Британий Glastonbury фестивалийн зургууд [122 зураг]

0

Британий Glastonbury фестивалийн зургууд [122 зураг]


Английн Pilton сууринд жил бүр зохион байгуулагддаг Glastonbury хэмээх фестиваль нь орчин үеийн хөгжим мөн бүжиг, инээдмийн жүжиг, театр, цирк, кабаре болон бусад төрлийн гүйцэтгэх урлагийн томоохон фестиваль юм. 1970-аад оны эхээр Somerset мужийн фермер Michael Eavis-ын анхлан зохион байгуулж, хөтлөн явуулснаар уламжлал болон зохиогдох болсон тус фестивалийн хэмжээ жил ирэх бүр улам бүр өргөжин тэлсээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон байна. Гурав эсвэл дөрөв хоногийн турш гадаа талбайд явагдах фестивалийн үеэр фестивальд оролцогчид майхан болон гэр чиргүүл гэх мэт байршлын хэрэгслүүдэд байрладаг.Иймд цаг агаарын байдал онцгой ач холбогдолтой байдаг аж. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэх болсон фестивальд одоо 150,000 орчим хүмүүс оролцдог болсон нь аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл, ус болон цахилгааны хангамж гэх мэт дэд бүтцийн асуудлыг маш өргөн хүрээнд шийдэх шаардлагыг бий болгосон байна. Харин фестивалийг амжилттай зохион байгуулахад туслагчид болон бие бүрэлдэхүүний олонх нь сайн дурынхан байдаг байна. Фестивалийн энэ жилийн арга хэмжээ Glastonbury Festival 2011 нэртэйгээр 2011 оны 6-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд болж өнгөрсөн ба фестивалийн тасалбарын худалдаа 2010 оны 10-р сарын 3-ны өдрийн өглөөний 9 цагаас эхэлж, ердөө дөрөвхөн цагийн дотор зарагдаж дуусчээ. Фестивальд Английн альтернатив рок хамтлаг Coldplay оролцох тухайгаа 2-р сарын 15-нд мэдэгдсэн бол маргааш нь фестивалийг үндэслэгч Michael Eavis-ын бага охин Emily Eavis Америкийн R&B дуучин Beyoncе оролцохыг мэдэгдэж, 24-нд нь Ирландын рок хамтлаг U2 фестивальд оролцох болсноо албан ёсоор дуулгасан байна. Албан ёсоор мэдэгдэл хийгээгүй хоёр алдартай хамтлаг фестивальд хүрэлцэн ирсэн хүмүүсийг баярлуулахаар гарч ирсэн нь Английн альтернатив рок хамтлагууд болох Radiohead болон Pulp хамтлагууд байжээ. Энэ жилийн фестивалийн үеэр нилээд бороотой, газар маш шавартай байсан ч фестиваль амжилттай болж өнгөрсөн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. BupyC

    2011/07/14 at 13:38

    Woooo aimer aimer

  2. Зочин

    2011/07/14 at 13:49

    найс, монголдоо нэг иймэрхүү юм зохион байгуулбал

  3. jerry-man

    2011/07/14 at 13:56

    w0w

  4. lapez

    2011/07/14 at 13:59

    WooooW

  5. SoL0

    2011/07/14 at 14:09

    goy ai

  6. Suiton

    2011/07/14 at 15:09

    crazy2

  7. coralqq

    2011/07/14 at 17:29

    ямар гоё юм бэээ, очиж үзэх юмсаааааан :-o

  8. from_xvdree

    2011/07/14 at 17:50

    xaxa ystoi nazgai ym boldiin bn doo

  9. Зочин

    2011/07/14 at 20:46

    Play time udku bollooshde. Hamgiin goy ni ene festivald goy goy aldartai hamtlag duuchid irdeg ni l goy yum bn

  10. Crunch

    2011/07/14 at 22:02

    nice2

  11. tuulaixan

    2011/07/14 at 22:20

    WoooooooooooooooooooooW

  12. BA3

    2011/07/14 at 22:24

    taalagdaj bn shu

  13. Зочин

    2011/07/15 at 10:05

    Glasto goy haragdaj bna shuu. Neeh tiim aldartai humuus ih irdegui sh, 5,6 han l bdgiin, Pyramid deer.

  14. InprezA

    2011/07/15 at 10:24

    goe yumaa

  15. TheLibertines

    2011/07/15 at 19:18

    Amid ywsnih neg ene festival-g ochod uzchhimsaan manai Playtime heze iim boldog bolnodoo

  16. Зочин

    2011/07/22 at 12:04

    tom york bugjnii ezentei tustei bolood baihiim daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *