Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин

2

Орчин үеийн анагаах ухаан маш хурдацтай хөгжиж буй шинжлэх ухаан бөгөөд олон өвчнийг анагааж чадаж байна. Гэсэн хэдий ч одоог хүртэл учрыг нь олж чадахгүй өвчин анагаах ухааны салбарынхны толгойн өвчин болсоор байгаа билээ.

Нэгэн сайхан өдөр нууц нь тайлагдахгүй байгаа өвчний учир олдоно гэж найдацгааж суухаас өөр яах билээ.

1. Нойрсох өвчин

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 1

1990 оны үед энэ өвчин маш хурдацтайгаар тархаж айдас төрүүлж байв. Анхны шинж тэмдэг нь хий юм харах, маш их нойр хүрч, эцэс сүүлдээ унтаа байдалд шилждэг. Өнгөц харахад хүн нойрсож байгаа мэт боловч бүрэн ухаантай хэвтэж байдаг байна. Бие нь нозоорч, нүдэнд хий юм үзэгдэх эсвэл давхардаж харагдах, биеийн болон сэтгэл зүйн сааталд орсон байдаг ажээ.

Ихэнх өвчтөнүүд өвчлөлийн энэ үе шатыг давж чадалгүй нас бардаг, хэрвээ давж чадвал үхэн үхтлээ сэтгэцийн өөрчлөлттэй болдог байна. 1915-1926 онуудад энэхүү өвчлөлийн тархалт маш их байжээ.

Үүнээс хойш энэ өвчлөлийн тохиолдол гараагүй ч, бие даасан адил төстэй өвчлөл гарсан байна. Өвчин үүсгэгчийн илрүүлэх ажиллагаа амжилтгүй байсан хэдий ч вирусын гаралтай, вирустай тэмцэх дархлааны хариу үйлчлэл мэдрэлд нөлөөлж байгааг тогтоож чаджээ.

2. Марбург вирус

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 2

Германы хотын нэрээс гаралтай уг вирус анх Марбург хотод 1967 онд дэгджээ. Чичрэг үүсгэх, толгой, булчин өвдөхөөс гадна цус алдана. Сармагчнаас хүнд халддаг вирус нь Эбола вирустэй төстэй юм.

3. Хүүхдийн гэнэтийн үхлийн хам шинж

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 4

1 сартайгаас 1 настай хүүхдэд тохиолддог энэхүү хам шинж нь гаднах шинжээрээ эрүүл хүүхдийн амьсгал гэнэт зогсдог. Задлан шинжилгээгээр шалтгааныг нь одоо болтол тодорхойлж чадаагүй байгаа юм.

“Бүүвэйлэгч дэх үхэл” өвчин ямар нэгэн шинж илэрдэггүй, хүүхэд нойрондоо л нас барна, түүний шалтгааныг ч олж тогтоож чадаагүй байна. Зарим судлаачид хүүхдийн гэнэтийн үхлийн хам шинжийг тусад нь авч үзэж болохгүй гэж үзэж байгаа юм.

4. Уснаас үүдэлтэй өвчин

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 3

Усны харшил гэж хэлж болох энэ өвчин ямар ч хэмтэй усанд хүрэхэд бие нь загатнах, арьс нь улайх зэрэг харшлын шинж тэмдгүүд илэрдэг.

5. Үхрийн галзуу хам шинж

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 5

Эвэрт бод мал тусдаг үхрийн галзуу хам шинж өвчин нь тархины үйл ажиллагаа алдагдаж галзуурдаг өвчин юм.

6. Крейтцфельдта-Якоб өвчин

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 7

Уг өвчнийг судалж байсан Герман эмч нарын нэрээр нэрлэжээ. Бид үхрийн галзуу өвчний тухай дурдсан бөгөөд галзуугаар өвчилсөн малын бүтээгдэхүүн хэрэглэсэн хүн өвчин тусах магадлалтай. Хэрвээ тусвал хүний тархи гэмтэж, бусад эд эрхтэнээ удирдах чадамжгүй болсоор эцэс сүүлдээ үхэлд хүргэх аж.

7. Куру өвчин

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 6

Куру – өвчин нь галзуу үхрийн хам шинж өвчлөлтэй төстэй. Гэхдээ өнөөдрийн байдлаар Куру өвчин нь Шинэ Гвинейн өндөр уулсын хэсэгт амьдардаг овгуудад тархах нь багасч байгаа юм. Өмнө нь, галзуу өвчин туссан мал, амьтны тархийг ганнибализмын зан үйлийн дагуу түүхийгээр нь иддэг байсан байна.

Өнөөгийн үед ганнибализм эрс багассан тул куру өвчлөлийн тохиолдол гарахаа больжээ. Төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж хөдлөх эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Эмэгтэйчүүд, хүүхдүүд энэ өвчлөлд өртөмтгий, эдгэрэхгүй байсаар 9-12 сарын дараа нас бардаг байна.

8. Булчин чангарах хам шинж

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 9

Таны булчин улам чангараад хөдлөхөд улам бэрх болж байна гээд төсөөлөөд үз дээ. Эмч нар энэ өвчний шалтгааныг тодорхой хэлж чадахгүй байгаа хэдий ч тэдний таамаглалаар диабет эсвэл генийн өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байна. Шалтгаан нь тодорхойгүй, өвчтөний булчин бүхэлдээ чангарч, өвдөх шинж тэмдгээр илэрдэг.

9. “Моргелоновын өвчин”

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 8

Оросын хэвлэл мэдээллээр “Моргелоновын өвчин” гэх нэр томьёо их хэрэглэгдэх болжээ. Өвчтөнүүд арьсаар нь ямар нэгэн шавьж хорхой гүйгээд байгаа мэт эсвэл арьсан дор нь ямар нэгэн утас байна гэж гомдоллох шинж тэмдэг илэрдэг өвчнийг эмч нар галзуу өвчлөлтэй холбон тайлбарлаж байна.

10. Порфири

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 10

Порфири өвчнөөр өвчилсөн өвчтөн өөрийгөө домогт гардаг ад чөтгөр, цус сорогчтой адилтгадаг. Өвчин хүндрэхэд уруул орчим болон буйлны арьс хатаж хагарна.

Өвчтөний нүүр, биеийн арьс хатаж хагарах, наранд ил гарахад шарх үүсч хүндэрнэ. Нарны хэт туяанд гемоглобин унах тул өвчтөн өдрийн наранд аль болох гарахгүй байхыг хичээж, харанхуй бүрэнхий болохоор амьдрал нь идэвхтэй болдог байна.

Өвчнөөсөө юу эсвэл жирийн хүний хэмнэл алдсанаасаа юу ямартай ч өвчтөнүүдийн мэдрэл, сэтгэл зүй нь тогтворгүй болж хурц ааш илэрдэг ажээ.

11. Архаг улбагар миелит

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 11

Миелит-нугасны өвчлөл нь полиомиелит өвчинтэй төстэй. Ерөнхийдөө бие сулбайж, өндөр халуурч эхэлнэ. Нуруу, цээжээр зөөлөн өвдөнө. Явах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдаж хүүхэд суугаа болдог байна.

12. “Дэлбэрэх гэж буй толгой” хам шимж

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 13

Өвчтөн унтахаар хэвтэхэд толгойд нь дэлбэрч буй чимээ сонсогдох мэт болно. Энэ мэдрэмж нь шөнөжингөө ч үргэлжлэх магадлалтай. Эмч нар шалтгааныг нь тогтоож чадаагүй л байна.

13. Толгой дохих хам шинж

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 12

Энэ өвчин Африкийн зүүн хэсгээр илүү тохиолдох бөгөөд 5-15 насны хүүхдүүд ихэвчлэн өртдөг байна.

Хам шинжийн нэрийг түүний илрэх шинжээр нь нэрлэх болжээ, өвчний дайрлага хоол идэж байхад эсвэл даарсан үед өвчтөний толгой дохилзоод эхэлдэг байна. Ийм учраас өчвтөн хагас өлсгөлөнгийн байдалд ордог ажээ.

Энэ өвчнөөр өвдсөн хүүхэд үеийнхээ хүүхдүүдээс биеийн болон оюун ухааны хөгжлөөрөө хоцордог. Энэ өвчний талаар эмч нар тодорхой зүйл хэлж чадахгүй л байна.

14. Английн хөлөрдөг чичрэг

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 14

Английн хөлөрдөг чичрэг – учир шалтгаан нь одоо болтол тайлагдаагүй байгаа халдвартай, үхлийн төвшин маш өндөртэй өвчин юм. Анхны халдвар 1485 онд Лондонд дэгдэж 2 лорд, зургаан тайж зэрэгтэй дээдсийнхэн хүртэл өртөөд авчээ.

Толгой эргэж өвдөх, хүзүү, мөр, үе мөчөөр хүчтэй өвдөж хөших, бие нь арзайх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Шинж тэмдэг илэрснээс 3 цагийн дараа чичрэг эхэлж маш ихээр хөлрөх, ам цангах, судасны цохилт доголдох, солиорох, зүрх өвдөж хүндрэх боловч биеэр туурсан зүйлгүй байна.

Өвчин хүндэрч байгаагийн нэг илрэл бол гүн нойр, маш ихээр хөлөрсөн өвчтөн үхэхэд маш ойртож байгаагийн дохио: унтвал дахиад хэзээ ч сэрэхгүй.

15. Дундад зууны үеийн бүжиглэх дон

Анагаах ухаан одоо болтол учрыг нь олж чадаагүй 15 өвчин 15

1518 онд Францын Срасбург хотын оршин суугч Фрау Троффеа хадагтай ямар ч шалтгаангүйгээр бүжиглэж эхэлжээ.

Хэдэн хоногийн дараа хэдэн зуун хүмүүс түүн дээр нэмэгдэж цуг бүжиглэж эхэлсэн бөгөөд ядарч сульдсан нэг нь хэдэн долоо хоногийн дараанаас үхэж эхэлсэн байна.

Олон нийтээр хордсон эсвэл сэтгэл зүйн өвчлөлд өртсөн хүмүүс гэж эмч нар тайлбарлахад хүрчээ.

 

29
Ха ХаХа Ха
24
ГайхмаарГайхмаар
18
ХарамсалтайХарамсалтай
15
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/11 at 19:25

    ter uhriin galzuu ham shinj ch gene uu owchin chin manaihaar bol erguu owchin. Hodoonii malchid chuluu buleesgej baigaad uhriin tolgoig toonodog, onoj chadwal hamraar n owchin uusgegch parazit n garaad irdeg.

  2. Зочин

    2015/07/12 at 17:37

    yoo hudla yarih muuhai shuu hooe erguug ingej anduurahku shuu

  3. Зочин

    2015/07/14 at 04:20

    якоб гээд тэр өвчин нь үүсэх болсон шаптгаан нь үхэрт үхрээр бэлтгэсэн тэжээл өгснөөс болж үүссэн куру нь үхэр идээд биш энэ овогт дээр үеэс хүний мах иддэг байснаас болж үүссэн төрөл зүйл өмьтан өөрийн төрлийг идсэнээс болж үүссэн одоо гарахгүй бгаа шалтгаан хүний мах идэхээ больсноос энэ хоёр өвчин нь шинж тэмдэг нь ижил

  4. GG

    2017/04/05 at 22:20

    Тэр сүүлчийнх нь Avicii-Levels дуун дээр гардаг :’)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *