Улиран одож буй 2011 оныг гэрэл зургаар дамжуулан эргэн нэг харцгаая

0

Улиран одож буй 2011 оныг гэрэл зургаар дамжуулан эргэн нэг харцгаая


Цаг хугацааны бас нэгэн шинэ хуудас нээгдэхэд хэдхэн хоног үлдээд байна. Улиран одож буй хуучин ондоо хийсэн бүтээсэн бүхнээ хүн бүр дүгнэн цэгнэж байгаа энэ цаг мөчид та бүхнийг хоног хоногоор алсран одож байгаа 2011 оныг гэрэл зургаар дамжуулан эргэн нэг харах боломжийг эдлэхээс татгалзахгүй байхаа гэж бодож байна. Нийгмийн үймээн самуун, эдийн засгийн хямрал болон бусад олны анхаарлыг татсан үйл явдлуудаар дүүрэн байсан 2011 онд дэлхий дээр хуучин дэглэмүүд нуран унаж, шинэ улс орон бий болсны зэрэгцээ байгалийн гамшигт үзэгдлүүд ч олноор болсон.Япон орон аймшигтай газар хөдлөлт, цунамигийн аюулд өртөж, мянган мянган хүн амьдын хагацал, зовлон гунигт нэрвэгдлээ. Түүнчлэн засгийн газрыг эсэргүүцсэн үйл явдлууд дэлхийг бараг тэр чигт нь хамарч байсны нэг жишээ болсон Либия улсад гэхэд л засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн хөдөлгөөн бүхэл бүтэн иргэний дайн болтлоо даамжирсан гээд л маш олон улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын үйл явдлууд 2011 онд болж өнгөрчээ. Хоёр хэсгээс бүрдэж байгаа энэхүү багцыг тухлан үзэхийг урья.
Нэгдүгээр хэсэг.

2011 оны 3-р сарын 11. Японы Мияако хотын ойролцоо 9,0 магнитутын газар хөдлөлт болж, асар том давалгааг үүсгэсэн нь Япон улсын түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн тэмдэглэгдсэн. Энэхүү газар хөдлөлт болон түүнээс үүдэлтэй цунамигийн улмаас 158,000 гаруй хүн амь насаа алдаж, Фукушима Дайчи атомын цахилгаан станц дэлбэрч асар их хор хохирол учирсан юм. (Reuters / Mainichi Shimbun)

2011 оны 1-р сарын 28. Египетийн Кайро хотноо үүссэн үймээний үеэр шатаж буй бэхлэлтийн наана зогсоо жагсагч. Урьд хожид тохиож байгаагүй энэ эсэргүүцлийн жагсаал жагсаалд оролцогч хэдэн арван мянган хүн болон цагдаа нарын мөргөлдөөнөөр төгсгөл болсон юм. Жагсаалд оролцогч Египетчүүд ерөнхийлөгч Хосни Мубаракыг огцрохыг шаардаж байжээ. (Reuters / Goran Tomasevic)

2011 оны 1-р сарын 7. Rally Argentina-Chile Dakar 2011 уралдааны 6-р шатанд Чилийн Арика болон Иквик хотуудын хооронд мотоциклтой давхиж буй тамирчин Juan Garcia Pedrera. (AP Photo/Natacha Pisarenko)

Тунисын ерөнхийлөгч Zine El Abidine Ben Ali Бен Ароус хотын гэмтлийн эмнэлэгт өөрийгөө галдан шатаасан Mohamed Bouazizi-ыг эргэн ирж байгаа нь. Тунисын гудамжны наймаачин Mohamed Bouazizi нь 2010 оны 12-р сарын 17-нд тус хотын төрийн албан тушаалтан болон түүний шадар туслахууд бараа таваарыг нь хурааж, басамжлан доромжилсныг эсэргүүцэж өөрийгөө галдан шатаасан юм. Энэхүү зураг 2010 оны 12-р сарын 28-нд хэвлэгдсэний дараагаар нэг их удалгүй 2011 оны 1-р сарын 4-нд тэрээр нас барсан бөгөөд түүний нас барсан явдал Арабын ертөнцийн сая сая хүнийг цочроож, ард түмний уур хилэнг бадраасан төдийгүй Тунисын хувьсгалын хөдөлгөгч хүч болон Zine El Abidine Ben Ali-г ерөнхийлөгчийн ширээнээс буулгасан байна. Тунисын эсэргүүцэл тэмцэл Арабын хэд хэдэн орнууд болон Арабын бус хэд хэдэн орнуудад ч эсэргүүцэл тэмцлийн хөдөлгөгч хүч болсон ба өнөөдөр ч үймээн самуун үргэлжилсээр байгаа юм. (AP Photo/Tunisian Presidency, File)

Жон Кеннедийн Сансар судлалын төвийн агаарын хөлөг хөөргөх 39A платформд сансрын Discovery хөлгийн хамгийн сүүлийн буюу 39 дэх төлөөлөгч STS-133-ыг хөөргөх шийдвэрлэх цаг үеийг эхлэхээс өмнөх завсарлагааны үеэр. Зүүнээс баруун тийш нисгэгч Eric Boe, мэргэжилтэн Michael Barratt, командлагч Steve Lindsey, Tim Kopra, шинжээч Nicole Stott, Alvin Drew нар. (NASA / Kim Shiflett)

2011 оны 1-р сарын 9. Гайти улсын нийслэл Порт-ау-Принц дэх эвдэрч сүйрсэн орон сууцныхаа балгасан дээр зогсоо Oric Florestan, Rosmond Altidon нар. Бараг жилийн өмнө болсон маш хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус хотын олон зуун байшин барилга сүйдэж, 250,000 орчим хүн амь насаа алдсан юм. (Reuters / Allison Shelley)

2011 оны 1-р сарын 5. Филиппиний Манила хотын орон нутгийн улс төрч Reynaldo Dagsa руу буу шагайж байгаа Michael Gonzales. Reynaldo Dagsa энэхүү зургийг үхэхээсээ хэдхэн агшны өмнө авсан бөгөөд гэр бүлийнхнийхээ зургийг авч байсан түүнийг хөнөөсөн алуурчин Gonzalez болон түүний хамсаатан (зураг дээр баруун талд) нар баривчлагдсан юм. (Reuters/Dagsa Family)

2011 оны 2-р сарын 22. Шинэ Зеландын Christchurch хотын сүмийн нурангинд дарагдсан машин. Өдөр дунд болсон 6,3 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хотын өндөр байшин барилгууд эвдэрч сүйдэн, олон арван хүн амь үрэгджээ. (AP Photo/NZPA, David Wethey)

2011 оны 2-р сарын 22. Шинэ Зеландын Christchurch хотын зах дахь байшин газар хөдлөлтийн үеэр аварга том чулуунд цохигджээ. (AP Photo / Mark Baker)

Калифорний Пасадена хот дахь НАСА-гийн Jet Propulsion Laboratory-т бүтээгдсэн Curiosity хэмээх энэхүү хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл 2011 оны 6-р сарын 22-нд Флорида дахь Кеннедигийн сансар судлалын төв рүү илгээгдэж, 12-р сарын 6-ны өдөр Марс гариг руу хөөрсөн бөгөөд ирэх 8-р сард Марс гаригт хүрэх юм. (NASA / JPL-Caltech)

2011 оны 2-р сарын 23. Грекийн Афин хотноо болсон эсэргүүцлийн үеэр Молотов коктейльд оногдсон хамтрагчаа аврахаар оролдож байгаа цагдаагийн ажилтан. Босогчид цагдаагийн хүчтэй тулсны дараагаар цагдаа нар руу чулуу болон Молотов коктейль шидэж байсан юм. (AP Photo / Dimitri Messinis)

2011 оны 2-р сарын 2. Египетийн Кайр хотод босогчидтой тулалдаж байгаа Хосни Мубаракыг дэмжигч тэмээ унажээ. Ерөнхийлөгч Мубаракыг дэмжсэн хэдэн мянган хүн босогчидтой нүүр тулсан бөгөөд Египетэд үймээн самуун хүчирхийллийн шинжтэй байсан байна. (AP Photo / Mohammed Abou Zaid)

Египетийн Кайр хотын Tahrir Square-т болсон засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөн. (Reuters / Amr Abdallah Dalsh)

2011 оны 2-р сарын 10. Хосни Мубаракын мэдэгдлийг хүлээж байгаа эсэргүүцэгчид. Тэд “Мубарак гарч ир”, “Зайл, зайл” хэмээн хашхиралдаж байв. Хосни Мубарак огцорч, засгийн эрхийг ерөнхий сайдын гарт өгөх болсон юм. (Reuters / Dylan Martinez)

2011 оны 2-р сарын 11. Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак 30 орчим жил төр барьсны эцэст огцорсон улс төрийн огцом өөрчлөлтийн дараа босогчид Кайр хотын Tahrir Square-т ялалтаа тэмдэглэсэн билээ. (John Moore / Getty Images)

Либияд болсон зэвсэгт бослого бүхэл бүтэн иргэний дайн болсон юм. Босогчдод тусламж үзүүлэх мөн агаарын зам дахь хяналтыг НАТО хариуцаж байсан байна. 2011 оны 3-р сарын 20-ны өдөр болсон агаарын дайралтын дараагаар Benghazi болон Aydabiyey-гийн хоорондох зам дээр шатаж байгаа Gaddafi-гийн машинууд. (Reuters / Goran Tomasevic)

2011 оны 4-р сарын 18. Либиягийн Misrate-д шатаж буй барилгын наана зогсоо Getty Images-ын гэрэл зурагчин Chris Hondros. Hondros хоёр хоногийн дараа пуужин хөдөлгүүрт тэсрэх бөмбөгний хэлтэрхийд оногдож амь үрэгдсэн юм. (Katie Orlinsky/Getty Images)

2011 оны 3-р сарын 11. Японы Мияаги мужийн Натори хот руу ирж яваа цунами. (Reuters / KYODO)

2011 оны 3-р сарын 11. Ивате мужийн Камайши боомтонд цунамид шидэгдэж байгаа сурвалжлагч Toya Chiba. Тэрээр овоолсон нүүрсэн дээр авирч гарснаар амьд үлдэж чадсан юм. (Reuters/Kamaishi Port Office via Kyodo)

2011 оны 3-р сарын 11. Газар хөдлөлт болон цунамийн дараагаар усанд хагас живсэн Натори хотын хауснууд. (Reuters / KYODO)

2011 оны 3-р сарын 12. Японы Сэндай хотод хүчтэй давалгаанд шидэгдэж бөөгнөрсөн контейнерууд. (AP Photo / Itsuo Inouye)

2011 оны 3-р сарын 13. Японы Натори хотод газар хөдлөлт, цунамид өртөж сүйрсэн нурангин дунд уйлж суугаа бүсгүй. (AP Photo/Asahi Shimbun, Toshiyuki Tsunenari)

2011 оны 3-р сарын 13. Номхон Дөлгөөн далайд хөвж буй Японы хауснуудын нэг. Японы Сэндай хотын эргийн ойролцоох усанд амьд үлдэгчдийг эрж хайх ажилд Ronald Reagan-ы агаарын хүчний бүлгийнхэн тусалсан байна. (Reuters / US Navy / Mass Communication Specialist 3rd Class Dylan McCord)

2011 оны 3-р сарын 12. Ивате мужийн Офунато хотын газар хөдлөлт, цунамийн аюулд өртсөн гэр бүлүүдийн зургийг сэргээхэд сайн дурынхан тусалжээ. (Reuters / Toru Hanai)

2011 оны 3-р сарын 22. Аварга том цунамид шидэгдэн эрэгт ирж, үерийн усанд боогдсон залуу далайн гахайг үерийн уснаас гаргаж байгаа эрчүүд. (Reuters / Asahi Shimbun)

2011 оны 4-р сарын 6. Мияаги мужийн Ишиномаки хотод гэрийнхээ гадаа тоглож буй цунамигаас амьд үлдсэн хүү. (Yasuyoshi Chiba/AFP/Getty Images)

2011 оны 4-р сарын 1. Япон, Кесенннумагийн эргийн ойролцоох усанд дээвэр дээр хөвж явсан нохойг эргийн хамгаалалтын ажилчин аварч байна. (AP Photo / Japan Coast Guard)

2011 оны 4-р сарын 14. Мияаги муж, Кесеннумагийн нурангин дундах халуун ванн. (Yasuyoshi Chiba/AFP/Getty Images)

2011 оны 4-р сарын 4. Иемень улсын босогчид ерөнхийлөгч Ali Abdullah Saleh-ыг огцрохыг шаардсан бичээс бүхий гараа харуулж байгаа нь. Цэргийнхэн босогчид руу гал нээснээр 6 хүн алагдаж, 30 гаруй хүн амь үрэгдсэн юм. Гарнууд дээр “Эх орныхоо төлөө урсгаж буй бидний цус”, “Ялалт”, “Тонил, үгүй бол биднийг хөнөө” гэх зэрэг үгсийг бичжээ. (AP Photo/Muhammed Muheisen)

2011 оны 4-р сарын 29. Westminster Abbey-д хийсэн гэрлэх ёслолынхоо дараагаар Букингемын ордны тагтан дээр зогсож байгаа ханхүү William болон Кэмбрижийн гүнгийн авхай Catherine нар. (Reuters/Dylan Martinez)

2011 оны 4-р сарын 17. Умард Калифорни, Санфорд хотын хүчтэй хар салхинд сүйтгэгдсэн байдлыг агаараас харуулсан нь. (AP Photo/The News & Observer, Thomas Babb)

2011 оны 4-р сарын 28. Жеоржиа мужийн Трентон хотод Alley хэмээх муурныхаа сагсыг барин уйлж буй Andy Paige гэгч эр. Цөөн хэдэн мууртай байсан Paige-гийн хамгийн сүүлд олдсон муур нь Alley юм. (AP Photo/Chattanooga Times Free Press, Angela Lewis)

2011 оны 5-р сарын 1. АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama болон дэд ерөнхийлөгч Joe Biden нар үндэсний аюулгүй байдлын бусад гишүүдтэй хамт Цагаан ордноос Osama bin Laden-ыг баривчлах явцыг харж байна. Зураг дээр мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Hillary Clinton, Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Robert Gates нар байна. (Reuters/White House/Pete Souza/Handout)

АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama Пакистанд Osama bin Laden-ыг үхсэн тухай албан ёсны мэдэгдлийг хийсний дараа Цагаан ордны өмнө цугларсан хүмүүсийн байдал. (AP Photo / Manuel Balce Ceneta)

2011 оны 5-р сарын 2. Пакистаны Абботтабад хотод байх Осама бин Ладены нуугдаж байсан байшингийн гадуурх хашааны дээр унасан нисдэг тэрэг. (AP Photo/Mohammad Zubair)

2011 оны 4-р сарын 2. Мумбай хотод болсон 2011 оны Коикетийн дэлхийн аваргын тэмцээний сүүлийн шатанд Энэтхэг Шриланкийн хооронд болсон тоглолтонд багтаа ялалт авчирсан тамирчин Mahendra Singh Dhoni. Энэтхэгийн баг 6 онооны зөрүүгээр ялагч болсон юм. (Indranil Mukherjee/AFP/Getty Images)

2011 оны 4-р сарын 14. Либияд жижиг ачааны машин дээр суурилуулсан пуужин хөөргөгчийн дэргэд суугаад тамхи татаж байгаа босогч. (AP Photo / Ben Curtis)

Техасын ой хамгаалах багийнхан МкДоналдын одон орон судлалын төвийн эргэн тойрон дахь ууланд гарсан ойн түймрийг орон орон судлалын төвийг хамрахаас сэргийлж, хариу гал тавьсан байдал. (Frank Cianciolo/McDonald Observatory)

2011 оны 5-р сарын 17. Испаний Мадридад болсон эсэргүүцлийн жагсаалд оролцож байгаа Los Indignados хэмээх байгууллагын эсэргүүцэгчид. (Dominique Faget/AFP/Getty Images)

2011 оны 5-р сарын 20. Мадридын Puerta del Co талбайд эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, улс төрийн систем, хатуу чанга засгийн газрыг эсэргүүцэн жагсаж байгаа эсэргүүцэгчдийн гар. (Pedro Armestre / AFP / Getty Images)

Осама бин Ладены үхсэн байдал. Мэдээж хэрэг энэ зураг хэвлэгдвэл энэ оны хамгийн их дуулиан тарьсан зургуудын нэг болох нь гарцаагүй. Тагнуулын төв газарт Осама бин Ладены үхсэн байгааг харуулсан гурван ч цуврал зураг байгаа гэх мэдээлэл байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Обама шинэ хүчирхийллийн дэгдэлт гарахаас болгоомжилж, эдгээр зургуудыг хэвлүүлэхээс татгалзсан байна. Хэвлэн нийтлэх байгууллага болон хэвлэлийн эрх чөлөөний байгууллагуудын хэвлэн нийтлэх олон арван хүсэлтүүд няцаагдсан юм. (Photographer unknown)

Хоёрдугаар хэсэг.

2011 оны 8-р сарын 5. Вашингтон, Long Beach. Аврагч Doug Knutzen 15 илүү минутын турш усан доор байсан 12 настай хүү Charles “Dale” Ostrander-ыг эрэг рүү авч явна. Зүүн талд аврагч Eddie Mendez явж байна. Хүү амьд үлдэж чадсан төдийгүй суралцаж байсан 7-р ангидаа эргэн орсон байна. (AP Photo/Damian Mulinix/Chinook Observer)

Жонсоны сансар судлалын төвийн цахилгаан соронзон интерференцийн лаборитори дахь Robonaut 2 робот. Энэхүү роботыг НАСА-гийнхан сансарт болон газар дээр даалгавар гүйцэтгэх хүний үйл ажиллагаанд их тус хүргэнэ гэж итгэж байгаа ажээ. (NASA)

2011 оны 5-р сарын 18. Yazoo голын эрэг дээр уснаас хамгаалсан далангийн дунд орших байшин. Миссисипи голын ус нэмэгдсэнээр тус голоос эх авдаг Yazoo голын усны түвшин нэмэгдэж, хавь ойрын зарим хот, фермүүд усанд автсан юм. (Scott Olson / Getty Images)

Израйлийн Majdal Shams тосгоны ойролцоох Израйль-Сирийн хилийн шугамыг давж буй Палестинчууд. Израйлийн хилийн хамгаалагчид тэдний өөдөөс гал нээснээр дор хаяж 12 Палестин хүн амь үрэгджээ. (Jalaa Marey / JINI / Getty Images)

2011 оны 8-р сарын 21. Детройтын ойролцоох агаарын шоуны үзүүлбэр дээр нисэж байгаа нисэх онгоцны далавчин дээгүүр явж, маш адармаатай үзүүлбэр үзүүлсэн өндрийн нислэгийн үзүүлбэр хийгч Todd Green үхэл рүүгээ унаж байгаа нь. (Reuters / David Angell)

2011 оны 5-р сарын 5. Либиягийн Benghazi-гийн боомт дахь бүслэгдсэн хот Misrata-д эргэн ирсэн дүрвэгч. (AP Photo / Rodrigo Abd)

2011 оны 5-р сарын 25. Тайпей дахь Тайваний үндэсний театрын наана Pujie Girls хамтлагийн гишүүн Karen загварын шинэ чиг хандлагын сурталчилгааны зураг авахуулахаар нүүрээрээ доош харан хэвтэж байна. (Reuters / Nicky Loh)

2011 оны 5-р сарын 1. Иемений Sanaa дахь засгийн газрыг эсэргүүцэн жагсагчид. Жагсагчид ерөнхийлөгч Saleh-ыг огцрохыг шаардаж байгаа юм. Жагсагчийн гар дахь ороолтон дээр “Эх орон минь би чамд хайртай” гэж бичжээ. (AP Photo/Muhammed Muheisen)

Дэлхийгээс 330 км-ын зайд оршиж байгаа Олон улсын сансар судлалын төвийн Endeavour хөлөг. Энэхүү гайхалтай зургийг 2011 оны 5-р сарын 23-ны өдөр Soyuz TMA-20 сансрын хөлгийн 27 дахь экспедицийн гишүүн Paolo Nespoli авчээ. (AP Photo / NASA, Paolo Nespoli)

2011 оны 5-р сарын 30. Мексикийн Монтеррей хотод зэвсэглэсэн гэмт этгээдүүд дөрвөн таксины жолооч, нэг эмэгтэйг дэргэдүүр нь машинаар гарахдаа буудан хөнөөсөн бөгөөд гэмт хэргийн газар дээр зогсож байгаа цагдаагийн ажилтан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Мексикт 46,000 орчим хүн дээрэмчдийн гарт амиа алдсан гэсэн тооцоог тус улсын засгийн газар гаргасан байна. (Reuters/Tomas Bravo)

2011 оны 5-р сарын 24. Хар салхинд өртсөн Миссури мужийн Жоплин хотын байдлыг агаараас харуулсан нь. Энэхүү хар салхи хотын эмнэлэг болон бусад олон зуун байшин барилга мөн 116 хүний амь насыг залгиж одсон юм. (AP Photo / Charlie Riedel)

2011 оны 6-р сарын 29. Афганистаны Кабул хотод болсон дайралтын дараагаар Intercontinental зочид буудлаас гарч буй тусгай хүчний цэргүүд. Амиа золиослогчид энэ зочид буудал руу дайралт хийсэн бөгөөд нисдэг тэрэгний тусламжтай 5 цагийн тулааны эцэст НАТО-гийн хүчнийхэн дайрагчдыг устгахдаа 10 хүнийг хөнөөжээ. (Pedro Ugarte/AFP/Getty Images)

2011 оны 6-р сарын 29. Шинэ Мексикийн Лос Аламосын ойролцоох ойн түймрийн утаан дундуур харагдаж буй нарны туяа. Дөрөв хоногийн турш дэгдсэн гал түймрийн аюул цөмийн зэвсгийн лабораторид машид ойртсон ч түймрийг унтрааж чадсан юм. (Reuters / Eric Draper)

2011 оны 6-р сарын 15. Канадын Ванкуверт болсон хоккейн аварга шалгаруулах тэмцээний ялагдлыг дагалдан бий болсон үймээн самууны үеэр цагдаа нарт түлхэгдэн цардмал зам дээр унасан найз бүсгүй Alex Thomas-ыгаа тайвшруулан үнсэж байгаа Scott Jones. (Rich Lam / Getty Images)

2011 оны 6-р сарын 5. Чилийн Puyeue галт уулын дээр дэгдсэн үнсэн баганан дундах цахилгаан. Хэдэн арван жилийн турш унтаа байдалд байсан галт уул дахин сэрсний дүнд асар их хэмжээний үнс нурам тэнгэрт цацагдсан юм. Аргентины хэдэн мянган суугчид үнс нурамнаас дайжин дүрвэсэн байна. (Reuters/Carlos Gutierrez)

2011 оны 7-р сарын 21. Дэлхийн агаар мандлаас гарч буй Атлантис сансрын хөлөг. Энэхүү хөлөг нь хамгийн сүүлийн нислэгээ үйлдсэн нь энэ бөгөөд Флоридад газардсаных нь дараа хэрэгцээнээс хассан юм. Хөлгийн зарим хэсэг үрэгдэн үгүй болж, зарим нь үзэсгэлэнд тавигдаж, олон нийтийн өмнө дэлгэгдсэн байна. (NASA)

2011 оны 7-р сарын 5. Суданы Жуба хотын тусгаар тогтнолын өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалд зогсож байгаа Суданы иргэний чөлөөлөх армийн цэргүүд. 7-р сарын 9-нд Өмнөд Судан тусгаар улс болсноо зарласан нь тус улсыг дэлхийн хамгийн залуу тусгаар тогтносон улс болгосон төдийгүй Нэгдсэн үндэстний 193 дахь гишүүн болсон байна. (Reuters / Goran Tomasevic)

Бразилийн Рио де Жанейрод болсон FIFA World Cup 2014 наадмын бэлтгэлийн урд өдөр Ипанемагийн эрэг дээр хөл бөмбөг тоглож байгаа эрчүүд. (Michael Regan/Getty Images)

2011 оны 7-р сарын 26. Кени улсын Dadaab хотын эмнэлэгт эмчлүүлж буй хоол тэжээлийн дутагдалд орсон 7 сартай Mihag Gedi Farah хүү. Ердөө 3,4 кг жинтэй энэ хүүгийн амьдардаг Сомалийн ган гачигт нэрвэгдсэн газруудад Нэгдсэн үндэстний байгууллага нисэх онгоцоор хоол хүнс хүргүүлэх болсон байна. Энэ нутгууд дахь хэдэн арван мянган хүмүүс Кени, Этиоп зэрэг нутгууд руу тусламж авахаар явцгаажээ. (AP Photo/Schalk van Zuydam)

2011 оны 7-р сарын 23. Кени Сомалийн хил орчмын Ваджи тосгонд хатаж үхсэн үхрийн зургийг iPad-аараа авч байгаа нийгмийн ажилтан. Олон улсын аврах байгууллага Африк тэр дундаа Сомалийг ган гачгаас аврахаар бүх хүчин чадлаараа ажилласан билээ. Африк даяар эхэлсэн өлсгөлөнтэй тэмцэхээр өдөр бүр хүмүүнлэгийн болон дипломат албаны тусламж очиж байв. (Reuters/Barry Malone)

2011 оны 7-р сарын 21. Сомалийн Могадишу дахь эмнэлэгт нас барсан хүүхдийн эргэн тойронд уйлж байгаа эмэгтэйчүүд. (Reuters / Feisal Omar)

2011 оны 7-р сарын 17. Германы Франкфурт хотод болсон FIFA World Cup 2011 наадмын сүүлийн шатанд АНУ-ын багийн эсрэг тоглож ялалт байгуулсан Японы баг тамирчид. (Christof Koepsel / Getty Images)

2011 оны 7-р сарын 19. Энэтхэгийн Пракаш Нагар тосгоны ойн цагдаа руу ирвэс дайрч байна. Энэ ирвэс баригдахаасаа өмнө хэд хэдэн тосгоны иргэд, гурван ойн цагдааг гэмтээсэн юм. (AP Photo)

2011 оны 7-р сарын 1. Грекийн Афин хотноо болсон Special Olympics-ын 25 метрийн сэлэлтэнд ялалт байгуулсан Ирландын тамирчин Сайера Трейт. (Vladimir Rys / Getty Images)

2011 оны 7-р сарын 22. Осло хотын төвд болсон дэлбэрэлтэнд өртөж шархадсан эр. Хүчтэй дэлбэрэлт засгийн газрын барилгыг сүйтгэж, хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн байна. (Reuters / Per Thrana)

2011 оны 7-р сарын 23. Юта арал. Бүтээж хучсан нас барсан хүмүүс. Цагдаагийн хувцас өмссөн амиа золиослогч Норвегийн Ажилчны намын зуны бааз руу дайрч 77 хүнийг бууджээ. (AP Photo/Emilio Morenatti)

2011 оны 7-р сарын 25. Зуны баазад болсон аллага болон дэлбэрэлтэнд өртөж амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Осло хотын City Hall-д цугларсан хүмүүс цэцэг өргөж байна. Anders Breivik Осло хотын төвд бөмбөг дэлбэлж, улс төрийн залуу бүлэглэлийн зуны баазад хийсэн аллагаа хүлээн зөвшөөрсөн ч өөрийгөө буруугүй, муслимын цагаачдаас Европыг аврахын төлөөнөө энэ бүхнийг хийсэн хэмээн зүтгэсээр байсан юм. 11-р сард Breivik сэтгэл мэдрэлийн өвчтэйгээ зарласан ба одоо албадан эмчилгээ хийлгэж байгаа юм. (AP Photo / Emilio Morenatti)

2011 оны 7-р сарын 23. Зүүнээс ерөнхий сайд Jens Stoltenberg Юта арал дээр болсон аллаганаас амьд үлдсэн Норвегийн ажилчны намын тэргүүн Eskila Petersen-ийг тэвэрч байна. (Odd Andersen/AFP/Getty Images)

2011 оны 8-р сарын 6. Польшийн Kostryno Oder-т болсон анхны Festival Woodstock-ын оролцогч дээстэй үсрэлт хийж байна. (Reuters / Pawel Kopczynski)

2011 оны 8-р сарын 8. Лондонгийн Hackney дүүрэгт шатаж байгаа машины дэргэдүүр яваа масктай залуу. Тоттенхам болон Брикстонд эхэлсэн үймээн самуун хэдэн өдрийн турш үргэлжилсэн бөгөөд 29 настай Mark Duggan 8-р сарын 4-нд баривчлагдах зуураа алагджээ. (Peter Macdiarmid / Getty Images)

2011 оны 8-р сарын 7. Үймээн самууны үеэр үсчний газар нь сүйдсэн учир 89 настай Aaron Bayber сүйдсэн зүйлсийнхээ үнэлгээг гаргаж байна. Тэрээр үсчний газарт нь тохиолдсон явдлын тухай интернэтээр зарлаж, хандивын компанит ажил зохион байгуулснаар бизнесээ эргүүлэн сэргээх 25,000 фунтыг олж чадсан байна. (Dan Kitwood / Getty Images)

2011 оны 7-р сарын 16. Өмнөд Солонгосын Сөүл хотод March of whores хэмээн нэрлэсэн эсэргүүцлийн жагсаалд оролцогч. Торонтогийн цагдаагийн газар нэгэн эмэгтэйг завхай байдлаар хувцаслаагүй бол хүчингийн хэргийн хохирогч болохгүй байсан гэсэн мэдэгдлийг хийсний дараагаар 100 орчим эсэргүүцэгч дургүйцлээ илэрхийлсэн байна. (Reuters / Truth Leem)

2011 оны 8-р сарын 23. Либиягийн Триполи хотод босогчид Gaddafi-гийн хөшөөн дээр гишгэж байна. Триполи дахь Gaddafi-гийн хүчний гол бааз хувьсгалт хүчнийхэнд цохигдсон юм. Босогчдын ялгуусан амжилтыг үл харгалзан дарангуйлагч болон түүний цэргүүд бууж өгөхөөс татгалзсан учир нийслэл хотод хүнд тулаан үргэлжилсэн билээ. (AP Photo / Sergey Ponomarev)

2011 оны 8-р сарын 23. Либиягийн Бенгазид Gaddafi-гийн уналтын дараагаар Либиягийн төрийн дуулал эгшиглэх үеэр уйлж буй 62 настай дэлгүүрийн эзэн Hasam Salem Ali. Олон зуун босогчид Gaddafi-гийн захиргаа болон түүний цэргүүдийг бут цохиж, дарангуйлагчийн хөшөөг буулгаж хаясан юм. (AP Photo / Alexandre Meneghini)

2011 оны 8-р сарын 27. Либиягийн Триполи дахь шатсан бие. Энд 150 хүн үхсэн байсны 53 нь шатаагдсан байв. Эдгээр хүмүүсийг Gaddafi-гийн дэглэмийн хохирогчид гэж үзэж байгаа ба босогчид, Gaddafi-гийн цэргүүд, нутгийн оршин суугчид, хоригдлууд бүгд тэсрэх бөмбөг шидэж байсан учир эдгээр шатаж үхсэн хүмүүсийг хэн болохыг ялгаж тогтоох боломжгүй болсон байна. (Daniel Berehulak / Getty Images)

2011 оны 8-р сарын 1. Москвагаас хойш 400 км-ийн алсад байх Селигер нуурын эрэг дээрх Наши хэмээх залуусын байгууллагын зуны баазад зочлон очсон Оросын ерөнхий сайд Владимир Путин хайруулын тавгийг нугалахыг оролдож байгаа нь. (Reuters / Yana Lapikova / RIA Novosti)

2011 оны 8-р сарын 9. Чилийн Сантиагод болсон оюутны бослогын үеэр явж байсан гэрэл зурагчин. Боловсролын шинэчлэлтийг эсэргүүцсэн энэхүү жагсаалд оюутнуудаас гадна багш болон бусад хүмүүс ч оролцжээ. (Reuters / Victor Ruiz Caballero)

2011 оны 8-р сарын 25. Чилийн Сантиагод үүссэн үймээн самуунд оролцогчид ерөнхийлөгчийн ордон руу орохыг завдсан бөгөөд тэднийг хориглосон цагдаа нар руу босогчид лаазтай будаг шиджээ. Босогчид засгийн газрын хатуу төвлөрсөн системийг өөрчлөхийг шаардаж байсан юм. (AP Photo / Victor R. Caivano)

2011 оны 8-р сарын 27. Тахитигийн Tegaupo-гийн эргийн давалгаан дээр гулгаж байгаа Австралийн иргэн Anthony Woolsey.

2011 оны 8-р сарын 19. Йова мужийн Мэйсон-Ситад эзэн John Temilson-ы авсны дэргэд хэвтэж байгаа Hawkeye нэртэй нохой. 35 настай Temilson нь АНУ-ын цэргийн албан хаагч байсан бөгөөд 8-р сарын 6-нд галын шугаманд байгаа нөхөддөө туслахаар нисэж яваад Афганистанд буудуулан унасан нисдэг тэргэнд явсан юм. (AP Photo / KIMT New 3, Shane Delaney)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. watuus

    2011/12/23 at 21:28

    za ireh ond chin delhii suirne geed soliortsgoogood bgaa shdee.

  2. Зочин

    2011/12/23 at 22:43

    dandaaa myy yumnyyd boljde

  3. Зочин

    2011/12/24 at 02:32

    hahaha

  4. bamihhdd

    2011/12/24 at 09:04

    iim umgui l jil bolosoi do

  5. enkule_fires

    2011/12/24 at 09:43

    yu eeee chaaaawaaaas daaaaaa

  6. elrash

    2011/12/24 at 12:56

    cry xiimer sangdchixlaa xexe bvgded n shine jiliin mend xexex o_0

  7. erxem_0505

    2011/12/24 at 15:21

    aimaR yum ix boljeeee

  8. Зочин

    2011/12/24 at 17:03

    Mmm 12 ond buh yum nie bh bolnooojavascript:justReturn()

  9. Rudy212

    2011/12/24 at 23:57

    mmm..

  10. pilguun

    2011/12/25 at 06:32

    dandaa l dain baildaan uhsen hun tsunami har shuurga odoo ireh 2012ond buur iluu zowlon uzeh bhdaa yandaa um maanii badnii hum

  11. bliss03

    2011/12/25 at 15:06

    dandaa muu zuils

  12. SoL0

    2011/12/25 at 17:24

    bas ll ym ym boljee

  13. jerry-man

    2011/12/25 at 19:22

    Goy yumnuud bolson yum bn da

  14. suhee_a

    2011/12/26 at 18:38

    duuren muu muuhai yum sain gd helchih zuil ni howor bndaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *