Facebook зураг хуваалцах “Moments” aппликейшнаа танилцууллаа

0

Аялал зугаалгаар явж байгаа найзуудыгаа авсан зургаа хуваалцаасай гэж та хүсдэг үү эсвэл та өөрөө зугаалж явахдаа дарсан зургуудаа найзууддаа хуваалцмаар санагддаг уу? Зурагчин найзыгаа зургаа Facebook дээр байршуулахдаа tag хийхийг хүсдэг үү? Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байна.

Найз нарын дунд зургаа хуваалцах бие даасан аппликейшныг Facebook саяхан танилцуулжээ. Энэхүү мэдээг Facebook-ийн албан ёсны мэдээний сувгаар Will Ruben (бүтээгдэхүүний менежер) хийсэн байна.

Facebook зураг хуваалцах "Moments" шинэ aппликейшнаа танилцууллаа 1

Moments аппликейшн нь тухайн зураг дээр байгаа бүх хүмүүст зургийг хүргэнэ. Мөн таны утсан дээр байгаа зургуудыг нүүр царайг таних технологийг ашиглах зарчмаар Moments ажиллана. Ойр дотны найз нартаа сонголтоор зургаа илгээж болохоос гадна, найз нар чинь мөн адил тантай дуртай үедээ зургаа амархан хуваалцах боломжтой болно. Найзууд дундын хуТаны хүссэн зураг болгон танд байх боломжтой боллоо л гэсэн үг юм.

Moments таны хуваалцсан бүх зургийг хадгалах бөгөөд зурагнуудаас тусгайлан хайлт хийхэд ч хялбар байх болно. Moments нүүр царайгаар таних технологийн тусламжтайгаар зураг дээр байгаа найзыг чинь танд маш амархан олж өгнө. Facebook-ийн мэдээллэснээр энэхүү аппликейшн нь Facebook-ийн tag-лах технологитой адил зарчмаар ажиллаж байгаа гэжээ.

Moments мөн таны хувийн зургийг Facebook, Instagram-аар бусадтай хуваалцах сонголттой юм. Аппликейшныг 6-р сарын 15-нд Америкт танилцуулсан бөгөөд дэлхийн бусад орнуудад удахгүй танилцуулах гэж байгаа юм байна.

Facebook зураг хуваалцах "Moments" шинэ aппликейшнаа танилцууллаа 1

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *