Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт

1

Хэвлэлийн салбар уналтанд ороод байгаа гэхэд хүмүүс гайхахгүй биз ээ. Гэсэн хэдий ч дижитал технологийн эрин үед ч уншлага давамгайлсаар байгаа юм. 21-р зуунд уншлага ямар чухалыг харуулах 12 баримтыг танд дэлгэж байна.

1. Өнгөрсөн жил 4 хүний тутмын 1 нь огт ном уншаагүй байна

Өнгөрсөн 12 сарын турш 4 том хүний нэг нь ганц ч ном уншаагүй гэсэн судалгааг 2007 AP-Ipsos poll-оос гаргажээ. Эмэгтэйчүүд болон нас тогтсон хүмүүс илүү ном уншдаг, тэд ихэвчлэн шашин шүтлэг, хүүрнэсэн өгүүллэгийг сонирхон уншсан байна.

Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт 1

2. 8-р ангийн сурагчдын дөнгөж 36 хувь нь мэргэжлийн уншигч

Энэхүү үзүүлэлт нь 2011 оныхоос сайжирсан үзүүлэлт гэж Nation’s Report Card-аас мэдээллээ. “Мэргэжлийн” гэдгийг тайлбарлахдаа “сурагчид үзэж буй хичээлтэй холбоотойгоор уншиж буй зүйлээ хэрхэн ойлгож, дүн шинжилгээ хийж байгааг хэлнэ” гэжээ.

Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт 2

3. 93 сая Америк буюу томчуудын 43 хувь нь бичиг үсэг тайлагдсаны 2-р зэрэгт тооцогджээ

Энэхүү үзүүлэлт нь 1992 оны үзүүлэлтээс сайжирсан гэж 2002 National Assessment of Adult Literacy (NAAL – Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдсан байдлын үндэсний үнэлгээ)-с мэдээллэж байгаа юм. “Бичиг үсэг тайлагдагсдын тоо”-г кафенд цэс унших, асуулга бөглөх зэрэг байдлаар дүгнэжээ. Харин сонин гарчиглах юм уу, эмийн заавар зэргийг уншигчдын тоонд өөрчлөлт ороогүйг дурьдсан байна.

Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт 3

4. Бичиг үсэг муу тайлагдсан хүмүүсийн жилийн өрхийн орлого 20,000 доллараас доогуур

Энэ нь бичиг үсэг бүрэн тайлагдсан хүмүүс өндөр цалинтай ажил хийдэг гэсэн үг бол бичиг үсэг дутуу тайлагдсан хүмүүс хар бор ажил хийдэгтэй холбоотой ажээ.

Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт 4

5. 1,4 сая Америк хоригдлуудын 56 хувь нь бичиг үсэг тайлагдсаны 2 дугаар зэрэгт тооцогджээ

Дөнгөж 3 хувь нь л бичиг үсэг бүрэн тайлагджээ. 2 дугаар зэрэг бол доод үзүүлэлт юм.

Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт 5

6. 8 наснаас хойш ном унших сонирхол нь буурдаг

Scholastic-ийн судалгаагаар хүүхэд томрох тусмаа ном унших сонирхол нь буурдаг аж, томрох тусам сонирхох өөр бусад зүйлс нь нэмэгддэгтэй холбоотой байна.

Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт 6

7. Сонгосон салбарынхаа талаар өдөрт 1 цаг уншиж судлаад байхад 7 жилийн дараа олон улсын хэмжээний мэргэжилтэн болно

Энэ үгийг Earl Nightingale хэлжээ.

Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт 7

8. Ажил олгогч нар шинээр ажил хүсэгчдийн бичиг үсэг тайлагдсан байдлыг ихээр анхаарах болжээ

The National Endowment for the Arts-ын судалгаагаар их дээд сургууль болон коллеж төгсөгчдийн бичгийн боловсрол ажил олгогчдын шаардлагыг хангахгүй байна гэж судалгаагаар гарчээ.

Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт 8

9. Уншигчид соёл урлаг болон нийгмийн амьдралыг баяжуулдаг

Ном уншдаг хүмүүс ном уншдаггүй хүмүүсийг бодвол илүү их музей үзэж, тоглолт сонирхож өөрсдийн соёл урлагийн амьдралыг баяжуулдаг нь NEA-гийн судалгаагаар тогтоогджээ.

Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт 9

10. Уншигчид сайн иргэд байдаг

Ном уншдаг хүмүүс сайн дурын ажилд өргөнөөр оролцдог байна.

Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт 10

11. Уран зохиол унших нь бусдыг ойлгоход тусалдаг

Буффалогийн Их сургуулийн судалгаагаар “аливаа уран зохиол нь бодит хүний амьдралаас сэдэвлэн зохиосон байдагтай холбоотой” тул ийнхүү дүгнэлтэнд хүрсэн гэжээ

Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт 11

12. Ном унших нь таныг тачаангуй болгоно

Оюуны чадамж бол эмэгтэй хүний бас нэгэн дур булаам чанар мөн бөгөөд ном уншсанаар оюуны чадамжаа дээшлүүлнэ гэдгийг Northwestern Их сургуулийн судалгаагаар баталжээ.

Уншлагатай холбоотой сонирхолтой 12 баримт 12

6
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/27 at 00:42

    хангалттай сайн уншиж чаддаггүй бичиг үсэг, уншлагын чадвар муутай нөхдийг 2-р зэрэг гэсийн байлгүй дээ хө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *