Өндгөөр хийж болох хамгийн амттай 9 хоол

1

Өглөөний хоолыг өндөггүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ өдөр болгон шарсан өндөг иднэ гэдэг уйтгартай байж магадгүй учраас бид танд салахын аргагүй амттай 9 жорыг танилцуулж байна.

1. Шакшука

Энэ хоол нь хойд Африкт үүссэн ч Еврейчүүдийн эх орон болох Израильд хамгийн их нэр хүндтэй хоол юм. Өөр өөр хувилбарууд байдаг ч хийх ерөнхий арга нь ижил юм. Өндгөө улаан лоолийн соусанд шараад бага зэрэг улаан перц, сонгино мөн өөр амтлагч хийнэ. Ингээд л амтархан зооглож болно.

Өндгөөр хийж болох хамгийн амттай 9 хоол 5

2. Фриттата

Итали омлет Фритаттаг бяслаг, ногоо, зайдас мөн махтай бэлтгэдэг. Ингэхдээ эхлээд хайруулын тавган дээр шарж байгаад дараа нь шарах шүүгээнд хийдэг. Неополитаны Фриттатад гоймон ордог бол сонгодог Фритаттад сонгино, пармезан бяслагтай ордог.

Өндгөөр хийж болох хамгийн амттай 9 хоол 8

3. Пашот

Пашот өндөг нь Франц улсын үндэсний зоог юм. “Пашот” хэмээх аргаар хийгддэг болохоор ийнхүү нэрийджээ. Шинэхэн өндгийг хагалж, хэт халуун биш усанд буцалгаснаар доторхи шар нь өтгөн, бага зэрэг шингэн байдалтайгаар үлддэг байна. Ихэнхдээ шарсан талхтай өгдөг хоол юм.

Өндгөөр хийж болох хамгийн амттай 9 хоол 2

4. Орсини

Энэ нь их содон мөн хөдөлмөр шаардсан зоог юм. Өндөгний шарыг цагаанаас нь салгана. Ингэхдээ өндөгний шар тус бүрийг тухайн ясанд нь үлдээгээд цагааныг нь сайтар хутгаж хөөсрүүлэн шарах шүүгээнд хийнэ. Болсон цагааныг гаргасны дараа цөцгийтэй маслотой хутгасан шараа өндөгний цагаан дээрээ тавиад л болох нь тэр. Орсини нь Итали зоог бөгөөд бяслаг, ногоо хоёртой хослуулан иддэг.

Өндгөөр хийж болох хамгийн амттай 9 хоол 3

5. Кокот

Энэхүү амттаныг бэлтгэхдээ орцоо хүн тус бүрт зориулсан жижиг савалгаанд хийнэ. Эхлээд төрөл бүрийн мах, ногоо, мөөгөө хийгээд дээрээс нь өндгөө нэмээд тэгээд шарах шүүгээнд шарж эсвэл жигнэж идэж болно.

Өндгөөр хийж болох хамгийн амттай 9 хоол 1

6. Норвеги омлет

Норвеги жор нь ердийн омлетноос давсалсан загас болон сонгинотой хамт бага зэрэг шарсан өндөгний гайхалтай зохицолоороо ялгагддаг. Скандинавуудад энэ зохицол үнэхээр алдартай, тиймээс тэд өглөөний цайгаа заавал загас өндөгтөй хамт зооголдог гэнэ.

Өндгөөр хийж болох хамгийн амттай 9 хоол 4

7. Тортилья

Испани гал тогооны энэхүү алдартай хоолны үүслийн талаар олон хувилбар байдаг. Нэгэн домогт Наваррийн нэр нь үл мэдэх гэрийн эзэгтэй гэрт нь хонохоор ирсэн генералд омлет хийж өгч байсан гэж гардаг. Тэр эмэгтэй үнэхээр ядуу амьдардаг байсан ба гэрт нь өндөг, төмс, сонгиноос өөр юу ч байгаагүй гэнэ. Байгаа материалаа ашиглан хийсэн хоол нь генералын сэтгэлд нийцсэн учир жорыг армийн тогоочдоо дамжуулан өгчээ.

Өндгөөр хийж болох хамгийн амттай 9 хоол 9

8. Huevos rancheros

Huevos rancheros («уэвос ранчерос» гэж дуудна) нь тосгоны өндөг гэсэн утгатай. Мексикийн үндэсний амт гэх энэ шарсан өндгийг улаан перец, шош, халуун чинжүү нэмж хийдэг юм. Энэ өндгийг эрдэнэ шишийн бинтэй иддэг.

Өндгөөр хийж болох хамгийн амттай 9 хоол 6

9. Тамагояки

Тамагояки омлет нь Япон улсын үндэсний бахархал юм. Үүнийг хийхдээ эхлээд өндгөө хагалаад, дараа нь элсэн чихэр, цуу, давс (өөр хольц нэмж болно) орсон шөлтэй холино. Хольцоо хэд хэдэн удаа эргүүлэн шарах хэрэгтэй. Ихэнхдээ омлетын дотор янз бүрийн юм хийж ороож иддэг.

Өндгөөр хийж болох хамгийн амттай 9 хоол 7

20
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/01 at 12:36

    Сэтгэгдэл *yaj hiidgiin be

  2. Зочин

    2015/08/01 at 15:37

    Сэтгэгдэл *hiideg arguud n bhku bolhor yaj hiidgin zohioh yum bnlda kkk

  3. Зочин

    2015/08/01 at 23:44

    Хийх аргыг нь Youtube.com-оос л хараач дээ!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *