Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт

2

Тэдний биеэ авч явах байдалд нэг их онцын зүйл байхгүй ч заримдаа хүнийг айлгаж, алмайруулмаар ааш араншин, үйлдэл гаргах тохиолдол байдаг. Дуунаас хурдан долгион илгээхэд ухаан алдаж унах ямаанаас эхлээд, хачин хачин авир гаргах амьтдын талаар танд танилцуулах гэж байна.

Ухаан алдаж унасан ямаа

Тэжээвэр ямааны булчин зангирч арваад секунд бие нь хөшиж байгаад ухаан алджээ.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 1

Камикадзе шувуу

9, 10 дугаар саруудын түнэр харанхуй шөнөөр шувууд Энэтхэгийн Жатинг тосгон руу үхлээ эрэн нисдэг байна. Хүмүүсийн ярихыг сонсоход, өөрийн хүслээр газарт эрчээрээ шаан унахад нутгийн сүсэгтэн ардууд жадалж алдаг ажээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, тухайн газар нутгийн байгаль орчинд шувуудын оройн зайн баримжааг алдагдуулах хүчин зүйлийн улмаас гэрэлтэй тосгон руу эрчээрээ орж ирдэг гэж тайлбарлажээ. Энэ үндэслэлийг ч нутгийн ард иргэдэд тайлбарлаж ойлгуулах гэж оролдсон байна.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 2

Үхэрнүүд нэгэн эгнээгээр нэг чиглэлд бэлчинэ

Бас яг ч нэг чиглэлд биш л дээ: нэг бол хойшоо нэг бол урагшаа бэлчинэ. Эрдэмтэд одоогоор шалтгааныг нь олоогүй л байна.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 4

Халимын дуу жилээс жилд доошилсоор

Судлаачид халимын дууг тогтмол ажиглаж байхдаа ямар нэгэн өөрчлөлт орж байгааг тогтоожээ. Сүүлийн 40 жилд халимын дуу хэдхэн герцээр доошилсон байна. Мэргэжилтнүүд үүнийг тайлбарлах хэд хэдэн хувилбар гаргаж ирсний нэг нь байгаль орчны бохирдолтой холбон тайлбарлажээ. Гэхдээ, учир шалтгаан нь нууц хэвээр л байна.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 3

Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх

Эртний Грекчүүд амьтдын “супер чадамж”-ийг үнэлдэг байлаа. Газар хөдлөлтийг долоо хоногоос өмнө урьдчилан мэдэрдэг амьтад хүртэл байдаг гэж үздэг. Учир шалтгаан нь тодорхойгүй гэж үзэх эрдэмтэд байхад, энэ бол зүгээр тохиолдол гэж тайлбарлах нэгэн ч байна.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 5

Тамхи татах

Амьтан хүртэл энэ муу зуршилд орох юм. Индонезийн амьтны хүрээлэнгийн орангутан Тори тамхи татдаг нэгэн бөгөөд татах тамхиа амьтны хүрээлэнгийн ажилчдаас авахгүй бол багагүй үймээн дэгдээнэ.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 6

Зодоонч шимпанзе

Ихэнх амьтад зодолддог ч шимпанзе нар яг л “хүн” шиг зодолдоно. Зодооны төрөл бүрийн тактик ашиглаж, орон зайг эзэлж зодолддог байна.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 7

Амьтан иддэг ургамал

Сарранцени ургамал бол хорхой шавьж иддэг хортон ургамал гэдгийг та мэдэх байх. Бас болоогүй ээ, мэрэгч болон шувуудыг хүртэл иддэг ургамал ч байна.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 9

Тогтворгүй ааштай өсвөр насныхан

Африкийн зарим нэг залуу заанууд ямар нэгэн онцын шалтгаангүйгээр мөрөөрөө явж байсан хирсийг алжээ. Паркын ажилчид дүрсгүй өсвөр насныхныг ухаан суулгах зорилгоор ахимаг заануудтай нэгтгэжээ. “Том ах” нэртэй энэхүү хөтөлбөр нь үнэхээр үр дүнгээ өгч хирсийн үхэл буурсан байна.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 8

Амьтан иддэг өвсөн тэжээлтэн

Ургамлын аймгийнхан амьтан идэхээс гадна фермийн тэжээмэл өвсөн тэжээлтэн болох хонь, үхэр ч бас зүгээр байдаггүй бололтой. Хэрвээ өвснөөсөө хангалттай тэжээл авч чадахгүй бол ахан дүүсээ хэмлэж иддэг аж.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 10

Цусан нулимс

Цусан нулимс биеэ хамгаалах хамгийн сайн арга байж чадахгүй ч мэлхий гүрвэл энэ аргаар бие хамгаалдаг байна.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 11

Гашуудал ба оршуулга

Заан хүнтэй адил үхлийг үдэх ёс заншилтай. Үхсэн нэгнийхээ оршуулгыг байн байн эргэж тойрох бөгөөд гашуудлаа илэрхийлж үхэгсдээсээ хагацаж ядна.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 13

Арын гарц

Мулзан сохрууд харанхуйд маш жижиг орон зайд амьдардаг тул араараа маш хурдтайгаар гүйж чаддаг байна.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 14

Газар доорх танхай этгээд

Бас л мулзан сохруудын амьдралаас: омогт үр төл гаргах нэг л эм сохор байна. Яагаад? Учир нь бусад эм сохруудыг үр төл гаргахгүй болтол нь дарамталж стресст оруулдаг ажээ.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 16

Нуугдсан гомдол

Хэрээ хүний нүүр царайг санадаг бөгөөд хэрвээ хэн нэг нь түүнийг гомдоосон бол лавтай мартахгүй. Судалгаа хийхээр барьсан хэрээнүүд үүнийг нотолсон: судлаачид наагуур цаагуур явахад тэд гуагчин хашгирдаг, хэрээг анх барьсан хүн баг өмсөөд очиход тэд гомдол агуулж байдаг. Гомдсон хэрээний бялзуухай хүртэл тэр хүнд адилхан гомдсон байдаг нь бас л сонирхолтой хэрэг.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 15

Суусрын дайчин бүжиг

Сэтгэл нь хөдөлсөн үедээ хажуу тийш хэд хэдэн удаа огцом үсэрдэг ажээ.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 17

Амьтны ертөнцийн тамлалт

Ихневмоноид нь өөрийн өндгийг авгалдайн биед шахаж эрэмдэглэж дараа нь амьдаар нь иднэ. Эхлээд авгалдайн өөх тосыг сорж, цаашлаад хоол боловсруулах эрхтэнг иднэ. Энэ мөчид авгалдай амьд байсаар байх бөгөөд хэр удаан тарчлахыг бурхан л мэдэх байх.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 19

Эсрэг хүйстнээ ялгадсаараа татах

Усны үхэр өтгөн ялгадас болон шээсээ зэрэг гадагшлуулж эсрэг хүйстнийхээ анхаарлыг татдаг байна.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 18

Өөртөө нөхөр бий болгох

Histiostoma Murchiei гэх амьтан өөрөө өөртөө үр хөврөл явуулдаг. Эр үр төл гарвал тэдэнтэйгээ цуг нэгдэж удалгүй үхдэг ажээ.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 20

Архичин сармагчин

Сент-Кирсэд амьдардаг сармагчин сүүлийн хэдэн зуун жил үр удмаараа иссэн чихрийн нишингэ идсээр байгаад архинд донтжээ. Ойр хавийн амралтын газруудын согтууруулах төрлийн ундаа хулгайлж уудаг болсон сурагтай.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 22

Урд хөл дээрээ зогсох

Толбот өмхий хүрэн дайснаа айлгах зорилгоор өрөөсөн урд хөл дээрээ зогсдог.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 21

Амиа хорлох донтой үхрүүд

Амьтны амиа хорлох явдлын учир шалтгааныг эрдэмтэд тогтоож чадаагүй л байна. Швейцарт учир битүүлэг байдлаар үхрүүд хадан хясаанаас унаж амиа хорлох тохиолдол саяхан гарчээ.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 23

Үхлийн тойрог

Нүүдэлчин шоргоолж юм хардаггүй тул ахан дүүсийнхээ үнэрээр баримжаалж үүрэндээ очдог. Бүлэг шоргоолжны хөдөлгөөнөөс үүссэн химийн үнэрээс болж шоргоолжны эцэс төгсгөлгүй тойрсон хөдөлгөөн үүсдэг ба шоргоолжнууд эцэстээ туйлдаж үхэцгээдэг байна.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 24

Супер барилт

Щелкун-хавч нь далайн хамгийн дуу чимээтэй амьтанд тооцогддог. Өөрийн олзоо дүлийрүүлэхийн тулд хавчаараараа маш чанга дууг гаргадаг. Маш хүчтэйгээр дуугардаг энэ чимээ нь дуунаас хурдан байх тул олз нь дүлийрдэг байна. Энэ үед ойр орчмын усны хэм наранд халсан мэт бүлээн болдог нь бас сонин.

Амьтдын талаарх сонирхолтой 25 баримт 25

10
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/28 at 12:21

    Histiostoma murchiei, самка клеща, откладывает яйца без оплодотворения. Когда её сыновья вырастают, она спаривается с ними, после чего сыновья вскоре умирают.

  2. oii

    2015/08/31 at 16:37

    interesting

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *