Та iPhone утасны дараах 15 боломжийг мэдэх үү?

0

iPhone, iPhone, iPhone… Дэлхийн гар утас хэрэглэгчдийн дийлэнхийнх нь дуртай энэ ухаалаг гар утас үнэхээр гоёмсог бөгөөд энгийн загвар, интерфэйстэй гэдэгтэй маргах хүн цөөн. Шинэ загвар бүрээрээ улам бүр хайр татах энэхүү ухаалаг гар утасны хэрэглэгч олон ч түүнд нуугдаж байгаа нууцуудыг тайлсан нь цөөн байж мэднэ. Дараах 15 зүйлийг ч мөн iPhone-оор хийж болно гэдгийг мэдэхгүй хүн олон бизээ.

1. Тооны оронд үсгээр Passcode хийж болно

Settings > General > Passcode Lock > Turn off Simple Passcode дарааллаар орж идэвхжүүлэлт хийхэд QWERTY самбар бүхий шинэ нууц үг хийх цонх гарч ирнэ.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 2

2. Siri и-мэйлийг чинь танд уншиж өгнө

Зүгээр л ‘и-мэйлийг минь унш’ гэж хэлэхэд л Siri танд хэнээс, хэзээ, ямар шинэ мэйл ирснийг хэлж өгнө. Түүгээр ч зогсохгүй захиаг чинь бүрэн бүтнээр нь уншиж өгнө. Түүнчлэн тодорхой нэг мэйл эсвэл хамгийн сүүлд ирсэн мэйлийг уншуулж болно.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 3

3. Мессежнийхээ цагийг харах

Бичсэн бичвэр дээрээ дараад зүүн тийш чирэхэд тухайн мессэж ирсэн болон илгээсэн цагийг харж болно.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 3

4. Дээгүүр чинь ямар онгоц нисэж байгааг мэдэх

“What Wolfram what flights are overhead.” гэсэн асуултынхаа хариуд та толгой дээгүүр чинь яг одоо ямар онгоцнууд нисэж байгааг мэдэж болно.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 1

5. Бичсэн мессежээ бүгдийг нь арилгах эсвэл дахин сэргээхийн тулд зүгээр л сэгсэр

Олон үгтэй мессежээ арилгах нь тийм ч таатай зүйл биш. Гэхдээ үүнийг хялбараар хийж болно. Утсаа сэгсрэхэд л “Undo Typing” сонголт гарч ирэх бол дахин сэгсрэхэд “Redo Typing” хийх боломжтой болно.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 4

6. Илүү дэлгэрэнгүй хуанли

Гар утсаа хэвтээ байрлалаар барихад л гүйцээ.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 5

7. Үсгээ томруулах бол Shift товчлуурыг хоёр товш

Нэг үсэг бичээд л shift дарах хэрэггүй болно. Хэрвээ энэ ажиллахгүй бол Settings > General > Keyboard дарааллаар орж Caps Lock-ыг асаа.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 5

8. Тэгш ус болгон ашигла

Compass апп руу орж, зүүн тийш чир.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 6

9. In-App Purchase-ыг унтраах

Candy Crush гэх мэт тоглоомнууд байнга л In-App Purchase-ыг санал болгож байдаг. Үүнийг Settings > General > Restrictions -> Enable Restrictions гэж ороод In-App Purchases-ыг идэвхгүй болго.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 6

10. Богино хугацаанд олон давтамжтай Burst photos зураг авах

Зураг авах товчлуурыг дарж хэсэг барихад автоматаар burst mode руу шилжинэ. Энэ цуврал зургийг авснаар та төгс зургийг сонгож болно.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 7

11. Урт зураас

Тоонуудын захад байрлах зураастай товчлуурыг дарж хэсэг барихад урт богино янз бүрийн зурааснуудын сонголт гарч ирнэ.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 7

12. Дууны товчлуураар зураг авах

Дуу чангалах товчлуураар зураг авна.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 8

13. Apple чихэвчээ ашиглах

Чихэвчний голын товчлуурыг дарахад зураг авна.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 8

14. Чичиргээ тохируулах

Өөрийн гэсэн өвөрмөц чичиргээг утсандаа тохируулахад Settings > Sounds > Ringtone > Vibration > Create New Vibration сонголтоор орж сонгоно.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 8

15. Airplane Mode = Илүү хурдан цэнэглэлт

Утсаа гялс цэнэглэмээр байгаа бол Airplane Mode-ыг асаа.

iPhone гар утсаар хийж болдог 15 зүйл 9

1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Бямбацогт Нямжав

    Бямбацогт Нямжав

    2015/08/01 at 16:20

    .

  2. Зочин

    2015/08/02 at 10:53

    Bayarlalaa

  3. Зочин2222

    2015/08/08 at 19:23

    Сэтгэгдэл * баярлалаа хэрэгтэй мэдээлэл байлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *