Япон ард түмний хэлц үгнүүд…

1

Европын соёлоос дэндүү ялгаатай Япон орны соёл нь үл ойлгогдом, нууцлаг байдаг тухай хэдэн цаг ч ярихад багадах бизээ. Гэтэл хамгийн орчин үеийн, технологийн өндөр хөгжилтэй энэ улс одоо хэр нь үндэс угсаатайгаа холбоотой уламжлалаа баримталсаар байдаг гэнэ. Магадгүй энэ нь тэдний хөгжлийн нууц байж болох юм. Ингээд уншигчиддаа Япон сэтгэлгээг бага ч атугай ойлгоход дэм болох үүднээс энэ ард түмний хэлц үгнүүдээс хүргэж байна.

 

1. Хэрэв аливаа асуудлыг шийдвэрлэх боломж байгаа бол санаагаа бүү чилээ, хэрэв шийдвэрлэж болохооргүй бол санаа зовох ч шаардлага байхгүй гэсэн үг.

2. Бодоод шийд, харин шийдчихсэн хойноо бодох ч хэрэггүй.

3. Явж буйг бүү саатуул (бүү зогсоо), ирж буйг бүү хөө.

4. Хурдан гэдэг бол зогсолтгүй удаан юм.

5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.

6. Эгэл хүмүүс үгүй бол агуу хүн ч үгүй.

7. Дээш тэмүүлэх чин эрмэлзэлтэй хүн л шатыг бодож олно.

8. Эхнэр, нөхөр хоёр – нүд, гар мэт харилцаатай байх ёстой юм: гар өвдөхөд нүд уйлж, харин нүд уйлахад гар арчдаг шиг.

9. Нар зөв, бурууг ялгалгүй зөвхөн хэн бүхнийг дулаацуулах гэж манддаг. Өөрийгөө мэдэрч байвал наранд таларх.

10. Далай бол голоор “сэлгүүцэх” дайны жижигхэн байдаггүй юм.

11. Холын зам ч ойроос эхэлнэ.

12. Дарсыг уудаг хүн түүний хор уршгийг мэддэггүй, харин уудаггүй хүн түүний ашиг тусыг мэддэггүй.

13. Сэлэм амьдралд ганц удаа хэрэглэгдэх байсан ч түүнийг насан туршдаа зүүж явах хэрэгтэй болдог.

14. Сайхан цэцэгнээс сайн үр хураадаггүй.

15. Зовлон бол яг л уранхай даашинз шиг учир түүнийг гэртээ орхиод гар.

16. Хэрэв хайртай бол салхин цэцэгний сорвийг ч хацрын хонхорхой мэт харна.

17. Орон дээр хэвтэж байгаад бүдэрч унадаг хүн гэж үгүй.

18. Ганцхан сайхан үг өвлийн гурван сарыг дулаацуулна.

19. Тэнэгүүд, галзуучуудад зам тавьж өг.

20. Мөчир зурах гэж байгаа бол салхины сэвшээг сонс.

21. Хүнд эргэлзэхээсээ өмнө долоон удаа шалга.

22. Чадал хүрэх бүх зүйлээ хийгээд, үлдсэнийг нь хувь заяанд даатга.

23. Хэт үнэнч байдал тэнэглэлтэй адилсахад хүрнэ.

24. Инээдээр цалгисан гэрт аз жаргал зочилно.

25. Өрсөлдөгчөөсөө хагас цаг илүү тэвчсэнд нь ялалт ирдэг.

26. Навч живж, чулуу хөвөх үе ч байдаг.

27. Инээмсэглэсэн царай руу нум харвадаггүй.

28. Зэлгээн цай, хүйтэн будаа байж болох ч, хүйтэн харц, хөндий үг – тэвчишгүй.

29. 10 нас – гайхамшиг, 20 нас – суутан, 30 нас гараад эгэл хүн болдог.

30. Эмэгтэй хүн хүсэх л юм бол хавцлыг ч гатална.

31. Асуух нь нэг хормын ичилт, мэдэхгүй байх нь нэг насны гутамшиг.

32. Төгс хийцтэй ваарыг сайн барималч л бүтээнэ.

33. Ялимгүй бөгтийхөөс бүү ай, бүр илүү тэнийх өдөр ирнэ.

34. Гүнзгий гол чимээгүй урсдаг.

35. Өөрийн хүслээр замд гарсан хүнд мянган бээр ч ойр санагдана.

34
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Хүн

    2015/07/08 at 16:57

    Энийг бичсэн хүн үнэхээр гутамшигтай. Монголоороо зөв бичиж, сэтгэж чадахгүй байж бас гадны зүйр цэцэн үг номлоноо

  2. Zochin

    2015/07/08 at 17:26

    Yooo ene deer bichsen “hun”. zugeer ch medee unshaad talarhaad ywj chadahaa bolitson mal we. IIm ymnuud zugeer chutgurluugee tonilwol taarna

  3. Зочин

    2015/07/08 at 17:36

    Сэтгэгдэл *http://visitstomoney.com/index.php

  4. ХАХА

    2015/07/08 at 20:26

    19. Тэнэгүүд, галзуучуудад зам тавьж өг.

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/91420/ © XopoM News

  5. bagi576

    2015/07/08 at 20:30

    Хараал идсэн гутранг үзэлтнүүд ямар юмаа хийж энүүгээр орж ирдэг байнаа. Дандаа л алдаа олж явах юм. Өөрөө алдаа хийж хүнд адлагддаг хүн л алдаа олж бусдыг шоглож алдаа хайж байдаг байх.Би лав хэрэгтэй, мэдэхгүй зүйлсээ мэдэж сурч авдаг болохоороо Хором.Ком-г анх нээгдэхээс нь өнөөг хүртэл орж гарч зочилж явна. Цаг заваа зарцуулан байж нийтлэсэн мэдээ болгонд чинь баярлаж явдаг шүү

  6. Зочин

    2015/07/08 at 21:08

    MONGOLOOR BOL HAALGIIG OWSOOR ONGOILGNO GEJIISHDE 30 deer bgaa zuir ug haha

  7. Зочин

    2015/07/09 at 01:32

    ЯМАР ҮНЭН ХЭЛЦ ҮГНҮҮД ВЭЭ

  8. Yag l yapon hunii ug bn daaЗочин

    2015/07/09 at 09:16

    Yapon humuust er ni iim zarchimt amidardagdaa

  9. Зочин

    2015/07/09 at 10:01

    Сэтгэгдэл * bid mongolchuud. Manai ard tumnii tsetsen ugs bas ih uhaalag , tuiliin onovchtoi helegdsen bdag. Deerh yapon ugs bol ali hediin manai zuir ugend baidag l ugnuud bna ,( medeej tendehiin huvilbaraar ) . Sanaa zovj bui zuil bol bid oorsdiinhoo altiig busdiin zes , guulinaas dord uzeh bolson ni gunigtai.

  10. Зочин

    2015/07/09 at 15:56

    Сэтгэгдэл *Awgiig ni awaad hayahiig ni hay gdg bizde.ene zarim neg hun yagaad iim baidiin boloo.

  11. Зочин

    2015/07/09 at 20:07

    Гарчиг буруу байна. Хэлц гэдэг нь шууд бус далд утгаар утга гаргадаг уг огуулбэрийг хэлдэг. Жишээ нь: Унэг гуйцэх(олсож туйлдах). Харин Япон ардын цэц буюу иш угнууд гэх нь зов юм. Эх хэлээ судлаач дээ.

  12. Зочин

    2015/07/16 at 10:02

    японоороо байна уу??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *