Ид амжилтынхаа үед нас барсан одууд

2

Олон авьяаслаг одууд бидний энэ цаг үед амьдардаг боловч харамсалтай нь зарим нь зорилгодоо хүрэхээсээ өмнө үгүй болдог ажээ. Хэрэв тэд амьд байсан бол өдийд ямар байх байсан бол гэж эргэцүүлэн бодож үзэхэд их сонирхолтой санагдах болно. Тэд одоо бидэнтэй хамт байхгүй ч тэдний бүтээл бидний сэтгэлд үүрд үлдэнэ.

1. Aaliyah Dana Haughton

1990-ээд оны эршүүд охин. Түүний гаргасан дуунууд амжилт авчирч, кино ертөнцийн од болж дөнгөж эхлээд байсан үе. Онгоцны ослоос болж нас барахдаа тэрээр дөнгөж 22 настай байлаа.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 1

2. Heath Ledger

Түүний 1990-2000 оны хооронд тоглосон кинонууд түүнийг алдартай болгожээ. 2008 онд тоглосон The Dark Knight кино нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг юм. Тэрээр 28 насандаа хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас баржээ.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 2

3. Otis Redding

Түүнийг манай цаг үеийн хамгийн агуу дуучин гэж үздэг байсан юм. Түүний хамгийн алдартай дуунууд бол Try a little tenderness, Sittin on the dock of the bay. Тэрээр 26 насандаа харамсалтайгаар насан эцэслэсэн байдаг.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 3

4. Tupac Shakur

Хип хопын ертөнцийн анхдагч тэрээр дуулахаас гадна Poetic Justice, Juice and Above the rim кинонуудад тоглоод амжжээ. Машин жолоодож байхдаа буудуулж нас барсан.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 4

5. Christopher Wallace (B.I.G)

Алдарт B.I.G нь мөн л хип хоп ертөнцийн анхдагчдын нэг байсан. Машин барьж яваад буудуулан 24 насандаа нас барсан. Tupac Shakur-ийг нас барснаас 6 сарын дараа алагджээ.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 5

6. Lee Thompson Young

Түүнийг The Famous Jett Jackson-д дүр бүтээснээр нь бид мэдэх билээ. Түүний хамгийн сүүлийн дэлгэцийн бүтээл бол Rizzoli & Isles. Тэрээр 29 насандаа амиа хорложээ.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 6

7. Selena

Тэрээр Тежано хөгжмийн хатан хаан, хамгийн их эрэлт хэрэгцээтэй Латин гаралтай дуучин бүсгүй байсан юм. Түүний фен клубын ерөнхийлөгч Yolanda Saldivar нь дуучны мөнгийг шамшигдуулж байгааг илрүүлсний дараа Saldivar дуучныг буудан хороожээ. Энэ үед тэрээр дөнгөж 23 настай байжээ.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 7

8. Brandon Lee

Тэрээр тулааны урлагийн алдарт од Bruce Lee-гийн хүү байлаа. “The crow” киноны зураг авалтын үеэр санаандгүй буудуулснаас болж 28 насандаа нас баржээ.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 8

9. Ashleigh Aston Moore

“Now and then” киноны од хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж 26 насандаа таалал төгсчээ.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 9

10. Justin Pierce

“Kids”, “Roach in next Friday” киноны од 25 насандаа амиа хорложээ.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 10

11. River Phoenix

Stand by me киноны Chris Chambers-ийн дүрийг бүтээсэн тэрээр 23 насандаа зүрхний шигдээс болж нас барсан байна.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 11

12. Judith Barsi

Jaws: The revenge киноны од маань амьд ахуйдаа All dogs go to Heaven, The land before Time зэрэг хүүхэлдэйн кинонуудад дуу оруулж байлаа. Түүнийг дөнгөж 10-хан настай байхад аав нь түүнийг ээжтэй нь хамт хороочихоод эцэст нь өөрийнхөө амийг хорлосон.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 12

13. J.Madison Wright Morris

Grace under fire цувралд тоглосон тэрээр 21 насандаа зүрхний шигдээсээр нас баржээ. Тэрээр бал сараасаа дөнгөж ирээд байсан юм.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 13

14. Heather O’Rourke

Poltergeist, Happy days кинонуудад дүрээ үлдээсэн тэрээр 12 насандаа зүрх нь зогсож нас барсан байна.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 14

15. Freddie Prinze

Chico and the man цувралын од, хошин шогийн жүжигчин тэрээр 22 насандаа амиа хорложээ. Түүний аав бас алдартай жүжигчин байжээ.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 15

16. James Dean

Rebel without an cause, East of Eden кинонд тоглосон кино жүжигчин, поп дуучин тэрээр хурдны машин жолоодох дуртай байжээ. Тэрээр 24 насандаа автын ослоор өөд болсон.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 16

17. Buddy Holly

1950-иад оны үеийн Рок-н-роллын од 22 насандаа онгоцны ослоор нас баржээ.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 17

18. Brittany Murphy

Clueless телевизийн шоу болон тоглосон олон кинонуудаараа алдартай тэрээр 32 насандаа хатгалгаа өвчнөөр насан эцэслэжээ.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 18

19. Michelle Thomas

Хэрэв та Family matters киног үзэж өссөн бол та Michelle-ийг сайн мэдэх байх. Тэрээр захирангуй найз охины дүрийг бүтээдэг шүү дээ. Ходоодны хавдраар 30 насандаа нас баржээ.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 19

20. Simone Battle

Охидын G.R.L хамтлагийн гишүүн, 2011 оны The X factor нэвтрүүлгийн ялагч тэрээр 25 насандаа өөрийгөө хороожээ.

Ид амжилтынхаа үед нас барсан одууд 20

73
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/25 at 11:28

    Heath Ledger odiid amid baisan bolch :(

  2. ЗочинХүрлээ

    2015/07/25 at 11:48

    Сэтгэгдэл *2pac жинхэнэ домог бас Курт Кобайн Виктор Цой гээд байнаа байна

  3. Зочин

    2015/07/25 at 11:51

    biggie tupac anhdagch bol bishee altan uyeiin toloolol gevel iluu zohih baih

  4. Зочин

    2015/07/25 at 15:19

    Сэтгэгдэл *bruce lee bish gej uu

  5. Зочин

    2015/07/25 at 15:22

    Paul Walker

  6. Зочин

    2015/07/25 at 16:32

    Paul walker dutuu bndaa

  7. unen

    2015/07/25 at 23:41

    2pac 20 jiliin umnu hip hop-iin hugjliig tulgasan

  8. Зочин

    2015/07/26 at 00:15

    chris paul bhgui bn od bsandaa uugam

  9. Зочин

    2016/01/04 at 04:21

    Курт кобайн ч бас гранж рокыг үндэслэгч шүүдэ

  10. Зочин

    2017/04/12 at 17:33

    Paul walker , Christina grimmie

  11. Зочин

    2017/04/12 at 17:34

    Paul walker Christina grimmie

  12. aamka

    2017/04/12 at 21:30

    kurt cobain

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *