Дэлхийн хоёрдугаар дайны үеийн өр өвтгөм фото зургууд [53 зураг]

1

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай, хамгийн олон хүний амийг авч одсон дайн бол Дэлхийн хоёрдугаар дайн байдаг. Ганцхан хүний хүсэл сонирхлоор үүссэн энэ дайн 70 сая хүний амийг залгисан бөгөөд энэхүү дайны тухай өгүүлсэн олон мянган бүтээл, туурвил байдаг. Энд бид Дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэрэл зургийн багцыг нийтэлсэн байгаа ба өндөр чанар бүхий энэхүү гайхалтай зургууд тухайн цаг үеийн өр өвдөм нөхцөл байдлыг харуулснаараа онцлог юм. Хэдэн арван жилийн тэртээ үлдэж хоцорсон эмгэнэлт цаг үеийн түүхийн харгуйгаар гэрэл зургийн ертөнцөөр дамжуулан аялаарай.

[ XopoM.com ] фото

 

1. The Литвийн хоёрдугаар зэргийн хамгаалагч нарын хамгаалалтанд байгаа хүлэгдэж аргамжигдсан еврей нар. 1941.

[ XopoM.com ] фото

 

2. The Литвийн “бие хамгаалах” дагалдагч нарын хамгаалалтан доор яваа еврей эмэгтэйчүүд, хүүхдүүд. 1941. Литви, СССР.

[ XopoM.com ] фото

 

3. Siauliai хотын еврей оршин суугчдын буудуулахаар илгээгдэхийн өмнөх дүр төрх. 1941 оны 7-р сар, Литви, СССР.

[ XopoM.com ] фото

4. Vinnytsia хот дахь хамгийн сүүлийн еврейг цаазлах гэж буй агшныг харуулсан алдартай гэрэл зураг. Энэхүү цаазыг Германы Einsatzgruppen буюу SS-ийн хагас цэрэгжсэн үхлийн багийн офицер гүйцэтгэсэн бөгөөд тэрээр еврейчүүдийг толгой дараалан хүйс тэмтрэх даалгавар авсан байжээ. Энэхүү зурагны гарчиг дотор талдаа бичигдсэн байдаг байна.
Vinnytsia хотыг Герман цэргүүд 1941 оны 7-р сарын 19-нд эзэлж авсан ба хотод амьдардаг еврей нар дүрвэн зугтахаар төлөвлөгдсөн байв. Yлдэж хоцорсон ганц нэг нь ядуусын хороололд хоригдож байжээ. 1941 оны 7-р сарын 28-нд хотод байсан 146 еврейг буудан хөнөөсөн байна. 8-р сард ч хомроглон хөнөөх явдал үргэлжилсээр байсан ба 1941 оны 9-р сарын 22 гэхэд Vinnytsia хотын ядуусын хороололд хоригдож байсан олонх хоригдол алагдсан байжээ (28.000 орчим хүн). Германы булаан эзлэгч эрх мэдэлтнүүдэд хэрэгтэй байсан учир гар урчууд, техникчид зэрэг ажилчдыг л амьд үлдээж байсан байна.

 

[ XopoM.com ] фото

5. Auschwitz руу илгээгдэж буй словак еврейчүүд. 1942 оны 3-р сар, Poprad галт тэрэгний буудал, Словак.

 

[ XopoM.com ] фото

6. Auschwitz дахь багш нар.

 

[ XopoM.com ] фото

7. Варшавын ядуусын хороолол дахь еврей багш нар.

 

[ XopoM.com ] фото

8. SS-ийн цэргүүд Варшавын ядуусын хороололд хоригдож байгаа еврей нарын цувааг харгалзаж байгаа нь. Yймээний дараах Варшавын ядуусын хорооллын устгал.
Энэ зургийг 1943 оны 5-р сард Нацист намын гишүүн, SS-ийн цэргийн командлагч Heinrich Himmler-т өргөн барьсан нацистын SS Jürgen Stroop-ын илтгэлд хавсаргасан байжээ. “Хоргодох байрнаас хүчээр гаргаж байгаа нь” гэсэн герман гарчиг бүхий энэ зураг Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хамгийн алдартай зургуудын нэг юм.

 

[ XopoM.com ] фото

9. Еврей партизан, гэрэл зурагчин Faye Schulman болон Зөвлөлтийн партизануудын ойд авахуулсан зураг. Faye Schulman 1919 оны 11-р сарын 28-нд Польшид нэгэн өнөр өтгөн гэр бүлд төрсөн бөгөөд 1942 оны 8-р сарын 14-ний өдөр Германууд Lenin хэмээх ядуусын хороололд 1850 еврейг хөнөөсний дотор түүний эцэг эх, эгч, дүү нар нь байжээ. Тэдний гараас ердөө 26 хүн амь гарсны нэг нь Faye байсан юм. Дараа нь тэрээр ой руу зугтаж, партизануудын бүлэгтэй нэгдсэн бөгөөд тэрхүү бүлэг нь голцуу Зөвлөлтийн оргодол хоригдлуудаас бүрдэж байсан байна.

 

[ XopoM.com ] фото

10. Улаан армийн хоригдлуудын жагсаал. 1941.
Зургийн гарчигт өгүүлэхдээ: “Олзлогдсон Зөвлөлтийн армийн цэргүүдийн дунд зогсож байгаа энэ эмэгтэй сүүлчийнхээ сумыг дуустал гутамшигтайгаар эсэргүүцэн тэмцэж байсан” гэсэн байжээ.

 

[ XopoM.com ] фото

11. A Германы цэргүүд зүсээ хувиргасан хоёр Зөвлөлтийн цэргийг барьжээ. 1941 оны 9-р сар, Киев, Украйнь.

 

[ XopoM.com ] фото

12. Зөвлөлтийн хоригдлуудыг Киевийн гудамжнуудад хөнөөсөн юм. Тэдний нэг нь бүстэй цамц, нөгөө нэг нь дотуур өмдтэйгээ байгааг харж болно. Тэд бүгд хөл нүцгэнээс гадна хөл нүцгэн явсны улмаас хөл нь бохирдсон байна. Мөн царай нь туйлдаж ядарсан шинжтэй ажээ. Тухайн цаг үеийн гэрчүүд хоригдлуудыг Киевийн гудамжаар авч явахдаа явж чадахгүй болсныг нь буудан хороож байсан тухай өгүүлдэг.
Энэхүү зургийг Киевийн уналтын дараах 10 хоногт Германы дайны гэрэл зурагчин Johannes Hele авсан байна.

 

[ XopoM.com ] фото

13. Зөвлөлтийн хоригдлууд SS-ийн эрчүүдийн хяналтан доор Babi Yar-т буудуулсан нэгнийгээ элсээр булдаг байжээ. Энэхүү зургийг Киевийн уналтын дараах 10 хоногт Johannes Hele авсан бөгөөд Babi Yar бол Киев хотын умард захад орших том гуу жалга юм. Энэ газар Германы хүчинд автсан энгийн иргэд болон хоригдлуудыг бөөн бөөнөөр нь хомроглон хөнөөдөг байсан газар гэдгээрээ алдартай юм. Энд Павловын сэтгэцийн эмнэлгийн 752 өвчтөн, дор хаяж 40.000 еврей хүмүүс, Pinsk хотын цэргийн хөлөг онгоцны зогсоолын 100 орчим далайчин, баривчлагдсан партизанууд, улс төрийн ажилчид, ардын дотоод хэргийн яамны гишүүд, Украйний үндэсний үзэлтнүүдийн байгууллагын 621 гишүүн, дор хаяж 5 цыгануудын хуаран хүйс тэмтрүүлсэн байна. Янз бүрийн тооцоогоор бол 1941-1943 оны хооронд Babi Yar-т 70.000-200.000 хүн алагдсан гэсэн тооцоо байдаг байна. Ёроолоороо мод, бут болон элсээр хагас бүрхэгдсэн энэ газарт амиа алдсан хоригдлуудын зарим нь энгийн иргэний хувцас өмссөн байжээ. Магадгүй тэд хувцсаа сольсноор оргох боломжтой гэж үзэж байсан байх, гэвч тэд бүгд илчлэгдсэн байна. Гууны ирмэг дагууд SS-ийн хамгаалагчид мөрөндөө винтов буу үүрч, бүсэндээ дуулгаа зүүгээд зогсож байгааг харж болно.

 

[ XopoM.com ] фото

14. Vyazma хотын ойролцоо олзлогдсон Зөвлөлтийн цэргүүд. 1941 оны 10-р сар.

 

[ XopoM.com ] фото

15. A Олзлогдсон Зөвлөлтийн хурандаа. Barvenkovsky муж.
1942 оны 5-р сарын сүүлээр Зөвлөлтийн 6 болон 57-р арми Barvenkovo-гийн ойролцоо дайсанд олзлогдсон ба амжилтгүй болсон дайралтын улмаас Улаан Армийн 170.000 орчим цэрэг, офицерууд алагдаж, хоригджээ.

 

[ XopoM.com ] фото

16. A Германы комиссарууд болон коммунистуудыг зааж буй хоригдол цэрэг.

 

[ XopoM.com ] фото

17. Хуаран дахь Улаан армийн хоригдлууд.

 

[ XopoM.com ] фото

18. Зөвлөлтийн хоригдлууд. Зургийн төвд байгаа хоёр нь шархадсан байна.

 

[ XopoM.com ] фото

19. A Герман хамгаалагч “амьд тоглоом”-оор зугаацахаар нохойгоо суллан тавьжээ.

 

[ XopoM.com ] фото

20. Хүнд хүчир хөдөлмөрийнхөө завсарлагаагаар амарч байгаа Зөвлөлт хоригдлууд. 1943, Германы Upper Silesia муж.

 

[ XopoM.com ] фото

21. Өвлийн хүйтэнд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа Зөвлөлтийн хоригдлууд.

 

[ XopoM.com ] фото

22. Олзлогдсон дэслэгч генерал Влассов нь Оросын чөлөөлөх армийн ирээдүйн тэргүүн байсан юм. Тэрээр 1942 оны 8-р сард хоригдол болсон ба түүнийг хурандаа Lindemann байцааж байжээ.

 

[ XopoM.com ] фото

23. Герман дахь Зөвлөлтийн хоригдлууд болон Германы офицерууд. Тэсрээгүй бөмбөгнүүдийг саармагжуулж байна.

 

[ XopoM.com ] фото

24. A АНУ-ын цэргүүд Buchenwald хуаранг Германуудын гараас бүрэн чөлөөлсний дараа Зөвлөлтийн хоригдол хоригдлуудыг зэрлэг балмадаар зоддог байсан хуучин хамгаалагчийг заан харуулж байна. 14.04.1945.

 

[ XopoM.com ] фото

25. АНУ-ын армийн эмч сүрьеэ өвчтэй албадан хөдөлмөр эрхэлж байсан ажилчныг үзэж байна. Тэрээр Германы Dortmund хотод нүүрсний уурхайд ажиллаж байсан байна. 30.04.1945.

 

[ XopoM.com ] фото

26. A Хөнөөгдсөн эхийнхээ дэргэд буй орос хүүхэд. Беларус дахь иргэдэд зориулсан төвлөрсөн хуаран. 1944 оны 3-р сар.

 

[ XopoM.com ] фото

27. Auschwitz-ын төвлөрсөн хуарангаас чөлөөлөгдсөн хүүхдүүд. 1945 оны 1-р сар.

 

[ XopoM.com ] фото

28. Олзлогдсон Герман цэргүүд. Ленинград, 1942.

 

[ XopoM.com ] фото

29. Wehrmacht хэмээгдэх нацистын германы зэвсэглэсэн хүчнийхэн болон SS-ийнхнээс олзолсон франц цэргүүд Францын чөлөөлөх хүчний 2-р хуягт дивизийн командлагч, генерал Leclerc-ийн өмнө зогсож байгаа нь. Тэд сүртэйгээс гадна маш увайгүй загнаж байсан байна. Генерал Leclerc тэднийг урвагчид хэмээн дуудаж, “Өөр хэн нэгний дүрэмт хувцас өмссөнөөрөө та нар өөрсдийгөө франц хүн гэж нэрлэж болно гэж үү?” хэмээхэд тэдний нэг нь “Чи өөрєє ч бас хэн нэгэн америкийн дүрэмт хувцсыг өмссөн байна” гэж хариулсан нь (тус дивизийг америкчууд хувцас хэрэгслээр хангасан байжээ) Leclerc-ийн уурыг хүргэж, бүгдийг нь буудан хороох тушаал өгсөн байна.

 

[ XopoM.com ] фото

30. Германы дайны хоригдлууд хоолонд дугаарлан зогсож байна. Францын өмнөд хэсэг. 1944 оны 9-р сар.

 

[ XopoM.com ] фото

31. Германы хоригдлууд Majdanek хэмээх Германы нацистын төвлөрсөн хуаран руу алхаж байгаа нь. Тэд газарт хэвтэн үлдсэн хоригдлууд болон чандарлах зуухнууд руу харж байна. Польшийн Lublin хот. 1944.

 

[ XopoM.com ] фото

32. Зөвлөлтийн баривчилгаанаас эргэн ирж буй герман хоригдлууд. Германчууд Friedland хуаранд эргэн ирж байгаа нь. 1955. Герман.

 

[ XopoM.com ] фото

33. Америкийн 3-р армийн цэрэг цагдаагийн хамгаалалтанд орсон “Hitler Youth”-ын олзлогдсон залуу цэргүүд. Эдгээр залуус 1944 оны 12-р сард Ardennes дахь ажиллагааны үеэр баривчлагдсан бөгөөд энэ зургийг 1945 оны 1-р сарын 7-нд авчээ.

 

[ XopoM.com ] фото

34. A Hitler Youth-ийн нисэх онгоц эсэргүүцэгч, 15 настай Hans Georg Henke-гийн зураг. Түүнийг Америкийн 9-р армийн цэргүүд Германы Giessen хотод баривчилсан байна. 29.03.1945.

 

[ XopoM.com ] фото

35. Америкийн 3-р армийнхны баривчилсан Hitler Youth-ийн 14 настай цэргүүд. 1945 оны 4-р сар. Германы Hessen мужийн Berstadt.

 

[ XopoM.com ] фото

36. Laubane хотод Adolf Hitler өөрийн Hitler Youth-ийн залуу гишүүдийг Reich Chancellery шагналаар шагнаж байна. Энэ бол түүний хамгийн сүүлийн зургуудын нэг юм. Зургийн төвд Silesia мужийн унаган залуу иргэд зогсож байгаа нь энэ бөгөөд баруун гараасаа хоёр дахь нь 12 настай Alfred Czech, гурав дахь нь 16 настай Wilhelm Hubner юм. Зургийг Германы улс төрч, Гитлерийн хамгийн ойрын туслах Dr. Goebbels гэгч хүн авчээ. 23.03.1945.

 

[ XopoM.com ] фото

37. Adolf Hitler өөрийн Hitler Youth-ийн залуу гишүүдийг шагнаж байна.

 

[ XopoM.com ] фото

38. A Гранат хөөргөх төхөөрөмжөөр зэвсэглэсэн Hitler Youth-ийн гишүүн хөвгүүн. “Гуравдугаар Reich’ийн хамгийн сүүлчийн итгэл найдвар”.

 

[ XopoM.com ] фото

39. Түрүүч Francis Daggett 15 настай Герман цэргийн хамт. Германы Kronach хот. 27.04.1945.

 

[ XopoM.com ] фото

40. A Берлиний гудамжин дахь хоригдлуудын цуваа. Нүүрний эгнээнд “Германы сүүлчийн итгэл найдвар”, гэгдсэн Hitler Youth-ийн хөвгүүд мөн Volkssturm буюу Германы ардын журамт цэргүүд. 1945 оны 5-р сар.

 

[ XopoM.com ] фото

41. Герман цэргүүдийн гутлыг цэвэрлэж буй орос хүүхдүүд. Беларусь, Bialystok. 1942 оны 11-р сар.

 

[ XopoM.com ] фото

42. 13 настай скаут, партизан Fyodor Moshchev. Зургийг авсан хүн зургандаа – “Герман винтов барьсан жаал хүү” гэсэн нэр өгсөн байжээ. Магадгүй энэ бууны бөгсийг тайрсан байгаа нь жаал хүүд барихад хялбар болгох үүднээс биз. 1942 оны 10-р сар.

 

[ XopoM.com ] фото

43. Явган цэргийн батальоны командлагч хошууч Romanenko (төвд) залуу скаут, түрүүч Vitya Zhavoronok-т цэргийн хэрэг явдлын талаар яриа хийж байгаа нь. 1941 онд Vitya партизаны хэсэгт нэгдсэн бөгөөд 1943 онд тэрээр Улаан армид сайн дураараа элссэн юм. Түүний фашистуудтай тулалдах дайнд гаргасан зүтгэлийг нь үнэлж Улаан одоор шагнасан байна. Югослав. 1944 оны 10-р сар.

 

[ XopoM.com ] фото

44. Залуу партизан Peter Gurko. Pskov-Novgorod партизаны бүс. 1942.

 

[ XopoM.com ] фото

45. Партизаны бүлгийн ахлагч залуу партизаныг эр зоригийн одонгоор шагнаж байна. 1942.

 

[ XopoM.com ] фото

46. Зөвлөлтийн залуу партизан Nickolai Lubich өвлийн ойд германы 9 мм-ийн MP-38 маркын буу барин зогсож байна. Nikolai Lubich дайнаас амьд үлдэж, нас өндөр болтлоо амьдарсан юм. 1943.

 

[ XopoM.com ] фото

47. 15 настай скаут, партизан Misha Petrov 9 мм-ийн MP-38 маркын герман буу барин зогсож байна. Тэрээр Wehrmacht-ийн цэргүүдийн бүсийг бүсэлж, гутландаа RGD-33 тэсрэх бөмбөг хийжээ. Беларусь, 1943.

 

[ XopoM.com ] фото

48. Volodya Tarnovsky найзуудынхаа хамт, Берлин. 1945 оны 5-р сар.

 

[ XopoM.com ] фото

49. Volodya Tarnovsky Берлинд найз нарын хамт.

 

[ XopoM.com ] фото

50. Reichstag-ын баганан дээр гарын үсгээ зурж буй Volodya Tarnovsky. Тэрээр “Seversky Donets – Berlin “, гэж бичээд гарын үсгээ тавьсан бөгөөд мөн л тухайн үеийн цэрэг асан түүний ах түүнд тусалж байна.

 

[ XopoM.com ] фото

51. Цэргийн хорооны хүү.

 

[ XopoM.com ] фото

52. Түрүүч Vaynshenker болон түрүүч William Topps нар тусгай зориулалтын 169-р агаарын баазын цэргийн хорооны хүүтэй хамт. 10 настай энэ хүүгийн нэр тодорхойгүй бөгөөд тэрээр туслах техникч хийдэг байжээ Украйн. 1944.

 

[ XopoM.com ] фото

53. ЗХУ-ын баатар, хошууч Yakov Antonov Германы нисгэгч нараар хүрээлүүлэн зогсож байгаа нь энэ бөгөөд тэрээр мэргэжил нэгтнүүдээ анхааралтай сонсож байна. Энэ яриа мэргэжлийн хүрээнийх гэдэг нь харваас илт ажээ. 25.08.1942.

 

9
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

33 Сэтгэгдэл

  1. jaagii_cs

    2011/06/21 at 10:55

    Uu aimar

  2. tmra

    2011/06/21 at 11:00

    :(

  3. Suiton

    2011/06/21 at 11:27

    air2

  4. Зочин

    2011/06/21 at 11:29

    suuliin zurgiin oilgosongui

  5. Crunch

    2011/06/21 at 11:38

    yooy delhiin 3r dain l bitgii garaisai daa

  6. erxem_0505

    2011/06/21 at 11:45

    aimshigtai ain kakaz

  7. Зочин

    2011/06/21 at 11:47

    air 2 chihshig gomo te chi

  8. Зочин

    2011/06/21 at 11:53

    Орчуулга нь үнэн хэрэг алгаа. Тайлбарыг нь бараг Англиар нь тавьсан бол илүү ойлгомжтой байсан байх.

  9. ganaa_link

    2011/06/21 at 12:11

    delhiin 3r dain gj IRAKiin dain yum bishuu. Ih hun ami uregdsen shu de. III dain gj heleh n zuitei bh

  10. baysaaaa4

    2011/06/21 at 12:18

    eheh zarim neg ni vneheer orovdoltoi…………………

  11. tuulaixan

    2011/06/21 at 12:36

    энэ мэдээ чинь эль дээр нийтлэгдэж байсан биздээ

  12. Donjman

    2011/06/21 at 12:41

    yaay dain gej…

  13. jerry-man

    2011/06/21 at 12:55

    air2

  14. Зочин

    2011/06/21 at 13:24

    Сүүлийн зураган дээр бгаа хүн олзонд бгаа бгаа ба нисэх хүчний баас дээр олзний нэсгэгчид огнгоч өгөөд ороосдоо бүрэн зэвсгэлсэн онготсоор хөөж сөнөөдөг бсан юм. Энэ хүн амьд үлдсэн ч харамсалтай тэр Оросдоо уравгч гэсэн тодтотголтойгоор буудуулсан юм. Тамаас зугсан минь гэж ном хүртэл бичсэн бдийн энэ хүн!

  15. exo

    2011/06/21 at 14:21

    Duuussan bna shuu dee.. Huurhii ter EVREI chuud :)

  16. Зочин

    2011/06/21 at 15:12

  17. mdolgoon

    2011/06/21 at 15:29

    SAD

  18. ononbaatar

    2011/06/21 at 15:35

    xexe

  19. Flying_khiimori

    2011/06/21 at 17:08

    ee hurhii

  20. SoL0

    2011/06/21 at 18:35

    ee hoorhii

  21. Зочин

    2011/06/21 at 22:50

    nice zurguud bna

  22. Зочин

    2011/06/22 at 21:53

    delhiin 4 r dain garwal humuus chuluu modoor baildana gesen unen bhaa 3 r dain garwal delhii sonon gesen shuuu

  23. shiji_batuka

    2011/06/23 at 00:40

    tsereg l bolson yum hoino doo huurhiis. adilhan aaviin huuhduud

  24. jerry04

    2011/06/23 at 14:02

    ter horigdoj baisan huuhduudiig haraad samsaa sharhirlaa

  25. Зочин

    2011/06/24 at 18:57

    xaxa yamar goy yumbe ZIEG HEIL MAIN FURER

  26. tuulaixan

    2011/06/25 at 15:25

    Нэг мэдээгээ хэдэн удаа нийтлэдэг юм

  27. bayaraa_kkk2011

    2011/07/05 at 16:04

    зүгээр л аймааааар өөр юу ч гэхэв дээ

  28. bayaraa_kkk2011

    2011/07/05 at 16:09

    зүгээр л аймааааар өөр юу ч гэхэв дээ

  29. Зочин

    2011/07/13 at 23:55

    2011 7 sariin 13 nd aimshig dahij iim ym bitgii dohioldog selenge dulaan haan syk.mn

  30. Зочин

    2016/05/03 at 17:29

    үзэх

  31. Зочин

    2016/05/03 at 17:29

    үзэх

  32. Зочин

    2016/05/03 at 17:29

    үзэх

  33. зочин

    2016/10/23 at 17:48

    тайлбарууд нь нил алдаа дээрээс нь шал буруу орчуулсан юу тавьсан мал вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *