2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд

0

Хэрэв та үзэх киногоо төлөвлөдөг бол бид танд удахгүй нээлтээ хийх эсвэл DVD-гээр бидний хүртээл болох гэж буй хүн бүрийн хүсэн хүлээж байгаа кинонуудыг танилцуулж байна.

1. Mission: Impossible – Rogue Nation

2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд 4

Жил ирэх тусам Том Круз “Expendables”-ийн жагсаалтанд орох дөхөж байгаа ч удахгүй гарах Биелэгдэшгүй Даалгавар цувралын 5 дахь кино түүний цаг хараахан ирээгүй байгааг харуулж байна. Энэ удаа бидний гол дүр Итан Хант “Синдикат” хэмээх олон улсын алан хядагчдын бүлэглэлийн араас мөшгих болно. Түүний ахлаж явсан багийг CIA тарааж, багийн гишүүдийг удирдлагын салбарууд руу томилсноор Хант ямар ч дэмжлэггүй хоцордог. Ийнхүү аюултай даалгаврыг гүйцэтгэхээр Хант өөрийн хэдэн найзууд болон нууцлаг Ильза Фауст гэгч эмэгтэйтэй хамтарч эхэлнэ. Киноны найруулагчаар Кристофер Маккоури ажилласан байна. Нэмж хэлэхэд трэйлэр дээр гарах Том Крузын онгоцноос зүүгдэж буй хэсэгт ямар ч орлон тоглуулагч эсвэл ногоон дэлгэц ашиглагдаагүй юм шүү.

2. The Man from U.N.C.L.E.

2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд 5

Хүйтэн дайны үед Орос, Америк хоёр улс хамтарч ажиллаж байна гээд төсөөлөөд үз дээ. Уг кинон дээр Америкийн нууц ажилтан Наполеон Соло, Оросын нууц ажилтан Илья Курякинтай хамтран дэлхийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах гэж буй гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх болно. Киног Гай Ричи найруусан ба 60-аад оны энэхүү теле цувралыг сэргээхдээ өмнөх шиг нь үлдээхээ амлаж байгаа юм.

3. Fantastic Four

2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд 6

Марвел, Фокс хоёрын гэрээний дагуу Фокс Гайхамшигт 4 болон Икс Хүмүүсийг ашиглан мөнгө олж чадахгүй бол Марвел өөрийн бүтээлүүдээ татан авах юм. Иймд Фокс Гайхамшигт 4-ийн эхлэлийг ахин шинээр тавилаа. Гэхдээ энэ удаа өмнөхөө бодвол илүү залуу жүжигчдээр баатруудын дүрийг гаргахаар болсон байна: Рид Ричардс-д Майлс Теллер, Сюзан Сторм-д Кейт Мара, Жонни Сторм-д Майкл Жордан, Бен Гримм-д Жэйми Бэлл мөн Виктор вон Дум-д Тоби Кеббел тус тус тоглохоор болов.

4. American Ultra

2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд 7

Холливудад дайн тулаантай, супер баатруудтай кино газар авч байгаа энэ үед жүжигчин Жэсси Айзэнберг гаргаж чадах дүрүүдийнхээ тоог нэмэхээс өөр аргагүй болсон юм. Ингээд уг кинонд, удахгүй гарах “Batman vs Superman” кинонд хороон санаат Лекс Луторын дүрийг бүтээх гэж буй, залуу Айзэнберг хар тамхичны амьдралаар амьдарч буй нууц ажилтанд тоглох болно. Гэхдээ өөрийгөө бэлтгэгдсэн нууц ажилтан гэдгээ мэдэхгүй бөгөөд түүнд тодорхой нэг үг хэлэхэд бүх ой санамж нь эргэн ирдэг байна. Ингээд юунд бэлтгэгдэж, юуг хийж чадахаа мэдсэн залууг ангуучилж эхэлснээр киноны үйл явдал эхэлдэг. Зохиолыг Макс Лэндис бичиж, Ним Нуризад найруулсан байна.

5. Vacation

2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд 8

Бидний баярт дурсамжийг сэргээж өгдөг юм бүхэнд бид дурладаг. Ийм ч учраас Жон Дэйли болон Жонатан Голдстэйн нар 80 оны “Амралт” хэмээх киног ахин бүтээхээр болов. Уг кино нь Расти Гризволд, түүний эхнэр мөн тэдний 2 хүүгийн амралтын талаар юм. Охид бүсгүйчүүдэд сануулахад Крис Хэмсворт бас тоглосон бөгөөд хувцас нь ч улам багассан байгаа.

6. Irrational Man

2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд 9

Вуди Алэн жил бүр л бүтээлийнхээ тоог нэмсээр л. Энэ удаа тэр өөрийн дуртай сэдэв болох нас ахисан эр, залуу охин хоёрын хайр дурлалаар ахин нэг киног гаргаж байна. Нэгэн багш өөрийн сурагчтай учир ургуулах ч энэ нь инээдмийн биш, тэр тусмаа уянгын ч биш, харин сэтгэлзүйн чанартай мөрдлөгийн тухай кино гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. Гол дүрүүдэд Хаокин Финикс болон Эмма Стоун тогложээ.

7. Song of the Sea

2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд 11

Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн төрөлд нэр дэвшсэн энэхүү бүтээл нь яахын аргагүй шилмэл бүтээл мөн юм. Үзэгчдийн сэтгэл хөдлөл дээр тоглосон 2 хэмжээст хүүхэлдэйг Ирландын ардын аман зохиол дээр үндэслэн бүтээжээ. Ирландын лусын дагина гэгдэх домогт амьтан эм хүний дүрд хувилан, хүнтэй гэр бүл зохиож, дараа нь эр нөхрөө үр хүүхдүүдтэй нь үлдээгээд гэнэт алга болдог юмсанжээ. Гэтэл ийм нэгэн гэр бүлд байсан Бена хүү, Сирши охин 2 ээжийнхээ нууцыг мэдсэнээр уг зохиол эхэлнэ. Хүүхэлдэйн явцад сэтгэл эмтрэм мөчүүд нилээдгүй байгаа тул 10-с дээш насныханд л үзэхийг зөвлөж байна.

8. Dark Places

2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд 12

Энэхүү кинонд ээж, эгч хоёр нь өртсөн цуст аллагаас зугтан гарсан эмэгтэйн талаар өгүүлнэ. 25 нас хүртлээ Либби ээж, эгч хоёрыг нь сатанистын мөргөлд явдаг байсан, өөрийнх нь төрсөн ах алсан гэж итгэсээр иржээ. Энэ үнэмшлээс нь болж ахыг нь шоронд суулгасан юм. Нэгэн өдөр түүн дээр ахых нь хэргийг сонирхон мөн залууг буруугүй гэж итгэж байгаа мөрдөгчид ирдэг. Үүнээс болж Либби мартахыг хичээж байсан бүх зүйлсээ санах хэрэгтэй болж үнэн хэрэгтээ юу болсныг мэддэг.

9. The Gift

(L to R) JASON BATEMAN and JOEL EDGERTON star in THE GIFT FACEBOOK.COM/GIFTMOVIE  TWITTER@GIFTMOVIE  INSTAGRAM@GIFTMOVIE  #GIFTMOVIE

Найруулагч нь өөрөө гол дүрд тоглон амжилт олсон кино олон бий. “Бэлэг” хэмээх энэ кино ч мөн тэдний тоонд орох юм. Найруулагчийн тоглосон дүр хамт нэг ангид сурч байсан найзтайгаа учирна. Үүний дараа тэр нэг ангийн найзаа болон түүний эхнэрийг мөшгиж эхэлдэг. 2 найзын хооронд юу болсныг найзых нь эхнэр олж мэдэх хэрэгтэй болсноор бүх зүйл эхэлдэг.

10. Who am I-Kein System ist sicher

2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд 13

Швейцари найруулагч, Герман жүжигчид. Уг бүтээл нь зарим Европ шүүмжлэгчдийнхээр бол Зодооны Клуб-тэй эн дүйцэхүйц болсон аж. Хакерууд өөрсдийн дэггүйтэлдээ халуурч бусдын цахим систем рүү нэвтрэн асуудалд орсноор кино өрнөдөг.

11. Sinister 2

Sinister2_Aug22-4.cr2

Хүмүүс битгий оч гэж байхад очоод муу ёрын сүнсэнд алуулна. Танд иймэрхүү зохиол танил санагдаж байна уу? Тэгвэл энэ кинонд буг чөтгөр, жихүүдэс хүргэм байшин, гөжүүд эцэг эхтэй гэр бүл гээд бүгд байгаагийн дээр гэр бүлээ хөнөөдөг хүүхдүүд нэмэгдсэн байгаа юм. Скотт Дерриксоны “Синистер” киноны 2 дахь цувралыг та бүхэнд танилцуулж байна.

12. Red Army

2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд 2

Хэрэв та хоккейд дуртай, тэр тусмаа Оросын багийг дэмждэг бол энэ киног заавал үзээрэй. Уг кино нь хүйтэн дайны үед байсан Оросын хоккейн багийн тухай баримтат кино юм. Тэдний бэлтгэл, амьдрал, тухайн үеийн Оросын амьдрал, тэдний ялалт, ялагдал мөн тэдэнтэй цаашид юу тохиолдсон талаар гарах болно. Энэхүү кинонд Вячеслав Фетисов, Владислав Третьяк, Скотти Боуман, Анатолий Карпов нар ярилцлага өгсөн юм.

13. Burying the Ex

2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд 14

Хэрэв та үхээд, зомби болж буцаад сэртэл хайртай залуу тань өөр эмэгтэйтэй болчихсон байвал яах байсан бэ? Найруулагч Жо Данте залуучуудад зориулан энэхүү аймшгийн киног толилуулж байна. Гол дүрүүдэд Эшли Грин, Антон Ельчин мөн Александра Даддарио тоглосон байна.

14. Wild Card

2015 оны хамгийн ихээр хүлээгдэж байгаа кинонууд 15

Жэйсон Стэтхэм энэ кинонд бие хамгаалагчийн дүрд тоглодог. Зүгээр ч нэг бие хамгаалагч биш юм, харин казинод өндөр бооцоо тавьж байгаа хүмүүсийг хамгаалдаг бас өөрөө мөрдлөг хийх чадвартай тийм л хамгаалагчид тоглодог. Стэтхэмийн дүр цуутай гангстерын хүчирхийллийн золиос болсон охиныг олно. Ингээд мөрдлөгөтэй хамт киноны үйл явдал ч эхэлдэг.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Banzragch Narantsetseg

    Banzragch Narantsetseg

    2015/08/05 at 17:11

    .

  2. Unknow

    2015/08/05 at 17:19

    10 dugaart bgaa kino gartsan bn shdee 2014 ond garsan bn

  3. Зочин

    2015/08/05 at 18:30

    өсгөлөн тоглоом алга байна

  4. Зочин

    2015/08/05 at 22:23

    song of the sea bs gartsan shvv vzsen yum bn

  5. tuwshee

    2015/08/06 at 08:37

    Сэтгэгдэл *100 жилийн туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 30000 Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан.Бидний хэдэн үеээрээ хамгийн ариун гэж итгэж хүрээлж байсан цуст алуурчин МАН түүний улаан хамгалагчдын идсэн уусан хулгай луйврыг зөвхөн АН сонгуульд ялж байж хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулсан.УИХ-ын бие даагч гишүүд МАН-ынхнаас ялгаагүй, Монгол улсыг зөвхөн АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399

  6. Зочин

    2015/08/07 at 02:53

    За эрдэнэт ээ ирсэн мал минь сонгуулийн сурталчилгаа хийхгүй шүү төвшин гээд нэрээ зөв бич

  7. Зочин

    2015/08/07 at 16:54

    Where is world of warcraft dude?

  8. Зочин

    2015/08/11 at 16:27

    хамгийн их хүлээлттэй кинонууд гэсэн чинь дунд нь star wars eposide 7 байхгүй байдаг, уул нь ёстой хамгийн хамгийн хүлээлт үүсгэж байгаа кинь юмсан

  9. Зочин

    2015/08/13 at 01:15

    Сэтгэгдэл *warcraft xogshdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *