Үр хөврөлийн үе шатууд

4

Зурагчин Леннарт Нильсон үр тогтохоос төрөх хүртлэх үр хөврөлийн хувьслын зургийг авахын тулд амьдралынхаа 10 жилийг зарцуулжээ.

Нильсон 1965 онд LIFE сэтгүүл дээр хүний үр хөврөлийн 16 хуудас зургийг нийтэлснээр олон улсад танигджээ. Эдгээр зурагнууд үдалгүй Stern, Paris Match, The Sunday Times болон бусад сэтгүүл дээр нийтлэгдэж зурагчин Леннарт Нильсон дэлхий даяр танигдсан байна.

Нильсон бага байхаасаа л микроскоп, фотоаппаратанд сонирхолтой байсан ба тэрээр хүний биеийн гайхамшгийг эсийн түвшинд дэлхий дахинд харуулахыг хүсдэг байжээ. Нильсонд 1957 онд үр хөврөлийн зургийг авах боломж олдож байсан ч зурагнууд нь олон нийтэд харуулахад хангалтттай сайн эффекттэй байгаагүй юм.

Нарийн нягт, гойд сайхан зураг авахын тулд түүнд цитоскоп (давсгийг дотроос нь хардаг эмнэлгийн төхөөрөмж) тусалсан юм. Нильсон төхөөрөмжинд гэрэл дамжуулагч болон камераа бэхлэн тогтоогоод умай доторхи үр хөврөлийн мянгаад зураг авчээ.

Леннарт Нильсоны чадварлаг гар гайхамшгийг бүтээсэн юм: дэлхий даяар хүн хэрхэн өсч хөгждөгийг харуулсан юм.

Эр бэлгийн эс өндгөн эс рүү умайн гуурсан хоолойгоор явж байна.

Үр хөврөлийн үе шатууд 22

Өндгөн эс

Үр хөврөлийн үе шатууд 23

Хувь тавилангийн учрал

Үр хөврөлийн үе шатууд 1

Эцгийн 200 сая эр бэлгийн эсний нэг нь л өндгөн эсний гадаргууг нэвтлэн орно

Үр хөврөлийн үе шатууд 16

Эр бэлгийн эсийг зүссэн байдал. Толгой хэсэгт бүх генийн мэдээлэл агуулагдаж байгаа

Үр хөврөлийн үе шатууд 19

Долоо хоногийн дараагаас үр хөврөл умайн гуурсан хоолойгоор доош гулган умайд наалдана

Үр хөврөлийн үе шатууд 10

Дахиад нэг долоо хоногийн дараа үр хөврөл умайн салсавчинд бэхлэгдэнэ

Үр хөврөлийн үе шатууд 12

Үр хөврөлийн хөгжлийн 12 дахь хоног. Энэ саарал эд бол ирээдүйн тархи юм

Үр хөврөлийн үе шатууд 17

18 дахь хоногоос үр хөврөлийн зүрх цохилж эхэлнэ

Үр хөврөлийн үе шатууд 15

Үр тогтсоноос хойш 28 дахь өдөр

Үр хөврөлийн үе шатууд 20

5 долоо хоног, 9мм урт, аль хэдийн ам, хамар, нүдний нүх бий болж эхэлнэ

Үр хөврөлийн үе шатууд 21

40 хоног. Үр хөврөлийн гадна талын эсүүд умайн хөвсгөр гадаргуугаас бүрэлдэж ихэс бий болно

Үр хөврөлийн үе шатууд 2

8 долоо хоног

Үр хөврөлийн үе шатууд 3

10 долоо хоног. Зовхи нь аль хэдийнээ хагас нээгдсэн байна. Хэд хоногийн дотор бүрэн бүрэлдэх болно

Үр хөврөлийн үе шатууд 4

10 долоо хоног. Хүүхэд орчин тойронтойгоо танилцахын тулд гараа ашиглаж эхэлнэ

Үр хөврөлийн үе шатууд 5

16 долоо хоног

Үр хөврөлийн үе шатууд 14

Нимгэн арьсны цаанаас цусны судаснууд харагдана

Үр хөврөлийн үе шатууд 13

18 долоо хоног. Үр хөврөл гадаад орчны дуу чимээг хүлээн авдаг болно

Үр хөврөлийн үе шатууд 6

19 долоо хоног

Үр хөврөлийн үе шатууд 9

20 долоо хоног. 20см-ийн өндөртэй. Толгойн дээр үс ургаж эхэлнэ

Үр хөврөлийн үе шатууд 11

24 долоо хоног

Үр хөврөлийн үе шатууд 7

6 сар

Үр хөврөлийн үе шатууд 18

36 долоо хоног. 1 сарын дараа хүүхэд хорвоод мэндэлнэ

Үр хөврөлийн үе шатууд 8

1965 онд Нильсоны «A Child is Born» хэмээх зурагт ном гарч хэдхэн хоногт борлогдож дууссан байна. Энэ ном маш их хэмжээгээр хэвлэгдсэн ба одоо болтол түүхэн дэх хамгийн шилдэг борлуулалттай номнуудын нэг болсон юм.

Анагаах ухааны зургийн пионер Леннарт Нильсон өдгөө 91 настай. Тэрээр одоо болтол шинжлэх ухаан, гэрэл зургаараа ажиллаж байгаа.

 

154
ГоёГоё
21
ХөөрхөнХөөрхөн
12
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/02 at 14:58

    medee taalagdlaa

  2. tsetsget

    2017/11/10 at 13:38

    37-38 honogt bvrhvvl halis vvseed yah be

  3. tsetsget

    2017/11/10 at 13:40

    37-38 honogt bvrhvvl halis vvseed yah be 1huurah bvrhewch halis
    2tselmeg hails vvsne
    3 uurgiin shingesh geh yma tailbaaraad heleed ogoovh

  4. Гэрэлээ

    2018/02/12 at 12:17

    ysn huulhun um be, amid organizm, baigaliin zohitsoldolgoo gej gaihamshigtai ❤️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *