2015 оны шилдэг 5 файл сэргээх үнэгүй программууд

0

Санамсаргүйгээр Delete товчлуур дарах эсвэл хэн нэгэн зориудаар таны үнэ цэнэтэй мэдээллийг устгах цаашлаад программын ‘хортон шавьж’ систем рүү халдсанаас хатуу диск гамшигт өртдөг. Гэхдээ “Яагаад? Яагаад надад ийм зүйл зохиолдох ёстой гэж?” хэмээн үс толгойгоо үгтээн зулгааж, орилж хашхирахын оронд устгагдсан мэдээллийг эргүүлэн сэргээхийг оролдсон нь дээр. Харин үүний тулд маш сайн сэргээгч программууд хэрэгтэй. Дараах 5 recovery software нь 2015 оны хамгийн шилдэг үнэгүй файл сэргээх программууд юм.

Программыг татаж авахыг хүсвэл нэр эсвэл зураг дээр нь дарна уу.

Undelete 360

Дижитал камер, USB гэх мэт олон төрлийн төхөөрөмжөөс устсан файлыг сэргээх энэ программ нь recovery хийхээс өмнө файлуудыг тоймлон харах боломжийг олгодог. Бусад файл сэргээх үнэгүй программуудтай харьцуулахад саяхан устгасан файлуудыг маш сайн сэргээдэг ба DOC, HTML, AVI, MP3, JPEG, JPG, PNG, GIF гэх мэт өргөн хүрээтэй файлуудыг сэргээх чадвартай.

2015 оны шилдэг 5 файл сэргээх үнэгүй программууд 1

Pandora Recovery

Хамгийн найдвартай файл сэргээгч үнэгүй программуудын нэг энэ программ нь устгагдсан файлуудыг сэргээхийн өмнө тоймлон харах түүнчлэн архивлагдсан, нуусан, шифрлэгдсэн, шахсан файлуудыг сэргээдэг. Гэхдээ уг программын файл илрүүлэх систем нь тийм ч найдвартай биш бөгөөд цаашид улам сайжруулах шаардлагатай юм.

2015 оны шилдэг 5 файл сэргээх үнэгүй программууд 2

PhotoRec

Гарцаагүй шилдэг үнэгүй файл сэргээгч программуудын нэг PhotoRec нь дижитал камернаас эхлээд хатуу диск хүртэл олон төрлийн төхөөрөмжөөс файл сэргээдэг хүчирхэг программ гэдгээрээ олон хэрэглэгчийн тааллыг хүлээдэг. Microsoft Windows, Linux, Mac OS X гэх мэт бараг бүх платформуудыг дэмжиж ажилладаг уг программ нь 440 гаруй өөр формат бүхий файлуудыг сэргээдэг. Гэхдээ энэ нь файл сэргээх ажлыг анх удаа хийж байгаа хүмүүст төдийлэн тохиромжтой биш юм.

2015 оны шилдэг 5 файл сэргээх үнэгүй программууд 4

TestDisk

TestDisk-ийг шилдэг үнэгүй файл сэргээгч программуудын жагсаалтанд багтаахгүй байх аргагүй юм. Эхлэн суралцагчид болон мэргэжилтнүүдийн аль алинд тохирох энэ программ Microsoft Windows, Mac OS X гэх мэт бүх томоохон платформуудыг дэмжиж ажилладаг ба FAT, exFAT, NTFS and ext2 файлын системээс устгагдсан файлуудыг найдвартай сэргээдэг.

2015 оны шилдэг 5 файл сэргээх үнэгүй программууд 3

Recuva

Шилдэг үнэгүй файл сэргээгч программуудын жагсаалтын тэргүүнд Piriform-ын Recuva-г бичигдэж байгаад гайхах хүн цөөн. Recuva нь өнөөдөр боломжтой байгаа хамгийн найдвартай, хамгийн өрсөлдөхүйц үнэгүй файл сэргээгч программ гэдэг нь маргашгүй зүйл юм.

2015 оны шилдэг 5 файл сэргээх үнэгүй программууд 5

5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. jeck

    2015/07/29 at 16:14

    Сэтгэгдэл *ene chin harin heregtei ed bna shuu tataj abaad uzej tarnaa kk

  2. Зочин

    2015/07/29 at 17:08

    хэхэ вирусээ сэргээчихвэл ях вээ хэхэ

  3. gyu

    2017/01/26 at 08:52

    sergesen file pic office ajillahgui ymaa yahuu

  4. Daima

    2018/11/07 at 20:38

    ed nar chn Game data urgon hureetei tom fileuudig sergeej chadadgui bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *