Jaguar Land Rover-ыг ухаалаг утасны аппликейшнаар жолоодно

0

Шинэ систем нь жолооч нар ухаалаг утасны аппликейшны тусламжтайгаар өөрийнхөө машиныг хянахаас гадна машин өөрөө 180 хэм эргэх үйлдлийг гүйцэтгэнэ.

Jaguar Land Rover-ын танилцуулж буй хоёр цоо шинэ технологи нь ирээдүйд автомат машиныг бий болгох ажээ.

Ухаалаг утасны аппликейшнаар Jaguar Land Rover-ыг жолоодно 1

Нэг систем нь жолооч нар ухаалаг утасны тусламжтайгаар машинаа гаднаас нь удирдахад зориулагдсан. Хөдөө орон нутгийн туулахад бэрх эсвэл аюултай зам, мөн хотын түгжирсэн зам зэргийг 4 км/цагийн хурдтайгаар 10 метрийн зайнаас удирдан жолоодох юм.

Шинэ аппликейшныг Range Rover Sport машин дээр амжилттай туршиж үзсэн бөгөөд машины ухаалаг түлхүүрийг танилцуулах хэрэгтэй ажээ. Jaguar Land Rover-ын мэдээллэж буйгаар, шинэ технологийг улам сайжруулж машиныг дуут командаар жолоодох буюу машин автоматаар таны хэлсэн командыг биелүүлэхээр ажиллаж байна гэжээ.

Ухаалаг утасны аппликейшнаар Jaguar Land Rover-ыг жолоодно 2

Үүнээс гадна, Range Rover Sport машин нь автоматаар 180 градус эргэх боломжтой болжээ. Энэхүү системийг мухар зам, ачаалал ихтэй машины зогсоол зэрэгт туршиж үзсэн бөгөөд жолоочийн оролцоогүйгээр манёвр хийж даалгаврыг гүйцэтгэж чадсан байна.

Систем нь машины эргэн тойрны орчинг жолоочид мэдээллэж, 180 градуст аюулгүй эргэх нөхцлийг хангаж өгнө. Жолооч хариу өгсний дараа машин манёвр гүйцэтгэнэ.

Ухаалаг утасны аппликейшнаар Jaguar Land Rover-ыг жолоодно 3

Jaguar Land Rover-ын Судалгаа, технологийн газрын захирал Wolfgang Epple хэлэхдээ: “Зай завсаргүй тавьсан машины зогсоолоос гарах гэж олон жолооч нарыг бухимдуулдаг. Алсын удирдлагатай бие дааж манёвр хийх машинтай болсноор машин жолоодох стрессийг өчүүхэн ч гэсэн нимгэлэхээс гадна замын хөдөлгөөний аюулгүйн байдалд ч сайнаар нөлөөлнө” гэжээ.

Мөн шинэ технологийг ашигласнаар машин өөрөө өөрийгөө удирдахаас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдал, машин жолоодоход тааламжтай байх болно. Ижил датчик, систем нь автомат машин өөрийгөө удирдахад зөв шийдвэр гаргахад нөлөөлж осол гарахаас урьдчилан сэргийлэхэд нөлөөлнө. Автомат машины технологи нь элдэв тэнэг үйлдэл хийхгүй гэдгийг зохион бүтээгчид баталж байгаа ажээ.

Ухаалаг утасны аппликейшнаар Jaguar Land Rover-ыг жолоодно 4

Jaguar Land Rover бусад машин үйлдвэрлэгчдийн адил бүрэн автомат машин гаргахаар ажиллаж байгаа бөгөөд автомат машин нь зам голохгүй, хот хөдөөгийн замтай, замгүй газраар явна, иймд машины датчикийн хүчин чадал гол түлхүүр болж өгнө гэж үзэж байна.

Автомат машинд суурилуулах датчикийн систем нь радар, Lidar, камер, ультрасоник болон гэрлийн технологиор бүрэн тоноглогдсон байх ажээ.

Ухаалаг утасны аппликейшнаар Jaguar Land Rover-ыг жолоодно 5

Ухаалаг утасны аппликейшнаар Jaguar Land Rover-ыг жолоодно 6

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. А. Мөнхцолмон

    А. Мөнхцолмон

    2015/07/30 at 14:16

  2. Зочин

    2015/07/30 at 14:27

    1 l udur hackduulj zavaarsan ym bolnodo

  3. Зочин

    2015/07/30 at 16:30

    goy yma iim ym olj awyaa gereesee udirdaad suuj bhd boloo ym bnshde heh

  4. Зочинdsfdf

    2015/07/31 at 02:56

    Сэтгэгдэл *dfd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *