мэдэхгүй байсан. Студийн зүгээс зураг авалтын бүх явцад оролцож “гол баатар эцэг эхийнхээ өшөөг авах” гэсэн зарчмыг оруулах ёстой гэж шаардаж байсан, тийм ч учраас гоё хэсгүүдийг Columbia эрсдэлтэй хэмээн хассан юм. Экшн хэсгийн зураг авалтад төсвийн ихэнх хэсэг явсан ч студийн удирдлага үүнд ямар ч анхаарал тавиагүй, уг нь энэ талаар жоохон ч гэсэн зөвлөгөө студийн зүгээс өгсөн бол найруулагчийг залж чиглүүлэх байлаа. Үр дүнд нь үзэгчид уйтгартай, үзэл санаагүй бүтээгдэхүүн хүлээж авсан юм. Инээдмийн жүжигчин тоглосон хэрнээ инээдмийн биш, найруулагчийн авьяасыг харуулсан зүйл байсангүй.

“Киноны хэсэг болгон сэтгэлээр унагаана” гэж The Guardian сэтгүүлд бичжээ. Өсвөр насныханд зориулсан киноноос хэтрээгүй, “мөнгө их байвал асуудал их байна” гэж хандсан мэт. Хэдэн сая долларыг зүгээр салхинд хийсгэхийг хэн ч хүсэхгүй гэдгийг энд мартсан бололтой гэж сэтгүүлд дурьджээ.

Daredevil, 2003

Супер баатартай хамгийн муу 10 кино  8

Киноны гол үйл явдал чухам юу өгүүлээд байгаа нь тодорхойгүй байсаар байгаад л дуусна. Балетийг санагдуулам тулаан гарна, ялагдал хүлээж буй муу санаат Колин Фарелл, дүрд тоглохыг эсэргүүцээд байгаа юм шиг Бен Аффлек (гол дүрийн баатар), эсвэл хайр сэтгэлийг нь булаасан Женнифер Гарнер гээд л авцалдаа ойлгомж муутай кино. Сохор өмгөөлөгч шөнө дөлөөр шударга ёсыг тогтоон алуурчдыг цээрлүүлээд л …

Fox студи дээр киноны анхны тест үзвэр болоход Марк Стивен Жонсоны найруулсан уг киног уйтгарын туйл хэмээн дүгнэж 133 минут үргэлжлэх киноны 30 минутын лентийг хасах шийдвэр гарчээ. Тэглээ гээд “Хүн аалз” мэтийн орлого өндөртэй кино болж чадсангүй, зарцуулсан мөнгөө дөнгөн данган эргэж олжээ. Fox-ийнхон хувь тавилантайгаа эвлэрэхийг хүссэнгүй, үргэлжлэлийг хийхээр шийдэж киноны гол эмэгтэй баатар Женнифер Гарнер дээр гол үйл явдал өрнөхөөр хийжээ. “Электра” нь төсвийн хувьд бараг 2 дахин бага, кино гараад ч амжилт мөн олсонгүй.
Аффлек Daredevil киноны талаар дурсахдаа, миний ганц ичдэг кино бол энэ. Гэхдээ, надад сайн сайхан зүйл авчирсан юм шүү, ирээдүйн эхнэр Женнифертэйгээ энд таарчээ. Кинонд Стэн Ли, Кевин Смит, Фрэнк Миллер болон Джон Фавро зэрэг одууд бас гялалзаад өнгөрнө.

Batman & Robin, 1997

BATMAN AND ROBIN, George Clooney, Chris O'Donnell, 1997.

“Batman Forever” хэмээх кино дэлгэцнээ гарч олны талархалыг хүлээсний дараа Жоэл Шумахер:”Комиксоор дахин ийм кино хийх юм бол 60-аад оны үеийн олон ангит кино болно” гэж хэлж байжээ. Warner Bros. энэ үгийг нь тоосонгүй, мөнгө л нүдэнд нь харагдаж: алив, дахиад хий, хурдхан шиг хий гэж яаруулж гэр бүлээрээ үзэх киног шаардаж эхэлжээ. Ингэхдээ найруулагчийн уран бүтээлийн санаа сэтгэлийг ойшоож үзсэнгүй. Шумахер ч киногоо хурц үйл явдалтай, инээдтэй болгохын төлөө ажилласан байна. Хэдэн кино одыг цуглуулаад жүжиглэлт бага оруулж, төлөв байдлыг алга болгоод л кино бэлэн.

Робины дүрд тоглосон Крис О’Доннелл дараа нь дурсаж ярихдаа, киноны зураг авалтын үеэр “хүүхдийн тоглоомын сурталчилгаанд тоглож байгаа мэт сэтгэгдэл” огт арилаагүй гэжээ. Бусад жүжигчид ч мөн, найруулагч маань тэр өндөрт өргөгч дээр суучихаад л зураг авалт эхлэх болгонд “Бид хүүхэлдэйн кинонд тоглож байгаагаа мартаж болохгүй шүү” гэж хашгирахад бидний сэтгэл санаа маш ихээр унадаг байж билээ гэж дурсжээ. Кино гарч эхлэнгүүтээ үзэгчид, кино шүүмжлэгч нар дуу нэгтэйгээр: Бэтмэний өмсгөл дээр хаанаасаа хөхний толгой гараад ирэв ээ? Гол баатруудын төмсгийг яагаад ингэж тод харуулдаг юм бэ – гей юм уу? гэсэн шүүмжлэл ар араасаа цуварч эхэлсэн байна.

Киног гэрээр прокатлах хүн байсангүй, зарцуулсан 130 сая доллараа ч олж чадаагүй. “Бүх цаг үеийн хамгийн муу Бэтмэн” нэрийг зүүсэн Жорж Клуни киног харааж дараагийн ангид тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Хэзээ хойно нь Шумахер өөрийн уран бүтээлдээ шүүмжлэлтэй хандаж дараах мэдээллийг хийжээ: өөрийнх нь жоохон “дэггүйтэх” сонирхол киног алсан байж мэдэх талтай, гэхдээ захиалагчийн хүссэнээр хөнгөн, спецэффекттэй киног бүтээсэн. Бэтменийн фанатуудаас гомдлын захидал нилээдийг авсан найруулагч уучлалт хүртэл гуйж “хэнийг ч гомдоохыг хүсээгүй, харин хөгжөөхийг хүссэн юм” гэсэн тайлбар хийжээ.

Дараагийн ангийг 10-аад жилийн дараа хийсэн бөгөөд илүү гүн утга санаатайгаар хийхийг Warner хичээжээ. Энэ бол огт өөр түүх юм.

The Spirit, 2008

THE SPIRIT, Gabriel Macht (left), Dan Lauria (right), 2008. ©Lions Gate

Sin City киноны хоёр найруулагчийн нэгээр ажилласан Фрэнк Миллерийг тухайн үед хүмүүс үнэлээгүй, харин зарим нэг нь уг киног найруулах санал тавихад ийм “бэлэг” авах эрхтэй гэж үзжээ. Тэрээр зураг авалтын талбай дээр маш их цагийг өнгөрөөхдөө жүжигчдийн гаргах дүрийн мөн чанарт анхаарал тавьсан ч үйл явдлын өрнөлд төвлөрч чадаагүй л болов уу.

Lionsgate кино компани Уилл Эйснерийн комиксыг дэлгэцийн бүтээл болгохоор шийдэхдээ Миллерт ханджээ. Саналыг хүлээж авахдаа Миллер 50 сая доллараар үнэлэгдэхүйц уран бүтээл хийх эсэхдээ эргэлзэж байснаа, эцэст нь сэтгэл шулуудан мэргэжлийн ур чадвараа гаргахаар шийджээ. Захиалагч нь бүтээлийг тэр чигээр нь эхний хувилбараар нь хийхийг даалгасан нь алдаа болжээ.

Миллер кино хийхдээ Эйснерийн комиксыг сайн уншиж судалсан ч шүүсийг нь дутуу шахжээ. Үзэгчид, шүүмжлэгчдийн адил киног эхнээсээ авахуулаад дуустлаа уйтгартай, саарал кино гэж үнэлсэн байна. Загвар нь байна, кино одод нь байна гэхдээ л нэг газар том алдаа гаргасан. Робот зураг авалтыг гүйцэтгэсэн мэт сэтгэгдэл төрүүлжээ. Миллер киноны гол баатрыг супер чадалтай болгосон нь Эйснер ичсэнээсээ болоод авсандаа нуугдаа байлгүй.

Jonah Hex, 2010

JONAH HEX, Josh Brolin, 2010. ph: Frank Masi/©Warner Bros.

Warner Bros. кино компани “Wild, Wild West” киноны бүтэлгүйтлийн дараа хэсэг хугацаанд тэвчсэн боловч Жон Хэкс комиксоор кино хийхээр шийджээ. Түлэнхий нүүртэй толгойн ангуучийн тухай кино Уилл Смиттийн тоглосон киноноос долоон дор зүйл болов.

Гол дүрийг бүтээсэн Жош Бролиний нүүрний хувирал ч хэрэггүй байлаа яагаад гэвэл түүний нүүрийг зузаан гэгч түлэнхий сорвины хувиргалт жинхэнэ төрхийг нь нуун дарагдуулж чаджээ. Бролины жүжиглэх авьяасыг гаргахын тулд кино зохиолдоо эхлээд анхаарал хандуулах ёстой байв. Марк Невелдайн болон Брайн Тейлор нар кино зохиолыг бичихдээ телевизийн олон ангит киноны ноорог мэт болгож киноны жүжигчдийн (дүрүүдэд Жон Малкович, Майкл Фассбендер болон Меган Фокс) сэтгэлд хоногших үйл явдлыг гаргаж ирж чадаагүй: явган яриа ихтэй, хөзөр тоглосон, хагас дутуу үйл явдал зэрэг нь Хексийн фанатуудыг гонсойлгож орхижээ. Хэрвээ, шинэхэн найруулагч Жим Хейярдын оронд алдартай МакЖи мэт найруулагчийг ажиллуулсан бол кино өөрөөр ч бүтэх байсан юм билүү.

50 сая долларын төсөвтэй кино алдагдал хүлээж “Wild, Wild West”-ийн адил дараагийн ангийн тухай дурьдаад ч хэрэггүй боллоо.

Superman Returns, 2006

SUPERMAN RETURNS, Brandon Routh, 2006, (c) Warner Bros.

Кларк Кентийн бүтээл Superman IV: The Quest For Peace бол хямдхан бүтсэн халтуурын кино, одоо болтол хамгийн муу киноны жагсаалтад явсаар байна.

Киноны нэр хүндийг 2006 онд “X-Men” киногоор нэрд гараад байсан найруулагч Брайан Сингер сэргээхийг хичээж 270 саяаар кино хийсэн ч аз бас л гийсэнгүй: зар сурталчилгаагаар зодон байж Warner-ийнхан зарсан мөнгөө арайхийж нэг юм хагас дутуу цуглуулж чадсан байна. Супермений шинэ дүрийг бүтээсэн царайлаг Брендон Рутыг хэтэрхий хуурмаг, Кевин Спейсийг ямар ч нэмэргүй муу дүр гэж үзэгчид дүгнэжээ. Киноны үйл явдал ч өөрөө “үйл явдлын дундаас эхлэх” бүтэлгүй оролдлого хийсэн, “ядмагхан сонгодог экшн”, “ер нь юуны ч тухай биш” гэсэн шүүмжлэлд өртсөн. 2009 онд төлөвлөсөн кино ч тухайн үедээ жүжигчдийн бүрдэл муу гэсэн дүгнэлттэйгээр хийгдээгүй ч хэзээ хойно нь студи зураг авалтыг эхлүүлэхээр шийдэж киноны багийн бүрдэлт болж байна гэж үзсэн ч Сингер дахин оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Кино дэлгэцнээ гарч олигтой орлого олохгүй болохыг мэдсэн студийнхан DVD-гээр мөнгөө олж авахаар арга хэмжээ авсан. Харин найруулагч киноны бүтэлгүйтлийг өөрөөр тайлбарлаж байгаа: “эмэгтэйчүүд их сонирхож үзэхээр киноноогоо хийсэн ч киног хит болгох хэмжээний эмэгтэйчүүд үзэж сонирхсонгүй” гэжээ.

2013 онд киног давтан хийсэн нь хүчтэй, сонирхолтой болж Warner-ийн хүслийг биелүүлж чадсан нь магадгүй төсөвтөө хязгаар тавьж, үйл явдлыг “шинэхэн хуудас”-наас эхэлсэнтэй холбоотой байж мэднэ.

R.I.P.D., 2013

Супер баатартай хамгийн муу 10 кино  3

Киног дэлгэцнээ гаргахаас өмнө шүүмжлэгчид үздэг бөгөөд тэд үзээд “аймшиг”-ийн кино гэж дүгнэж Universal студийг багагүй мухардалд оруулжээ: ийм дүгнэлт авсан киног бүхлээр нь засварлах эсвэл шууд DVD болгон худалдах. Зарцуулсан мөнгөө тооцож үзэхээс өөр аргагүй болсон студийхэн зар сурталчилгаанд дахин мөнгө гаргаж ид шидийн зүйл болохыг хүлээж суув. Ид шид ч болсонгүй: кино дэлгэцэнд гармагцаа муугаар үнэлэгдэж 130 саяар боссон кино мөнгөө олж авч чадсангүй (зарцуулсан мөнгөнийхөө тал хувьд ч хүрээгүй).

Dark Horse комиксын бүтээл муу байсан гэж хэлэхгүй байх, гэхдээ “Man in Black”-ийн үйл явдалтай хольсонд гол асуудал байгаа юм. Dark Horse-ийн эрхлэн гаргаж буй уран бүтээл артхаус чиглэл рүүгээ гэдгийг мөнгө зарахаасаа өмнө Universal тооцоолон бодсонгүй.

Spawn, 1997

SPAWN, 1997, John Lequizamo and Martin Sheen."

Орооцолдсон үйл явдалтай, утгагүй агуулгатай, аймшгийн жүжиглэлттэй … Эдгээр үгс бүгд Spawn кинонд хандсан үгс. Шүүмжлэгч Рожер Эбертс “урлагийн бүтээлийн туршилт” гэжээ.

Үхсэн цэрэг өшөөгөө авахаар тамаас эргэж ирдэг үйл явдал нь бүтэлгүй (видео тоглоомын эхлэл мэт), энэ нь ч кино “муу” дүн авахад маш ихээр нөлөөлсөн. Киноны ихэнх үйл явдлыг компьютер графикаар хийсэн, киноны үйл явдлыг бусдад үлдээх ганц зүйл бол аймшгийн дүртэй жүжигчид л байлаа. Комиксыг дэлгэцийн уран бүтээл болсныг үзэж сонирхох дуртай хүмүүс уг киног “бүх цаг үеийн хамгийн аймшгийн тэнэг” кинонд тооцсон нь үнэний хувьтай юм.

Тодд МакФарлейн кино яагаад “бүтэлгүйтсэн”-ийг тайлбарлахдаа, захиалагч киноны хүчирхийллийг PG-13-ын хэмжээнд хүртэл багасгахыг шаардсанд байгаа юм хэмээжээ.

Catwoman, 2004

CATWOMAN, Sharon Stone, Halle Berry, 2004, (c) Warner Brothers

Шумахертэй хамтран бүтээсэн Бэтмэний бүтэлгүйтлийн дараа Warner-ийнхан Catwomen-ийг хийх санаа Тим Бертонтой хамтран бүтээсэн “Бэтмэн эргэж ирсэн нь” кино хийхдээ төржээ. Санаа ч биелэлээ олж бие даасан кино зохиол бэлэн болсон байна. Киноны гол дүрд Оскарын шагнал аваад удаагүй байсан Холли Берри нэр дэвшээд байлаа.

Үзэсгэлэнтэй, амжилттай яваа дан ганц жүжигчин киног бүхэлд нь авч явна гэж байхгүй. Кино зохиолд бүтээлийн цаад утга учир, илэрхийлэх зүйлсийг мартсан бололтой. Нэгэн ядарсан зураач бүсгүй үхэгсдийн ертөнцөөс эргэн ирж даргаасаа өшөөгөө авч байгаа үйл явдал нь найруулагч Питоф хуучны Муур-Эмэгтэйг хуулсан мэт. Шүүмжлэгч нар уран бүтээлтэй танилцсаны дараа Питоф мэдэгдэлдээ, Бертоны кино болон комиксоос авсан зүйл тун бага гэжээ. Огцом үйл явдал ч үгүй, гоё экшн ч байхгүй, сэтгэлд үлдчихмээр ямар ч онцгой зүйлгүй кино хэмээгдэж, Холли Берригийн Оскарын шагналыг буцаах хэрэгтэй гэж шүүмжлэгч Билл Мюллер санал болгожээ.

Прокатанд гарангуутаа л муугаар үнэлэгдэж, хамгийн муу кино, хамгийн муу найруулагч, хамгийн муу жүжигчин гээд л хамгийн муу гэх шагналыг авчээ. Берри энэхүү муу шагналыг авахдаа Оскараараа далласаар л тайзан дээр гарч ирж байжээ. “Өөрийг нь шавар шалбаагт унагаасанд” Warner-ыханд талархаж явдгаа ч хэлэхээ мартаагүй байна.

Green Lantern, 2011

RYAN REYNOLDS as Hal Jordan in Warner Bros. Pictures’ action adventure “GREEN LANTERN,” a Warner Bros. Pictures release. TM & © DC Comics

Жүжигчин Райан Рейнольдс комиксын дүрд тоглохыг илүүд үзэж хичээл зүтгэл гаргасан бололтой, R.I.P.D., Blade, “X-Men” гээд л… Харамсалтай нь, түүний тоглосон уг кино түүнд нэр алдрыг авчирсангүй, энэ бүтэлгүйтэл нь жүжигчний чадвараас бус муу кино зохиолоор кино бүтээсэнд учир байгаа юм.

Хэл Жордан хэмээх гол баатар санаандгүй байдлаар супер хүчтэй болсон ч түүнийг ухамсарлаж ойлгодоггүй. Киноны үйл явдал манан дунд үргэлжилсээр байгаад л дуусахаас гадна хайр дурлалын асуудал нь бүрхэг, муу талын дүрүүд нь бүдэг бадаг, ингээд уйтгартай гэсэн тодотголыг кино шүүмжлэгчдээс хүртэх нь тэр дээ.

Warner Bros-ийнхон найруулагч Мартин Кэмпбэллийг сонгон авахдаа муу кино хийнэ гэж төсөөлөөгүй биз, киноны спецэффектийг жоохон сонирхох юм даа. Кино студи шархаа нөхөхөөр хэдэн жилийн дараа азаа үзэж болох юм. Аз таарах ч юм билүү, хэн мэдлээ.

 

43
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Одко Ч.Одгэрэл

    Одко Ч.Одгэрэл

    2015/08/30 at 16:36

    Spawn dare devel goe kino

  2. movie fan

    2015/08/30 at 16:37

    yamar mal ni ene listiig hiisen bna be

  3. Ganbold Sharavjamts

    Ganbold Sharavjamts

    2015/08/30 at 17:32

  4. Ganbold Sharavjamts

    Ganbold Sharavjamts

    2015/08/30 at 17:32

  5. Ganbold Sharavjamts

    Ganbold Sharavjamts

    2015/08/30 at 17:32

  6. King Bear

    King Bear

    2015/08/30 at 18:31

    R.I.P.D tiim muu kinuu bish

  7. Зочин

    2015/08/30 at 19:03

    Spawn лав гоё

  8. Chimde Tserenchimed

    Chimde Tserenchimed

    2015/08/30 at 19:14

    Spawnl zvgeerde

  9. Зочин

    2015/08/30 at 20:48

    Эдгээр кино та нарт таалагддаг бол та нар балчир хүүхдүүд

  10. Анх Баяр

    Анх Баяр

    2015/08/30 at 21:03

    + fantastic 4 (2015)

  11. Enkh Saruul

    Enkh Saruul

    2015/08/30 at 22:05

    end baigaa 10 kino bvged sain kino niitlel bichsen hvn uruu yugaach meddgvvn bna lol

  12. Nyamka

    2015/08/31 at 00:04

    Spawn iig chn bagadaa uhtlee uzdeg bjde. Yu yarij bgaan saixan kino

  13. Зочин

    2015/08/31 at 04:58

    Hamgiin shildeg buteeeluud bnashdee ug ni yun muu buteeluud lol

  14. Зочин

    2015/08/31 at 12:28

    Сэтгэгдэл *Учир мэддэггүй юмуу? Зарсан зарлагаа нөхөж чадаагүй учир шалтгаануудыг нь кино шүүмжлэгчид гаргаж өгсөн байнадаг

  15. Зочин

    2015/09/06 at 11:50

    Сэтгэгдэл *+18 heseg joohn nemeed ugtsun Bol nileen ashig oloh bsandaa ene Olon oduud iig joohn nutsgeleed ugchihgui xaxa

  16. Зочин

    2015/09/06 at 11:53

    Zarim kino, shumjlegchdees taaruu dun awwal +18 heseg iin minutiig joohn ihesgeed shuud niited gargahad tsum hiideg l gene shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *