130 нэр хүндтэй алдартнуудтай уулзсан бяцхан од Tyler Sercombe [82 зураг]

0

130 нэр хүндтэй алдартнуудтай уулзсан бяцхан од Tyler Sercombe [82 зураг]


Дөнгөж нэг ой хүрч байгаа ч нэр хүндтэй 130 алдартантай уулзсан энэ жаахан охиныг Tyler Sercombe гэдэг. Охины ээж, киноны хорхойтон, 31 настай Donna охиноо дөнгөж нэг сартай байхад нь Лондонд киноны анхны гаргалтанд авч очсоноор тэдний энэ сонирхолтой аялал эхэлсэн байна. Одоогоор 60 орчим киноны анхны гаргалтанд зочлоод байгаа Tyler охин Tom Cruise, George Clooney, Johnny Depp, Meryl Streep нартай хамт зургаа авахуулжээ. Мөн улаан хивсний ёслол дээр Tom Hanks-ын гар дээр бүжиглэж, Elton John-д тэврүүлж, Stephen Fry, Sir Michael Caine, Colin Firth нарын Британий ододтой ч уулзжээ.Охины ээж хэлэхдээ “Tyler эдгээр бүх хүмүүстэй уулзахдаа баяртай байдаг. Би ч мөн дуртай. Хэрвээ тэд охиныг маань үнсвэл охин маань тэдэн рүү харан инээмсэглэдэг” гэсэн байна. Лондонгийн Leicester Square-т болсон Gnomeo & Juliet киноны анхны гаргалтан дээр Английн жүжигчин Elizabeth Hurley охинтой хамт зургаа авахуулсан нь Tyler-ын хамтдаа зургаа авахуулсан анхны алдартан байжээ. Liz Hurley охины ээжээс охиныг нь тэвэрч болох уу гэж асуусан гэнэ. Тэрхүү киноны анхны гаргалтан дээр ээж Donna-гийн дуртай дуучин Elton John хүрэлцэн ирсэн байсан ба охиныг үнссэн байна. Donna “Tyler маш олон алдартнуудтай уулзсан, тиймээс би түүнийг том болоод Bizarre-д ажилд орох байх гэж бодож байгаа шүү” хэмээн хошигножээ. Ээж Donna нь мөн Chelsea-гийн фен бөгөөд охиноо Цэнхэрүүдийн олонхтой нь танилцуулаад амжсан байна. Donna-гийн хэлснээр маш олон алдартнуудтай хамт зургаа авахуулахдаа уйлдаггүй байсан охин нь тэвэрт нь байхдаа уйлж эхэлсэн цорын ганц од бол хөл бөмбөгчин John Terry байсан гэнэ. Donna-гийн тухайд өвчний улмаас тэргэнцэр дээр суудаг нь киноны анхны гаргалтан дээр тун дажгүй газарт сууж чадахад нь тусалдаг аж. Харин охины нэрний тухайд жүжигчин Brad Pitt-ийн Fight Club кинонд бүтээсэн Tyler Durden-ы нэрээр нэрлэгдсэн ч одоогоор хараахан Brad Pitt-тэй уулзаж амжаагүй байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. nomiko_moon0205

    2012/01/13 at 23:54

    BId Naras Od Ain

  2. Зочин

    2012/01/14 at 01:05

    pro star ain ystoi brawo

  3. jerry-man

    2012/01/14 at 04:19

    pro2

  4. enkule_fires

    2012/01/14 at 09:27

    mmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmm

  5. Зочин

    2012/01/15 at 22:51

    nomiko_moon0205 -d Yu yarina ve huuhdee. Chi od ymuu teged hana gaylalzadag ym dee

  6. TheLibertines

    2012/01/16 at 00:14

    goe ymaa

  7. Зочин

    2012/01/18 at 00:52

    Hvvhed tewer ch meddeggui hvmvvs olon bainadaa end ch…

  8. ande

    2012/02/04 at 14:58

    ymar aztai zolig veee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *